Цэвэршилтийн үед илрэх түгээмэл 9 зовууриуд

Яагаад цэвэршилт үүсдэг вэ?

Өндгөвчний үйл ажиллагаа буурч, эстроген дааврын түвшин буурснаар цэвэршилт эхэлдэг.  Цэвэршилтийг цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гэж хуваадаг.  Үүнд:

Цэвэршилтийн өмнөх үе 45-49 насны хооронд

Цэвэршилт нь ихэвчлэн 49-51 насны хооронд 

Цэвэршилтийн дараах үе 51 наснаас насан эцэс болтол үргэлжилнэ.

Эмэгтэй хүн бүрт цэвэршилтийн зовуур янз бүрээр илэрдэг.  Зарим зовуурууд улам хүндэрч, эмчилгээ заавал хийх шаардлагатай болдог.

Түгээмэл илэрдэг зовуур:

Ихэнх эмэгтэйчүүдэд цэвэршилтийн зовуур хөнгөн илэрдэг.

Биений юм тогтворгүй болох: Өндгөвчний үйл ажиллагаа буурч, биений юм  удаан ирэх, бага ирэх , ирэхгүй удах зэрэг өөрчлөлтүүд гардаг.

Нүүр халуу оргих, шөнө хөлрөх: Цэвэршилтийн зовуур илэрсэн нийт эмэгтэйчүүдийн 75% -д  нүүр гэнэт халуу оргих илэрдэг. Мөн шөнө унтаж байхад их хэмжээтэй хөлөрсний улмаас сэрж, буцаад унтаж чадахгүй болох зовуур түгээмэл илэрдэг байна.Нүүр халуу оргих , гар хөлийн ул гэнэт халуу дүүгэх зовуур нь дундажаар  1-4 жилийн турш үргэлжилдэг гэсэн судалгааны дүгнэлтүүд гарсан байдаг.

Үтрээ хуурайших, шээсээ барих чадвар буурах: Эстроген дааврын хэмжээ буурснаар давсагны хана, шээсний сүв, үтрээ хуурайшиж, уян хатан чанар буурдаг. Иймээс давсагны үрэвсэлт өвчин / цистит/  болон  үтрээний үрэвсэлд  өртөмхий болдог. Үтрээ хуурайшсаны улмаас бэлгийн харилцааны үед өвдөх, цус гарах, үтрээ загатнах , үрэвслийн шинж тэмдэг илэрдэг.  Давсагны үрэвсэлт өвчин болох цистит өвчнөөр өвдөхөд шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсож өвдөх , шээсний сүвээр шархирч өвдөх  зэрэг зовуурууд илэрдэг байна.

Сэтгэл санаа тогтворгүй болох: Цэвэршилтийн үед эстроген , прогестерон даавар зэрэг буурсантай холбоотойгоор сэтгэл гутрах, амархан гуниглах, түргэн уурлах, хэт мэдрэг болох зовуурууд илэрдэг. Зарим эмэгтэйчүүд өөрсдийгөө урьдчилан таамаглахын аргагүй болсон гэж үздэг бөгөөд үүнийгээ хэрхэн зохицуулах талаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч, эмчлэхийг оролддог байна.

Толгой өвдөх: Цэвэршилтийн үед судас хөдөлгүүрийн мэдрэл тогтворгүй болж, улмаар толгой таллаж өвдөх, толгой баглаж өвдөх зовуур илэрдэг бөгөөд давтамж нь ихэсдэг байна.

Жин нэмэх: Цэвэршилтийн үед бодисын солилцоо удааширч, жин нэмэх нь түгээмэл болдог. Өөх тосны солилцоонд өөрчлөлт орж, булчингийн масс буурсны улмаас гар, хөл, хэвлийн хэсэгт өөхөн эдийн хуримтлал бий болж, таргалалт үүсдэг.

Ой тогтоолт буурч, танин мэдэхүйн өөрчлөлт гарах: Богино хугацааны ой  тогтоолт буурч, амархан мартаж, зарим энгийн зүйлийг ойлгохгүй болох тохиолдол байдаг. Хэрэв танд ийм зовуур олон удаа давтагдвал заавал мэдрэлийн эмчид үзүүлж, тархины шинжилгээ хийлгээрэй.

Бие сулрах, ядрах: Бие суларч, ядрах нь цэвэршилтийн үйл явцын үед бие махбодь дасан зохицох гэж оролдож байгааг илэрхийлсэн нэг зовуур юм.  Хэрэв удаан хугацаанд ядрах зовуур илэрвэл  өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллож,  хоногт 8-10 цаг унтаарай.

Бэлгийн дуршил буурах: Цэвэршилтийн үед бэлгийн дуршил буурах нь түгээмэл юм. Бэлгийн дуршил буурсны улмаас гэр бүлийн харилцаанд шууд нөлөөлдөг тул та эмчид хандаж, даавар эмчилгээ авах шаардлагатай эсэхийг тодруулаарай.

Цэвэршилтийн үеийн бүх зовууриудыг үр дүнтэйгээр даван туулахад Меносан танд тусална 

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зураг дээр дараарай