Үсээ намирсан зөөлөн өнгөлөг ургуулах 5-н зөвлөгөө

Үс сайхан бол Зүс сайхан гэж ор хоосон утгатай үг хэлчхээгүй нь лавтай. Охид бүсгүйчүүдийн хамгийн ихээр арчилдаг бас тэдний хамгийн чухал зүйл бол мэдээж мөрөө давсан урт сайхан үс билээ. Ингээд охид бүсгүйчүүдийнхээ хүсэлтээр гэрийн нөхцөлд үс ургуулах маш энгийн мөртлөө үр дүнтэй час хийсэн 5-н аргуудын танилцуулж байна.

1. Зөв арчилгаа
Хүний үс нэг сард хамгийн дээд талдаа 1см ургадаг. Тиймээс нэг шөнийн дотор шууд ургачихна гэж найдахын хэрэггүй. Хамгийн гол нь хуйхандаа тэжээл өгч, үсээ зөв угаах, самнах, хатаах хэрэгтэй.

2. Хайчтай найзал
Салаалсан, гэмтсэн үсны ургалт удааширдаг учраас үсээ эрүүл, урт ургуулахын тулд 2 сард нэг удаа үзүүрээс нь бага зэрэг тайруулах хэрэгтэй.

 

3. Ангижруулагчны хэрэглээ

Үсээ угаах болгондоо ангижруулагч хэрэглэж заншаарай. Энэ нь үсийг гадны нөлөөнд бохирдох, гэмтэхээс хамгаалдаг. Гэхдээ ангижруулагчаа хуйхандаа огтхон ч хүргэж болохгүй. Ингэснээр хуйхны нүхийг бөглөж, амархан тослогтох, бохирдох нөхцлийг бүрдүүлдэг байна.

4. Долоо хоногт нэг удаа үсний маск болон тэжээлийн тос түрхэж байх

Усан суурьтай маск болон тэжээлийн тосыг долоо хоногт нэг удаа хэрэглэж заншсанаар таны үсний өнгийг сэргээж, чийгшлийг нэмэгдүүлдэг. Тосоо түрхсэний дараа шампуниар угаах нь тос, маскны нөлөөг нэмэгдүүлдэг байна.

5. Үсний ургалтыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх
Үсний витамин болон нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзээрэй. Үнэхээр үр дүнтэй байдаг нь анзаарагддаг.

Бүтээгдэхүүний зураг дээр дараад захиалах боломжтой.