ШАМБАРАМ буюу (Hemorroids)
Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний амсрын(хоол боловсруулах замын төгсгөл буюу өтгөн хэлбэржиж гадагшилах хэсэг) судас өргөсч, цvлхэн vvссэнээр илэрдэг. Ингэж vvссэн цvлхэн шулуун гэдэсний салстыг тvрж шамбарамын зангилааг бий болгож хүндээр бие засах үед цус гарах/анхандаа нойлын цаасанд мэдэгдэх төдий байсан бол. Зангилаанд үрэвсэл явагдаж томрохын хирээр өтгөн зангилааны ханыг урж цус алдалт улам ихсэнэ/, өвдөх, зарим тохиолдолд тунгалаг шингэн гарах, загатнах зэрэг зовуурь илэрдэг эмгэг юм.
ШАМБАРАМ ҮҮСЭХ ШАЛТГААН:
- Өтгөн хатах, олон дахин гvйлгэх/Орчин үед охид бүсгүйчүүдийн турах зорилгоор хэрэглэж буй бүтээгдэхүүн ихээр эмгэг гүйлгэлтийг үүсгэж байна./
- Архи спиртийн төрлийн бvтээгдэхvvн хэрэглэх,
- Ядрах, нойр муутай байх/Энэ үед булчин ихээр суларч зангилаа үүснэ, дархлаа буурахад үрэвсэл гүнзгийрдэг байна/
- Хvнд зvйл өргөх, удаан хугацаагаар суух зэргийн улмаас хэвлийн доод таралт ихэсч өвчин vvсэх шалтгаан болно.
- Эмэгтэйчvvдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь уг өвчин vvсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг байна. /Жирэмсэн болон хөхүүл үед шамбарамын бүтээгдэхүүн хэрэглэхэ
ЭМЧИЛГЭЭ:
Шамбарам өвчин нь венийн судасны цүлхийлт яг л таргалаад илүүдэл арьсаа агшаахтай адил, арьс амархан чангардаггүйтэй адил венийн судас тийм амар агшихгүй. Тиймээс шамбарамд удаан хугацааны эмчилгээ шаардана гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй
Эмийн эмчилгээ : Та 1-3 шатанд эмэн эмчилгээ авах боломжтой. Харин 3-р шатны төгсгөл 4 шатанд орсон бол заавал мэс заслын эмчилгээний заалттай болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Хоолны дэглэм буюу шингэн зүйл сайн уух, ислэг ихтэй хоол хүнс хэрэглэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиснээр өтгөн хаталтаас сэргийлэх боломж олгоно
Амьдралын хэв маяг өөрчлөх буюу удаан хугацаагаар 00-д суухгүй байх
Бүлэн усанд суух: Энэ нь венийн цусны эргэлтийг сайжруулснаар зангилаа агших боломжийг олгоно
Зангилаа агшаах эмийн эмчилгээ
Шамбарамын эсрэг тосон түрхлэг хэрэглэх
Гүйлгэлтийн эсрэг эмийн эмчилгээ
Өвчин намдаах эмчилгээ буюу хэсэг газрын эмчилгээ хийх эдгээр бүх эмийн эмчилгээ нэг доор Пайлекс эмээс авах боломжтой.
Пайлекс тос болон шахмал эмийн хосолсон эмчилгээ нь шамбарамын зангилааны хэмжээг багасгаж, шулуун гэдэсний цус алдалт, өвдөлт, загатнах зэрэг шинж тэмдгүүдийг эрт арилгах ба зөөлөн туулгах үйлдэлтэй тул шамбарамтай холбоотой архаг өтгөн хаталтыг арилгах боломжийг олгодог.
Зураг дээр дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай