Хэрх үений үрэвсэл гэж юу вэ? (Rheumatoid arthritis)

Тодорхойлолт: Жижиг үеүдэд үүсдэг шалтгаан нь тодорхой бус архаг үрэвсэлт өвчин юм. Энэ эмгэг нь биеийн эсэргүүцэл сулрах, удамшил, халдварын үед үүсдэг бөгөөд үеийг гулгуулах үүрэг бүхий шингэн эд ялгаруулдаг үений хүүдий үрэвсэж үеийг гэмтээдэг. Энэ эмгэгээр 30-40 насныхан их өвддөг. Үрэвсэл анхан шатандаа гар, хөлийн хурууны үенээс эхэлж улмаар бугуй, өсгий, өвдөг, хөлийн хуруу руу даамжирдаг.

Илрэх шинж тэмдэг

1.Бүх үе мөч нэгэн зэрэг хавдаж, халуурна.

2.Хавдсан хэсэг дээр дарахад памбалзаж, өвдөнө.

3.Үе хавиар улайна.

4.Хоол идэх дуршил буурч, амархан ядран, биеийн жин буурна.

5.Унтаад өглөө босоход хамаг бие хөшиж, үенүүд нэг цаг гаруй орчим хугацаанд хөшүүн байдалтай байна.

Шалтгаан

Энэ эмгэг үүсэж буй учир шалтгааныг өнөөг хүртэл тайлж чадаагүй боловч биеийн эсэргүүцлийн сулралаас шалтгаалдаг хэмээн үздэг. Энэ нь гадаад орчноос өөрийн бие организимоо хамгаалдаг дархлааны системд нь өөрчлөлт орсноор эсрэгээрээ өөрийн бие организмыг өвчлүүлж буй үзэгдэл юм.

Ерөнхийдөө удамшлын өвчин, нян, вирусын халдвар нь хэрх үений үрэвслийн эх үүсвэр болдог гэж үздэг. Биеийн болон оюун санааны стрессэнд ороход энэ эмгэгээр өвдөх магадлал нэмэгддэг. Мөн цэвэршилтийн анхан шатанд үүсэх магадлал өндөр байдаг ба хэрх үений үрэвсэл нь гормоны нөлөөлөлттэй холбоотой нь харагдаж байна.

Оношлох арга: 

X-ray, CT, MR дүрс оношлогоо.

Эмчилгээ:

Мэс заслын бус арга

1. Эмийн эмчилгээ: РУМАЛАЙ ФОРТЕ 60 шахмал, РУМАЛАЙ ГЕЛЬ 30 гр 

Румалай форте нь үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах үйлдэлтэйгээс гадна дархлаа дэмжих идэвхитэй нөлөөтэй эмийн ургамлын найрлагатай бүтээгдэхүүн. 
Румалай гель нь яс-үений үрэвсэл, хүзүү болон бүсэлхий нурууны спондилит, үеэр өвдөх, нуруугаар өвдөх, дал мөрөөр хөших, тулай болон бусад хэсэг газрын өвдөлтийг намдаах үйлдэлтэй олон ургамлын нийлмэл найрлагатай. 
Хэрэглэх заалт: 
• Хэрх өвчин болон Хэрлэг төст үений үрэвсэл 
Хуян хөөрөх, Хүзүүний булчингийн чангарал 
Хүзүү, нурууны үеийн шохойжилт , дискний өөрчлөлт 
• Хүзүү болон бүсэлхий нурууны спондилит 
• Яс-Үений үрэвсэл 
• Үеэр өвдөх 
• Тулай 
• Мөрөөр чилж өвдөх 
• Шөрмөс сунах 
• Фиброз, бурсит, синовит, капсулит, теносиновит, миозит зэрэг гэмтлийн шалтгаант үрэвсэл 

Хэрэглэх заавар

Румалай форте 60 шахмал: 1 шахмалаар өдөрт 2 удаа, 3-4 сар ууж хэрэглэнэ.

Румалай гелиэс бага зэрэг авч эмзэглэлтэй буюу хавдсан газраа түрхээд зөөлөн иллэг хийнэ. Румалай форте шахмалтай хамт хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ. Зөвхөн гадуур хэрэглэнэ.

Зураг дээр дараад Румалай бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай 

 

2. Физик эмчилгээ

3. Сэргээн засах эмчилгээ

Мэс заслын эмчилгээ

Үе мөчний дурангын мэс засал: Мэс заслын бус эмчилгээ хийгээд үр дүнгүй байгаа тохиолдолд мэс заслын эмчилгээ рүү шилждэг.