А витамин бол тосонд уусдаг витамины нэг. Анх 1937 онд Каррер А витаминыг нийлэгжүүлэн гаргаж авсан ба нүдний торлог бүрхэвчний будагч бодис родопсинд байдгийг илрүүлснээр А витаминыг нээжээ.
А витамин нь транс-ретинол бөгөөд энэ нь хүний биед үл орлуулагдах микроэлемент юм. Транс-ретинол буюу А витамин нь мах, өндгөнд ретинолын нийлмэл эфир, харин ургамлын эд буюу хүнсний ногоонд β-каротин, каротиноид байдлаар агуулагддаг. Ургамалд 100 гаруй төрлийн каротиноид нийлэгждэгээс дөнгөж 10 гаруй хувь нь хүний биед орж транс-ретинол болон хувирч чаддаг. β-каротин ба ретинолыг провитамин буюу А витамины урьдал хэлбэр гэдэг. Үүнээс хамгийн элбэг нэгдэл нь β-каротин бөгөөд задрахдаа 2 молекул А витаминыг үүсгэдэг.
Витамин А нь нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А-г бид бүхэн нүдний хараанд сайнаар нөлөөлдөг гэдгийг мэдэх байх. Тэгвэл витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.
Витамин А-н эх үүсвэр
Витамин А нь лууван улаан хулуу (pumking), туна загас, манжин, бууцай (spinach), загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.
Витамин А-ийн дутагдлын үед илрэх шинж тэмдгүүд
Витамин А дутагдсанаас болж нүд хуурайших, хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болно, уруу омголтох, арьс хуурайших, хогжруутах, мөн зузаардаг. Сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж суларч, өсөлтийн хоцрогдол үүсдэг байна.
Витамин А-н хоногт авах хэмжээ
Насанд хүрэгчид: хоногт 500-600мкг, жирэмсэн ээжүүд 800мкг, хөхүүл ээжүүд 950мкг
Хүүхэд: 7-9 настай хүүхэд хоногт 600мкг, 1-6 настай хүүхэд 400мкг, нярай хүүхэд 350мкг
1.000мкг-ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
25 төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан Vitamix брэндийн A-Z мультивитаминыг та хэрэглэсэнээр өдөрт авах ёстой витамин болон эрдэс бодисыг бүрэн нөхөх боломжтой
Зураг дээр дарж бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай