Бөөс нь 2-3 мм урттай, далавчгүй боловч өөрийн биенээсээ 100 дахин хол буюу 20-30 см хүртэл үсрэх чадвартай, толгой болон хүзүү хэсэгт байрлаж, үсний уганд өндгөө байрлуулан, хүний биед шимэгчилж амьдардаг шимэгч юм.
Өдөрт 2-3 удаа цус сорж хооллодог. Хүний цусыг сороогүй нөхцөлд 350С-ийн хэмд 1 өдөр, 25-300С-ийн хэмд 2 өдөр амьдрах чадвартай. 1 эмэгчин бөөс өдөрт 4 хуурс, амьдрах хугацаандаа 100 гаруй хуурс гаргадаг.
Бөөс нь зөвхөн хүнээс хүнд халддаг. Өөрөөр хэлбэл нохой, муур зэрэг бусад амьтны бөөс хүнд халдах боломжгүй гэсэн үг.
Хүмүүсийн дунд бөөсийг устаж үгүй болсон, Хятад боолтоос гардаг, зөвхөн ариун цэвэр муу сахидаг хүмүүс бөөстдөг гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ нь ямар ч ул суурьгүй, ам дамжсан яриа бөгөөд бөөс нь бөөстэй хүнтэй ойрхон байх, хувийн эд зүйлсээ солилцох зэрэг замаар дамждаг. Хүний суугаад боссон сандал дээр суухад ч дамжих боломжтой.
Иймд сургууль, цэцэрлэг, зуслан зэрэг газраас ихэвчлэн бага насны хүүхдүүд бөөстөх нь элбэг байдаг байна.
Бөөснөөс салах арга:
-Хигия бөөсний эсрэг шампуниар угааж, зориулалтын нарийн шүдтэй самаар тогтмол самнах
-Дэвсгэр, даавуу, алчуур, хувцас зэрэг сүүлийн 2 хоногт хэрэглэсэн эд зүйлсээ халуун усаар угааж, ариутгах
-Бусадтай малгай, сам зэрэг хувийн эд зүйлсээ хуваалцахгүй байх
-Малгай, ороолт зэрэг хувийн эд зүйлсээ бусдын эд зүйлстэй хамт тавихгүй байх
-Хүүхдийнхээ толгойг 7 хоногт 1 удаа шалгаж, халдвар авсан бол цаашид тараахгүй байх арга хэмжээг авах
Болгар улсад үйлдвэрлэгдсэн Хигия бөөсний эсрэг шампунь нь бөөсийг мансууруулж, идэвхгүй болгох үйлчилгээтэй ба тухайн үед нь дотор нь байх зориулалтын самаар сайтар самнаснаар бөөснөөс 100% ангижрах болно.
Хэрэглэх арга:
1. Үсээ угаах эсвэл норгоно.
2. Бөөсний шампунийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
3. Үсээ толгойн нэг талаас нь эхлэн зааглан завсар гаргана.
4. Бөөсний шампунийг үсний заагласан завсруудад түрхэж массажлана.
5. Бөөсний шампуниа үсний бүх хэсэг болон хуйхандаа жигд түрхэгдсэн байх ёстойг сайтар анхаарна.
6. Чихний ар тал болон хүзүү, дагзны орчимд онцгой анхааран сайтар түрхэж хэрэглэнэ.
7. Энэ хооронд үс хатвал усаар норгоно.
8. Хигия шампунийг 10-15 минут байлгаж цэвэр усаар зайлна.
9. Зориулалтын самаар үсний угаас үзүүр хүртэл самнана.
7-10 хоногийн дараа давтан хэрэглэнэ.
Бүтээгдэхүүн худалдан авахыг хүсвэл энд дарна уу.