Толгойн бөөсний амьдралын мөчлөг нь:
- Өндөг буюу хуурс
- Авгалдай
- Нас бие гүйцсэн бөөс гэсэн 3 үе шаттай явагддаг.
Бөөсний амьдралын мөчлөгийн үе шатууд:
- 0 өдөр: Бөөс нь үсний угт өндгөө буюу хуурсаа үлдээнэ.
- 6-7 дахь өдөр: Өндөг хагарч, бүрхүүлээсээ гарна.
- 8-17 дахь өдөр: Хуурс өсөж томорно.
- 17-19 дэх өдөр: Нас бие гүйцсэн эр эм бөөс үржилд орно.
- 19-32 дахь өдөр: Эмэгтэй бөөс үржилд орсноос 2 хоногийн дараа өндөглөж, дараагийн 16 өдөрт өдөр бүр 4-8 өндөг гаргана. Нэг эм бөөс амьдралынхаа хугацаанд нийт 100 гаруй хуурсыг гаргадаг байна.
- 33-35 өдөр: Бөөсний амьдралын мөчлөг дуусна.
Энэхүү мөчлөг нь бөөсийг бүрэн устгахаас нааш үргэлжилсээр байх тул бөөсийг илрүүлснээс хойш нэн даруй Хигия бөөсний эсрэг шампуниар угааж, дотор нь байх зориулалтын самаар шүүрдэн, бүрэн устгах хэрэгтэй.
Хигия шампунь нь сард 2-с дээшгүй угаах заалттай байдаг. Энэ нь эхний угаалтаар нас бие гүйцсэн бөөснүүдийг устгаж, 7-10 хоногийн дараа томорч амжаагүй байсан хуурснууд нас бие гүйцэх үед нь 2 дахь угаалтаар бүрэн гүйцэд устгадаг байна.
Бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсвэл энд дарна уу.