Дархлаа тогтолцоо нь бактери, вирус зэрэг халдварт бичил биетэн, шимэгчдээс бие махбодыг хамгаалах үүрэгтэй. Үүнээс гадна гэмтсэн эсийг сэргээх, өөрчлөлт орсон эсүүдийг устгахад туслахын зэрэгцээ тодорхой хавдар үүсэхээс хамгаална. Бидний хамгаалах тогтолцооны зарим механизм төрсөн цагаас үүссэн байдаг бол зарим нь тодорхой өвчин туссаны дараа бий болно.
Дархлаа тогтолцоо нь үндсэн гурван хүчин зүйлсээс шалтгаална. Үүнд:
- Удамшил
- Хүрээлэн буй орчин
- Амьдралын хэв маяг
Хэрэв эхний хоёр хүчин зүйлсэд бид нөлөөлж чадахгүй бол гурав дахь хүчин зүйл болох амьдралын хэв маяг нь биднээс шууд хамааралтай юм. Иймд, энэ удаагийн нийтлэлээр бид дархлаа тогтолцоонд эергээр нөлөөлөх энгийн дадлуудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Дархлаа тогтолцоог дэмжих энгийн 5 дадал
1, Тэнцвэртэй хооллолт
Өдөрт хэрэглэх хоол хүнсэнд аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн багтаах нь чухал. Тодруулбал, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, үр тариа, будаа, жимс, ногоо гэх мэтчилэн. Та хоол хүнсээрээ дамжуулан зөвхөн витамин, эрдэс бодис авахаас гадна нүүрс ус, өөх тос, уураг авч байх нь нэн чухал. Учир нь витамины төрлөөс хамааран нийлэгжихэд өөх тос шаардлагатай бүлэг гэж байдаг. Энгийн жишээ гэхэд А болон Е витамин биед нийлэгжихэд зайлшгүй өөх тос шаардлагатай байдаг.
Хэдий их ногоо, жимс идсэн ч гэсэн шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус авч чадахгүй бол эдгээр нь биед ямар ч ашиг тус хүргэж чадахгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.
2, Витамин болон пробиотик хэрэглэх
Монгол улсад 2017 онд хийгдсэн “Хүн амын хоол тэжээлийн байдал” судалгааны үр дүнгээс харахад бүх насны бүлэгт иргэд витамин, эрдсийн дутагдалтай болохыг тогтоосон. Хүний бие витамин үйлдвэрлэдэггүй, бас тэдгээрийг удаан хугацаанд хадгалдаггүй тул хоол хүнсээр тэдгээрийг хангахын зэрэгцээ, нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг.
Vitamix брэндийн A-Z мультивитамин болон Immune system дархлааны тэжээлийг хамт хэрэглэсэнээр хоол хүнсээр авч чадахгүй байгаа эрдэс бодис, витаминаа нөхөөд зогсохгүй дархлаа суларч элдэв өвчин тусахгүй байх боломжийг танд олгоно. Нэмэлт витамин, эрдэс хэрэглэх хугацаа дунджаар 1-3 сар байх ба курс эмчилгээг жилд 2-4 удаа давтах нь зохимжтой гэж үздэг.
Витаминаас гадна пробиотик хэрэглэх шаардлагатай. Пробиотик нь хүний хэвийн микрофлорын төлөөлөл болох амьд бичил биетүүдийг агуулсан биологийн идэвхт бүтээгдэхүүн юм. Эдгээр нь бие махбодын алдагдсан бичил орчныг сэргээхэд зориулагдсан тул дархлал хомсдол болон холбогдох бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор ашигладаг. Пробиотикууд нь бүх түвшинд дархлаа тогтолцоог идэвхжүүлдэг болох нь олон тооны эмнэлзүйн судалгаагаар батлагдсан.
Хэзээ витамин хэрэглэхэд тохиромжтой вэ?
- Улирал солигдоход (энэ үед дархлаа тогтолцоо муудаж, халдварт өвчний тохиолдлууд нэмэгддэг)
- Ханиад болон бусад халдварт өвчин туссаны дараа
- Жирэмслэхээр төлөвлөж буй, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
- Удаан хугацааны аялал, орчноо солих тохиолдолд
- Архаг хууч өвчний эмчилгээний дараа
- Тогтмол согтууруулах ундаа хэрэглэдэг бол
- Хатуу хоолны дэглэм баримталсны дараа
Эмэгтэйчүүдийн амьдралын явцад дааврын өөрчлөлтөөс шалтгаалж дархлаа тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдах нь бий. Энэ үед үндсэн эмчилгээнээс гадна витамин нэмэлтээр хэрэглэх нь зөв юм.
3, Өдрийн горим, хөдөлгөөний идэвх
Зөвхөн дархлаа тогтолцоо бус бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд өдрийн тогтсон горимтой байх нь чухал. Та тогтсон цагт унтаж, тогтсон цагт сэрэхийг хичээгээрэй. Түүнчлэн чөлөөт цагаараа цэвэр агаарт гарч, хөдөлгөөн хийх нь зүйтэй. Хэрэв та тийм ч хөдөлгөөний идэвхтэй хүн биш бол өдөрт дор хаяж 30 минут алхах, 5 минутын хөнгөн дасгал хийж болох юм.
Хөдөлгөөн хийхэд цусны эргэлт сайжирч, тархинд эндорфин даавар идэвхтэй ялгардаг тул сэтгэл санаа, нойрны хэмнэл, хоолны дуршил хэвийн болно.
4, Өөдрөг үзэлтэй байгаарай
Биеийн эрүүл мэнд хүний сэтгэл зүйтэй нягт холбоотой байдаг. Хэрвээ та үргэлж сөрөг зүйлсийг бодож, гутранги үзэлтэй байх юм бол бие махбодод өөрөө өөрийгөө сүйтгэх урвалууд явж эхэлдэг. Үнэндээ бие махбод бидний бодсоноос ч илүү ухаалаг юм. Өдөр бүр өөрт байгаа зүйлдээ талархаж, ирээдүйд бий болох сайхан зүйлсийнхээ төлөө баярлаж, хамгийн өчүүхэн зүйлд ч гэсэн сэтгэл ханамжтай байхыг хичээгээрэй. Аливаа бодит байдлыг эергээр хүлээн авах чадвар нь эрүүл мэнд, урт наслалтын баталгаа юм.
5, Хорт зуршлаас татгалзах
Тамхи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бэлдмэл зэрэг нь олон эд эрхтний хэвийн үйл ажиллагааг доголдуулж байдаг. Түүнчлэн олон эрхтний хорт хавдар үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог. Хэрвээ та тогтмол тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг бол бие махбодын хэвийн үйл ажиллагаанд найдаад хэрэггүй юм. Тамхи, согтууруулах ундаа нь бие махбодын өөрийгөө хамгаалах тогтолцоог доголдуулдаг.