Цэвэршилт гэж юу вэ?
Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд эмэгтэй хүн бүрийн бие организмд цэвэршилт гэх физиологийн хэвийн үйл явц явагддаг билээ. Хэрэв нэг жилийн хугацаанд эмэгтэй хүний өндгөвч өндгөн эс боловсруулаагүй буюу өөрөөр хэлбэл сарын тэмдэг огт ирээгүй бол үүнийг цэвэршилт гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эмэгтэй хүний нөхөн үржлийн үе дууссаныг илтгэдэг. Ихэвчлэн 50 орчим насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагддаг ч хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан хэлбэлзэх нь бий. Хэрэв 40 наснаас өмнө цэвэршилт явагдаж эхэлсэн бол үүнийг цагаасаа өмнө цэвэрших гэж нэрлэдэг бол эрт цэвэршилт нь 40-44 насанд явагддаг байна.
Цэвэршилт явагдаж байгаа үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
Тогтворгүй сарын тэмдэг
Цэвэршилт явагдаж эхэлснийг илтгэх нийтлэг шинж тэмдгүүдийн нэг бол сарын тэмдгийн тогтворгүй байдал юм. Жишээлбэл зарим бүсгүйчүүдийн сарын тэмдэг нь хэвийн хэмжээнээс хэт их эсвэл хэт бага ирэх бөгөөд мөчлөг нь урт эсвэл богино хугацаанд үргэлжилдэг. Эсвэл сарын тэмдэг алгасах нь ч бий.
Гэнэт халуун оргих
Цэвэршилтийн үед илэрдэг бас нэгэн түгээмэл шинж тэмдэг бол нүүр болон биеийн бусад хэсгүүд огцом халуун оргих мэт мэдрэмж юм. Энэ үеэр гэнэт халуун оргиж, заримдаа нүүр улайж, биеийн халуун нэмэгдэн, хөлөрдөг. Мөн зарим эмэгтэйчүүдийн зүрхний цохилт түргэсч, хэм алдагдан бүр даарах нь ч бий.
Нойргүйдэх
Өдөр тутмын амьдралд цэвэршилтээс болж үүсдэг бас нэг асуудлуудын нэг бол нойргүйдэл юм. Тухайлбал шөнө дунд халуун оргих мэдрэмж төрснөөр, тайван нойрсоход нь саад болдог гэдгийг Америкийн "National Sleep Foundation" ТББ мэдээллэжээ.
Толгой өвдөх
WebMD сэтгүүлийн мэдээллэснээр цэвэршилтийн үед гормоны хэмжээ хэлбэлзсэнээс болж толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.
Ой санамж болон төвлөрөх чадвар муудах
"The Journal of Clinical Endocrinology & Metabolism" анагаах ухааны сэтгүүлийн хийсэн судалгаанаас үзэхэд эстрогений нэг хэлбэр болох эстрадиол гэх гормон нь хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цэвэршилтийн үед эстрогений түвшин багасдаг тул ой санамж, төвлөрөх чадвар муудах шалтгаан болдог гэжээ. Үүнээс гадна, эстрогений хэмжээ багассанаас үүдэн үтрээний хуурайшилт явагддаг аж. Эмэгтэй хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан дээрх шинж тэмдгүүд янз бүрээр (хүчтэй эсвэл сул) илэрдэг байна.
Цэвэршилтийн эсрэг эмийг хэзээнээс эхлэн уух вэ?
Цэвэршилтийн шинж тэмдэг эхэлсэн үеээс эхлэн цэвэршилтийн эсрэг эмийг ууж эхлэхийг эмч нар зөвлөж байна. Учир нь цэвэршилт явагдсаны дараа зүрх судасны өвчин, хорт хавдар, ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Цэвэршилт бол эмэгтэй хүн бүрийн амьдралын тодорхой хугацаанд болж өнгөрөх процесс тул зовуурь шаналгаа үүсгэхгүй даван туулах нь маш чухал юм. Тэгвэл ямар эмийг хэрэглэх вэ? Мэдээж цэвэршилтийг эмийг удаан хугацаанд уух шаардлагатай тул бие хоргүй, гаж нөлөөгүй, ходоод цочроохгүй эмийг сонгох нь зөв юм. Таны сонголтонд Меносан эмийг зөвлөж байна.
Бүтээгдэхүүний зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
Меносан цэвэршилтийн үеийг тайвнаар өнгөрүүлэхэд тусална.
Цэвэршилтийн үед дааврын хямралын улмаас үүсэх нүүр халуу оргих, хөлрөх, сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, ядрах зүрхний хэм алдагдах, яс сийрэгжих зовуурийг бууруулж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.
Ургамлын гаралтай /Фитоэстроген/ агуулсан учраас удаан хугацаагаар хэрэглэхэд хоргүй, гаж нөлөөгүй тул цэвэршилтийн турш 1 шахмалаар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
Курс эмчилгээ 6-12 сар
Меносаныг цаг алдалгүй уувал
- Сарын тэмдэг эрт зогсох
- Дааврын шаралтай хавдар үүсэх
- Цусны даралт ихсэх
- Судас хатуурах
- Цэвэршилтийн үед цус алдах
- Яс сийрэгжих
- Зүрхний хэм алдагдах
- Зүрх, судасны эмгэг өөрчлөлтүүдээс бүрэн сэргийлнэ.