Хүн ам их хотод амьдарч байгаа хүүхдүүд жилд 5-8 удаа, хөдөө орон нутагт амьдардаг бол 3-5 удаа ханиад хүрдэг. Хүйтэн сэрүүний улиралд хүмүүсийн бөөгнөрөл, агааржилт багасах, хот суурингийн агаарын бохирдол нэмэгдэн өвчин үүсгэгч вирус нь өвлийн үеэр элбэг тохиолддогтой холбоотойгоор ханиад, томуу нэмэгддэг.
Ханиад томуугийн үед хүүхдэд илрэх шинж:
- Хүүхэд ханиах халуурах,
- Хоолондоо дургүй болох,
- Нус гоожих
- Хоолой хөндүүрлэх шинж эхэн үед илэрнэ.
Ханиадны үеийн асаргаа:
- Хүүхдийн амьдарч буй орон байр, өрөөнд агааржуулалт сайн хийж цонхоо онгойлгоорой. Ингэхдээ хүүхэд даарахаас сэргийлнэ, мөн хэт бэгнэж халууцуулж болохгүй. Мөн хүүхэд өвдсөн үед гэрт тамхи татахыг хориглодог
- Ханиадтай хүүхдийг шингэц сайтай хоолоор хооллож, бага насны хүүхэд бол шингэн бүлээн ойр ойрхон уулгах, эсвэл хөхийг сайн хөхүүлнэ
- Хүүхэд хөхөө хөхөх, хооллохын өмнө хамрыг заавал цэвэрлэж амьсгалыг чөлөөтэй болгоно. Буцалсан ус болон давстай ус хамарт дусааж цэвэрлээрэй. Хоолонд орсон хүүхдэд аль болох дуртай хоолыг хийж өгч, ойр ойрхон багаар хооллоно. Заримдаа бөгшүүлж ханиалгаснаас болоод хүүхэд бөөлждөг. Энэ үед тайвширсны дараа дахин хооллоно
- Ханиадтай хүүхэд амьсгал болон арьсаар шингэн их алдаж, бие сулардаг тул бүлээн шингэн их уулгаж, хөхийг байнга хөхүүлбэл шингэн алдалтаас сэргийлдэг. Ялангуяа хүүхэд халуурч байгаа үед ердийнхөөс илүү их шингэн зарцуулдаг тул хөхний сүү, цэвэр ус, малын сүү, жимсний шүүс, шингэн цай зэргийг уулгаарай
- Хүүхдийн халууныг заавал үзэж байж эм уулгана. Суганд үзэхэд 38,5С хэмээс доош бол халуун тийм ч аюултай биш, дархлаа тогтолцооны биеэ хамгаалж байгаа урвал юм. Тиймээс хувцсыг нимгэлэх, шингэн бүлээн ойр ойрхон уулгах зэргээр асарна
- Ханиадны эмчилгээ гээд дур мэдэн антибиотик уулгаж болохгүй, антибиотик ханиадны хүндрэлээс сэргийлэхгүй, уушгины хатгалгаанаас сэргийлэхгүй, ханиадны үргэлжлэх хугацааг багасгадаггүй
- Дархлаа дэмжих зорилгоор өдөр бүр Nature's aid брендийн Mini drops D3 витамин хоолны өмнө уулгаарай. Мөн ханиаднаас сэргийлж 3-аас дээш насны хүүхдэд Кофлет хүлхмэл хүлхүүлээрэй.
Эх сурвалж:
Эхчүүдийн гарын авлага, Монгол Улсын Ардын эмч, Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн зөвлөх эмч Д.Малчинхүү