Аюурведа гэж юу вэ?

Аюурведа гэж юу вэ?

Энэтхэгт үүссэн 5000 жилийн түүхтэй анагаах ухаан буюу амьдралын ухаан юм.  Манай монгол уламжлалт анагаах ухаантай ижил гэхдээ өөрийн гэсэн онцлог ялгаа ойлголтуудтай.

Аюурведа нь Ayur-амьдрал Veda-мэдлэг мэдээлэл буюу амьдралын талаарх ухаан гэж орчуулагдана. Маш энгийнээр тайлбарлавал хорвоо дээрх бүх зүйлс 5 махбодоос бүтэж 3 энерги буюу 3 төлөв байдлыг үүсгэдэг.

Аюурведийн анагаах ухаан нь өнөөдрийн бидний хэлж заншсанаар эрүүл хэв маяг, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт бүгд багтдаг. Хөрсөн дээр ургаж буй ургамал ногоонууд нь 5 амтыг бүтээж өөр өөрийн үйлдлийг биед үзүүлдэг яг л даарвал дулаан газарт орно, бороонд цохиулвал биеийг хатааж хуурай болгохтой ижил. Ханиад хүрэхэд халуун чанартай цагаан гаа түлхүү хэрэглэж өвчин орох үүдээр орсон хүйтэн салхийг хөөдөг шиг. Иог нь амьсгал болон биед байрлах хүрд, хүрднүүдийн энергийн урсгалыг чөлөөтэй болгох, саад болж байгааг чөлөөлөхөд чиглэдэг нь бидний бодол оюуныг цэлмэж, сэтгэлийг тайшвруулах мэтчилэн бие болон сэтгэл зүйн хувьд өөрчлөлтийг бий болгодог нь бясалгалын үндэс болж байгаа юм. Ингээд цөмийг нь багтаагаад харвал амьдралын ухаан мөн байгаа биз.

Хүнийг гаргаж буй үйл хөдлөл, алив зүйлд хандаж буйгаар, харагдаж буй биеийн төлөв байдлаар нь 3 ангилдаг.

Нэг зүйлийг ойлгоорой. Манайхан хий нь ихэдлээ гэж их ярьдаг. Энэ нь хийсвэр ойлголт боловч эсийн түвшинд мембраны гадаргуу дээр хэт исэлдэлтийн процесс ихээхэн явагдаж буйгаар тайлбарлагдана.

Дахиад задлая. 3 төлөв байдлаас хамаарч нэг ургамал, хүнс, ундийг 3 өөр хүнд өгөхөд 3 өөрөөр үйлчилнэ. Нэгэнд огт нөлөө үзүүлэхгүй, нөгөөд маш сайн зохино, нөгөөд зохихгүй байж болно. Манайхан харин үүнийг ойлгож хүндэтгэж хүлээж авах хэрэгтэй. Магадгүй анафилаксийн шок үүсэхээс ч сэргийлж мэднэ.

Та бүхэн сонссон хий , шар , бадганыг хүний төлөв байдал дээр тайлбарлъя.

Хий – Vata – Ectomorph

Шар – Pitta – Mesomorph

Бадган – Kapha – Endomorph

Эдгээр 3 төлвийг оюун санаа, биений бүтэц, сэтгэл мэдрэмжийн хувьд тодорхойлдог.

Хийн /Vata/ өвөрчлөлтэй хүний бие махбодын онцлог нь үе мөчдүүд жижиг, туранхай, жин нэмэгддэггүй, булчингийн хөгжил тааруу, тухайн бодгаль биеийг авч явахад хангалттай хэмжээний эрч хүч багатай арьсны хуурай байдал мөн үүнтэй холбоотой, тохирох идээ, ундаа хэрэглэхгүй бол маш түргэн хямарна. Сэтгэл санааны хувьд нилээд тогтворгүй байнга үсчиж байдаг, яаруу тэвдүү талдаа. Хэрэв ажил дээр чинь гэрт чинь ийм хэн нэгэн байдаг бол хийн төлөвийн жишээ.

 

Шарын /Pitta/ өвөрчлөл хүний биеийн онцлог нь харахад атлетик буюу хөгжил сайтай булчин болон ясны бүтэц өв тэгш, бодисын солилцоо эрчимтэй явагддаг, мөн хүсэл тачаал passion өндөртэй, үүнээс  хамаарч тэд идээ ундыг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай ялангуяа халуун чанарын ногоо амтлагчтай өнгө будагтай хоол, халуун чанартай алкоголны төрлийн унд, үүний дүнд элэг цөсний өвчлөлөөр өвдөх , арьс харшлын өвчлөл биед нь үүсэх хандлагатай. Сэтгэл санааны хувьд ууртай, түргэн, догшин дайчин, шаргуу, хөдөлгөөнтэй, манлайлагч.

 

Бадганы /Kapha/ өвөрчлөлтэй хүний биеийн онцлог нь харахад яс үес нь харагдахгүй зузаан талдаа, бодисын солилцоо удаан явагддаг, бие нь хүйтэн, хүйтэн хөлс асгарч байдаг,  хоолны шингэц удаан талдаа, сэтгэл санааны хувьд тайван, ухаалаг, итгэл даахуйц хайр халамж өндөртэй хүмүүс байдаг.

 

За дараагийн цувралаар улирал хамааралтай эдгээр 3 өвөрчлөлүүд ямар явдал мөр, идээ, ундаа хэрэглэвэл зохистойг хүргье.