Ашигтай бактер багасах нь харшил үүсэхэд нөлөөлдөг үү?
Насанд хүрсэн хүний биед 40 их наяд тоо хэмжээтэй, 1000 гаруй төрлийн ашигт бактер агуулагдаж байдаг. Энэ нь 3 сая гаруй төрлийн бодисын солилцоонд нөлөөлдөг чухал үүрэгтэй.
Саяхныг хүртэл хүүхэд эхийн хэвлийдээ 9 сарын турш ариун орчинд байгаа гэж үздэг байв. Эхийн хэвлийгээс төрөхдөө умайн хана, салстаас ашигт бактерийн дээжийг авч, авсан ашигт бактер нь нарийн бүдүүн гэдсэнд хоол боловсруулалтыг зохицуулдаг.
Гэтэл кесеров хагалгаагаар төрсөн нярайн зунгаг (нярайн 1-2 хоногт гардаг хар өнгөтэй баас), ургийн ус, ихэст шинжилгээ хийхэд төрөх замаар төрсөн нярайн хоол боловсруулах замд илэрдэг ашигт бактериуд илэрсэн. Тиймээс ураг байхдаа ч эхийн хэвлийгээс ашигт бактерийг авдаг нь нотлогджээ.
Нярай үеэс эхлэн хүүхэд бусдын арьснаас, хөхний болон нэмэлт сүүнээс , бусад хоол тэжээл, гадаад орчин, гэр бүлийнхэн, тэжээвэр амьтад зэргээс ашигтай бактерийг хүрэлцэх, хооллох замаар авч байдаг. 3 нас хүрэхэд хүүхдийн ашигтай бактер том хүнийхтэй ижил тоо хэмжээтэй болдог.
Дисбактериоз гэдэг нь ашигт бактерийн тэнцвэр алдагдахыг хэлдэг. Энэ нь
- Антибиотикийн хэрэглээ,
- Ээжийн хооллолт (зарим ашигтай бактер хөхний сүүгээр ялгардаг ч ээжийн биед бага байвал хүүхдэд очих ашигт бактер бага байна)
- Нярайн төрсөн хугацаа (дутуу нярайд ашигт бактер бага байдаг)
- Гадаад орчны харилцаа бага (байгальтай ойр амьдардаг, гэр бүлийн гишүүд олон эсвэл тэжээвэр амьтантай бол хүүхдийн гэдсэнд агуулагдах ашигт бактерийн хэмжээ их байдаг) зэрэг шалтгаанаас үүдэн хүүхдийн гэдэсний ашигт бактерийн тэнцвэр алдагддаг.
Ялангуяа 3 наснаас хойш антибиотик уулгахад биед байгаа ашигт бактериуд устгагдах ч, буцаад хэвийн тоондоо хүрч үржиж нөхөж чаддаг. Харин 3 нас хүрэхээс өмнө антибиотик уулгавал хүүхдийн ашигт бактерийн тэнцвэр алдагдаж, хэвийн тоондоо хүрч чадахгүй байхаас гадна цаашлаад харшил, гэдэсний үрэвсэлт өвчин, чихрийн шижин, таргалалт, зүрх судасны өвчин, аутизм зэрэг өвчлөлийн суурь болдог гэж үзэн судалсаар байна.
Хэрвээ танай хүүхэд 3 наснаас өмнө антибиотик хэрэглэсэн бол та гэдэсний ашигт бактерийг тэнцвэржүүлэх, салстыг хамгаалах, хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй БОННИСАН сиропыг 3-6 сарын турш уухыг зөвлөж байна.
Найрлагадаа пребиотик буюу ашигтай бактерт зориулсан хүнсийг агуулдаг тул, хүүхэд тогтмол ууснаар ашигтай бактерийн хэмжээ нэмэгддэг. Мөн хоол боловсруулах замыг дэмжих нөлөөтэй тул хүүхдийн хоол боловсруулалт сайжран, өтгөн хаталтаас сэргийлж, хоолны дуршлыг нэмдэг олон давуу талуудтай.
Агар фармын бүх салбараар 9,600₮-өөр худалдаалж байна.
Дээрх зовуурь илэрдэг 3-с дээш насны хүүхдүүд ч уух боломжтой.
Хүүхдийн эмчээс зөвлөгөө авах бол 80805316 дугаарт залгаарай.
Эх сурвалж:
- Akagawa S, Akagawa Y, Yamanouchi S, Kimata T, Tsuji S, Kaneko K. Development of the gut microbiota and dysbiosis in children. Biosci Microbiota Food Health. 2021;40(1):12-18. doi: 10.12938/bmfh.2020-034. Epub 2020 Aug 25. PMID: 33520564; PMCID: PMC7817514. /
- Akagawa S, Kaneko K. Gut microbiota and allergic diseases in children. Allergol Int. 2022 Jul;71(3):301-309. doi: 10.1016/j.alit.2022.02.004. Epub 2022 Mar 18. PMID: 35314107.