Үтрээний үрэвсэл гэж юуг хэлэх вэ? Яаж эмчлэх вэ?

        Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны ашигтай бактер буюу бичил биетэн агуулагдаж байдаг ба энэ нь үтрээний орчинг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.  Харин үтрээний орчин болон микрофлор буюу хэвийн бичил биетийн тоо гадаад болон дотоод шалтгааны улмаас алдагдсанаас эмгэг нянгийн тоо ихсэн ҮТРЭЭНИЙ ҮРЭВСЭЛ үүсдэг.

Үтрээний үрэвсэл үүсэх ШАЛТГААН нь юу байдаг вэ?   

        Уг шалтгаанд үтрээг хэт их савандаж угаах, шалтгаангүй дотуур угаалага их хийх, судалгаа шинжилгээ хийгдэж байгаагүй, мэдэх мэдэгдэхгүй бүтээгдэхүүн дур мэдэн үтрээнд хийх, бэлгийн замын халдвар, үтрээний үрэвслийг дутуу эсвэл өөрт тохироогүй эм бэлдмэл болон антибиотикийг буруу дутуу хэрэглэн буруу эмчлэх, бэлгийн олон хавьтагчтай байх, бэлгийн ариун цэврийг сахихгүй байх зэргээс хамааран үтрээ үрэвсэж болно.  

Үтрээний үрэвслийн үед тухайн эмэгтэйд ямар ШИНЖ ТЭМДГҮҮД илэрдэг вэ?   

Үтрээний үрэвслийн үед дараах шинж тэмдгийн аль нэгэн эсвэл зэрэг илэрч болно Үүнд:

  • Үтрээнээс гарах ялгадасын хэмжээ ихсэх,
  • Эвгүй үнэртэй болох,
  • Өнгө өөрчлөгдөх /өнгө нь тухайн үүсгэгчээс хамааран янз бүр байна шар ногоон, ногоон усан, бижирмэгтэй ээдэм төст, хөөсөрхөг гэх мэт байна.
  • Мөн бэлгийн харьцааны үед өвдөх,
  • Гадна бэлэг эрхтэн хорсох,
  • Загатнах,
  • Зарим халдварын үед бэлэг эрхтнээр тууралт гарч болно. 

Ямар ямар оношилгоо, шинжилгээ өгч үтрээний үрэвсэл байгаад мэдэх вэ?   

         Дээрх шинж тэмдгүүд илэрвэл та нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй ба хамгийн түрүүнд мазокын буюу үтрээний орчинг үнэлэх шинжилгээг хийнэ. Энэ шинжилгээгээр үтрээний үрэвсэл мөөгөнцөр байгаа эсэх, ашигтай бактери хэвийн хэмжээнд байгаа эсэхэд үнэлэлт өгч болох хамгийн энгийн шинжилгээний нэг юм. Мөн PCR шинжилгээг хийлгэх шаардлагатай ингэснээр мазокын шинжилгээгээр илрэх боломжгүй бэлгийн замын далд халдварыг илрүүлж болно. Жишээ нь умайн хүзүүний хавдрын өндөр эрсдэлт хүргэдэг папиломавирусын шинжилгээг зөвхөн PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой мөн бэлгийн замын халдварын үүсгэгчийн хамгийн нарийн тодорхойлох оношлогооны арга юм. Мөн гарч байгаа ялгадаснаас бактерлогийн шинжилгээг өгч болно ингэснээр ямар үүсгэгч байгааг тодорхойлохоос гадна, тухайн үүсгэгч ямар антибиотикт мэдрэг, ямар антибиотикт тэсвэртэй вэ гэдгийг мэдэх боломжтой оношлогооны арга юм. Хэрэв та ойр ойрхон үрэвсэх эсвэл эмчилгээний дараа ч дахилт үүсээд байвал PCR болон бактерлогийн шинжилгээг өгөх шаардлагатай. Мөн шээсний шинжилгээг өгвөл тохиромжтой учир нь эмэгтэй хүний шээсний сүв үтрээ 2 ойрхон байрладаг бөгөөд бөөр шээсний замын халдвартай шээх үед хорсож өвддөг зэрэг зовуурьтай бол нэг нэгнээс халдвар авах тохиолдол байдаг.  

Ямар ЭМЧИЛГЭЭГ хир удаан хийлгэх хэрэгтэй вэ? Хамтрагчаа ч гэсэн хамт эмчлэх үү? 

Үрэвслийн үед тохирсон антибиотик эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Мөн одоо эмнэлэгүүүд антибиотик эмчилгээтэй хавсарсан физик эмчилгээнүүд хийгддэг болсон энэ нь үтрээнд эмийн бодисыг шимэгдүүлэх үрэвслийг намдаах, эмгэг нянгийн тоог цөөрүүлэх, өвдөлт намдаах тухайн хүний зовуурийг багасгах зэрэг ач холбогдолтой байдаг. Антибиотикоос гадна ургамлын найрлагатай үрэвслийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсан хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Хамтрагчаа хамт эмчлэх эсэх нь илэрсэн халдварын үүсгэгчээс хамаарна, бэлгийн замын халдвар илрээгүй тохиолдолд хамт эмчлэх шаардлагагүй гэж үздэг ч тухайн хүний зовууриас хамааран хамт эмчлэж болно.  

Бид эмчилгээндээ Хималай брендийн ЛУКОЛ эмийг антибиотик эмчилгээнтэй хамт хавсран хэрэглэдэг ба антибиотик эмчилгээ дууссаны дараа барих эмчилгээнд 14-21 хонгийн хугацаанд хэрэглдэг. Ингэснээр дахилт өгөх нь багасч эмчилгээ үр дүнтэй болдог. Мөн өсвөр насны охидууд зөвлөхөд их тохиромжтой. Учир нь клиникийн маш олон судалгааны үр дүнтэй, гаж нөлөө, хор аюулгүй, дасал үүсгэхгүй, эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг учир охид болон бүсгүйчүүдэд үндсэн эмчилгээтэй хамт болон барих эмчилгээнд зөвлөхөд их тохиромжтой байдаг.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол зураг дээр дараарай