Үтрээний мөөгөнцөр нь Candida гэдэг мөөгөнцрийн бүлгийн нөхцөлт эмгэг төрөгчөөр үүсгэгддэг. Үтрээнд орчныг 100 хувь гэж авч үзвэл эрүүл эмэгтэйд 98-99 хувьд үтрээний ашигтай бактери буюу хувийн микрофлор эзэлж үлдсэн 1-2 хувьд бусад бактери болон мөөгөнцөр тодорхой хэмжээгээр идэвхгүй хэлбэрээр байж байдаг. Мөн янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр мөөгөнцөр өсөж олшрон үржсэнээр тухайн хүнд зовууриуд илэрч эхэлнэ. Үүнд хамгийн түрүүнд замбараагүй антибиотикийн хэрэглээ, мөн жирэмсэн үед дааврын нөлөөгөөр үтрээний орчин өөрчлөгдөж мөөгөнцөртөх шалтгааны нэг болно. Нөлөөлөх хүчин зүйлд эм халдвараас гадна , бэлгийн харьцаа, доороос даарах зэрэг ордог.
Үтрээний мөөгөнцрийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
- Гадна бэлэг эрхтэн загатнах,
- Улайх,
- Хорсох,
- Үтрээнээс ээдэм төст бижирмэгтэй цагаан ялгадас гардаг,
- Мөн бэлгийн харьцааны үед хорсож таагүй мэдрэмж төрдөг.
Эмэгтэйчүүдийн ¾ нь амьдралынхаа аль нэг мөчлөгт мөөгөнцрийн халдварт өртдөг гэсэн судалгаа байдаг иймээс маш нийтлэг тохиолдог өвчлөлийн нэг юм.
Ямар оношилгоо, шинжилгээнд хамрагдах вэ?
Мөөгөнцрийн үед энгийн мазокын шинжилгээгээр оношилж болдог. Зарим шаардлагатай тохиолдолд PCR болон бактерлогийн шинжилгээ хийж болно.
Ямар эмчилгээг хир удаан хийлгэх хэрэгтэй вэ? Хамтрагчаа ч гэсэн хамт эмчлэх үү?
Мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийг ихэвчлэн эмчийн зааврын дагуу 3-5 хоног хэрэглэдэг. Мөн үтрээний лаа, гель, ургамлын найрлагатай мөөгөнцрийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй гол нь дахилт ихтэй учир зөв эмчилгээг бүрэн хийх нь чухал тиймээс үндсэн мөөгөнцрийн эмчилгээтэй хамт Хималай брэндийн ЛУКОЛ, В-гелийг хамт 3-5 хоног хэрэглээд үргэлжлүүлэн дахилтаас сэргийлж В-гелийг 14 хоног хэрэглэдэг. Харин эмэгтэйчүүд зовууриа намдаагаад л зааврын дагуу эмчилгээг хийгээгүй орхисноос архаг хэлбэрт шилжих, ойр ойрхон дахих хандлагатай байдаг. Хамтрагчийг эмчлэх эсэх нь тухайн хүний зовууриас шалтгаална эрэгтэйд мөн мазокын шинжилгээг өгч үүсгэгч илэрвэл хамт эмчлэх шаардлагатай.
Жирэмсэн үед үтрээний мөөгөнцөр, үрэвслийн үед ямар эмчилгээ байдаг вэ?
Мөөгөнцөр оношлогдсон тохиолдолд урагт аюулгүй мөөгөнцрийн эсрэг эм болон лаа эмчилгээнээс эмчийн зааврын дагуу сонгож хэрэглэнэ. Мөн ургамлын найрлагатай ЛУКОЛ, В-ГЕЛ-ийг зэрэг бүтээгдэхүүнийг хавсарч хэрэглэснээр эмчилгээний үр дүнг сайжруулах, зовуурийг хурдан намдаах зэрэг ач холбогдолтой бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө илэрдэггүй ач холбогдолтой.
Охид үтрээний үрэвсэл, мөөгөнцөр тохиолдож болох уу? Эмчилгээ нь адилхан байх уу?
Үрэвсэл үүсэхэд заавал бэлгийн харьцаа хамааралгүй, 15-20 нас гэлтгүй бүр бага насны охидуудад хүртэл тохиолдож болно. Учир нь доороос даарах, эсвэл орчин солигдох хүйтэн цаг агаараас халуун цаг агаарт шилжих, ханиад томуу бусад өвчлөлийн үед антибиотик удаан хугацаагаар хэрэглэх, эцэг эхчүүд охидуудаа усанд оруулахдаа байнга бэлэг эрхтнийг саван шампуниар угаах, хүндээр бие зассаны дараа ариун цэврийн дэглэм барихгүй бэлэг эрхтэнд оруулах зэрэг нь үтрээний хэвийн орчныг алдагдуулж үрэвсэл мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. Эмчилгээнд хүүхдийн нас кг жинд тааруулан антибиотик болон мөөгөнцрийн эсрэг эмнээс сонголт хийнэ. Мөн Хималай брэндийн Лукол болон В-гелийг өсвөр насны охидууд зөвлөхөд их тохиромжтой. Учир нь клиникийн маш олон судалгааны үр дүнтэй, гаж нөлөө, хор аюулгүй, дасал үүсгэхгүй, эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг учир охид болон бүсгүйчүүд мөн жирэмсэн ээжүүдэд үндсэн эмчилгээтэй хамт болон барих эмчилгээнд зөвлөхөд их тохиромжтой байдаг. В-гелийг бэлгийн харилцаанд ороогүй охинуудад гадна талаас нь түрхэж хэрэглэдэг. Мөн хүүхдийн тосон түрхлэг, ашигтай бактери , зориулалтыг хүүхдийн угаагч зэргийг эмчилгээнд нэмэлтээр хэрэглэдэг.