Улирлын зохилдолгоо Ritucharya.
Улирал бүрт тэнцвэртэй байхыг аюурвед бидэнд зааж өгдөг. Байгалын хуулийн нэг хэсэг бол улирлын уялдаа хамаарал юм. Эрүүл байх эсэхэд уур амьсгал ихээхэн нөлөөтэй. Жишээ нь агаар чийгтэй, хүйтэн, нойтон байхад биедэх чийг хүйтэн мөн нэмэгддэг үүний жишээ цэр салст биед үүсдэг.
Хэрэв та эрүүл бол улирал солигдох үед огтхон ч хямрал биед үүсдэггүй. Эрүүл байхад улирал яаж өөрчлөгдөж, цаг уур халж, хөрж байсан ч түүнд цаг уураас хамааралтайгаар биед өвчлөл үүсэхгүй.
Хийн төлөвд Vata – д ямар явдал мөр зохих вэ?
Тэд амархан даардаг, энэ нь булчингүй, өөхний хувь хэмжээ багатай холбоотой. Зөвхөн өвлийн улиралд гэлтгүй тэд дулаан орчин нөхцөлд байхыг хүсдэг. Мөн халуун уух зүйл, хоол идэх хандлагатай.
Дулаан, чийглэг хоол хүнс: Эдгээр нь Vata – гийн сэрүүн, хуурай байдлыг тэнцвэржүүлнэ. Жишээлбэл :ясны шөл, шөлтэй хоол, чанасан үр тариа орно.
Мөн хүнс ногоог болгож жигнэж хэрэглээрэй. Энэ нь боловсроход хялбар, гол нь хийн хямралыг үүсэхээс сэргийлнэ.
Биеийг чийгшүүлэх халуун бүлээн шингэн, ургамлын цайнуудыг хэрэглээрэй.
Биеийг шимжүүлэх үйлдэлтэй шар тос, гүнждийн тосыг хэрэглэх нь хийн хуурай байдлыг бууруулна.
Өвлийн улиралд баримтлах бяцхан зөвөлгөөнүүд хэлье!
Каpha төрлийн хүмүүс сайн дагаж мөрдөөрэй мөн Vata төлвийн хүнд зохимжтой. Харин Pitta төлөв бол биеийн дотоодод үүсч байгаа халууныг буулгах зарчмыг баримталдаг.
Өвлийн хоолны дэглэм нь бага зэрэг халуун ногоотой, бага зэрэг давслаг, тэжээллэг халуун хоол хэрэглэнэ.
Өглөө босоод шүдээ cinnamon эвсэл хадаасан цэцэг /clove/ мөн ар үрийн нунтагаар /haritaki powder/ угаана. Энэ нь шүдийг хэт хүйтэнд мэдрэг болохоос сэргийлж байгаа юм.
Үүний дараа гүнждийн тос /sesame oil/-г амандаа 3 хүртэлх минутын турш байлгана зайлах үйлдэл хийж болно. Энэ нь амны хөндийг сайтар чийгшүүлж, шүдийг бэхжүүлдэг.