Олон жил тамхи татсан хүмүүст хуурай (цэргүй) ханиалгах тохиолдол их байдаг. Тамхи татдаг хүмүүсийн хуурай, хий ханиалгахыг тамхины мэнгэр, тамхичдын ханилга (smokers cough) гэх зэргээр нэрлэдэг.
Тэгвэл яагаад тамхичид хуурай, хий ханиалгадаг вэ?
Амьсгалын замын дагуу эдүүдийг намираа (сормууслаг) эд гэж нэрлэдэг. Энэ намираа эдүүд нь намирах мэт хөдөлгөөнөөр амьсгалын замд орсон бохирдлуудыг гадагшлуулах үүрэгтэй байдаг. Хэрвээ бидний амьсгалын замд тоос шороо, бохирдол, нян вирус орж ирэхэд энэхүү намираа эд нь гадагш гарган амьсгалын замыг цэвэрлэдэг.
Намираа эд дээр их хэмжээний бохирдолтой байвал дан ганц намирах хөдөлгөөнөөр бохирдлыг гадагшлуулж чадахгүй тул ханиалгаж бохирдлыг гаргадаг байна. Мөн удаан хугацаанд тамхи татах нь намираа эсийн хөдөлгөөнийг удаашруулж, богиносгодог тул бохирдлоо бүрэн гаргаж чадахаа больдог. Ингэснээр бохирдлыг гаргахын тулд тогтмол ханиалгаж, амьсгалын замыг цэвэрлэх хэрэгтэй болдог.
Эмчилгээ
- Үндсэн эмчилгээнд тамхинаас гарах ордог. Тамхи татахаа больсноор намираа эдийн үйл ажиллагаа урт хугацааны дараа сэргэх боломжтой болдог.
- Мөн дотрын эмчид үзүүлж амьсгалын замын өөр өвчлөл байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй.
Ханиалгыг гэрийн нөхцөлд ашиглах зөвлөгөө
- Хоолой болон амьсгалын замын чийглэгийг нэмэх зорилгоор шингэн бүлээн 6-8 аягыг уугаарай.
- Ханиалгыг дарах, хоолойн үрэвслийг намдаах, салстыг хамгаалах зорилгоор Кофлет хүлхмэлийг өдөрт 3 цаг тутам хүлхээрэй.
-
Өдөрт 30 минут тогтмол дасгал хийгээрэй. Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж, салстыг сулруулж, ханиалгахад хялбар болгодог.
-
Ханиалгалт багасгахын тулд кофе эсвэл согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийгээрэй. Кофе, согтууруулах ундаа нь биеэс шингэнийг хөөдөг.
- Гэртээ болон ажил дээрээ агаар чийгшүүлэгч тогтмол ашиглаарай. Ингэснээр агаарт чийгшил нэмэгдэж амьсгалын замыг тайвшруулж, үрэвслийг намдаахад нөлөөлдөг.
Хүндрэл
Удаан хугацаанд тамхичдын ханиалгатай байснаар дараах хүндрэлүүд үүсдэг. Үүнд
-
Хоолойн салст гэмтэх
-
Хоолой сөөж, өнгө өөрчлөгдөх
-
Халдварт өртөмтгий болох
-
Уушгины өвчлөлд амархан өртөх, өвдөхдөө хүндээр өвдөх
Ямар үед эмчид үзүүлэх вэ?
Мэдээж тамхи татах нь таны эрүүл мэндэд өөр олон төрлөөр сөргөөр нөлөөлдөг. Хэрэв таны өдөр тутмын амьдралд саад болох шинж тэмдэг илэрвэл , шалтгаан оношийг бүрэн тодруулахын тулд эмчид хандаарай. Хэрвээ доорх шинж тэмдгүүд нь:
- Ханиалгах үед цээжээр өвдөх
- Шалтгаангүйгээр жин хасах
- Яс өвдөх
- Толгой өвдөх
- Тогтмол ногоон эсвэл шар өнгийн цэртэй ханиалгах
- Цустай ханиах
зэрэг шинж тэмдгүүд илэрч байвал та заавал эмчид хандаарай.
Эх сурвалж
- Ben-Arye, E., Dudai, M., Eini, A., Torem, M.,Schiff, E., & Rakover, Y. (2010, November 1). Treatment of upperrespiratory tract infections in primary care: A randomized study using aromaticherbs. Evidence-Based Complementary andAlternative Medicine, 2011.Retrieved from https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2967840/
- Elaissi, A., Rouis, Z., Salem, N. A. B.,Mabrouk, S., ben Salem, Y, Salah, K. B. H., … Khouja, M. L. (2012, June 28).Chemical composition of 8 eucalyptus species’essential oils and the evaluation of their antibacterial, antifungal andantiviral activities. BMC Complementaryand Alternative Medicine, 12, 81.Retrieved from https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3475086/
- How is COPD treated? (2013, July 31) https://www.nhlbi.nih.gov/health/health-topics/topics/copd/treatment
- Leopold, P. L., O’Mahony, M. J., Lian, X. J., Tilley, A. E.,Harvey, B-G., & Crystal, R. G. (2009, December). Smoking is associated withshortened airway cilia. PLoS ONE http://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0008157