Яагаад жирэмсэн үед өтгөн хатдаг вэ?

Жирэмсэн үед яагаад өтгөн хатдаг вэ?

Жирэмсний үед өтгөн хатах гол 3 шалтгаан байдаг. Үүнд:

1. Даавар: Жирэмсний үед Прогестерон дааврын хэмжээ нэмэгдсэнээр, хоол боловсруулах замын хөдөлгөөн удааширч өтгөн хатдаг

2. Эм бэлдмэл: Төмрийн бэлдмэл болон төмөр агуулсан жирэмсний витамин, кальци зэрэг нь хоол шингэлтийг удаашруулдаг. Зарим тохиолдолд жирэмсний хяналтын эмчээс өтгөн хаталтын талаар зөвлөгөө аваарай. 

3. Жирэмсний хожуу үед, хүүхэд шулуун гэдсийг шахсанаас өтгөн гадагшлалт мөн удааширч, өтгөнд агуулагдах ус шимэгддэг. Ингэснээр өтгөн хатуурч гарахдаа цус гарах, өвдөх зовуурь илэрдэг. 

 

Хэрвээ жирэмслэхээс өмнө таны өтгөн хатдаг байсан бол жирэмсэн болсон хойно шинж тэмдэг нь илүү нэмэгдэх эрсдэлтэй байдаг. Тиймээс та жирэмслэхээр төлөвлөж байгаа бол жирэмслэлтээс өмнө өтгөн хаталтыг эмчлэн, ус их ууж, эслэг хүнсний ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэн, дасгал хөдөлгөөн хийгээрэй. 

 

Тэгвэл өтгөн хаталтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Хэрвээ хүндэрмээр санагдвал шууд гаргах хэрэгтэй. Хойшлуулснаар өтгөн гарах үед зовуурь нэмэгддэг. Мөн өтгөн гарахад амар байхын тулд хөл доороо сандал тавьж хэвшээрэй.

2. Бүхэл үрийн талх, үр тариа, жимс, хүнсний ногоо зэрэг эслэг өндөртэй хоол хүнс хэрэглэх. Эслэг нь хоол боловсруулах тогтолцоог дэмжиж, өтгөн хаталтыг бууруулдаг.

3. Өдөрт дор хаяж 1,5 литр цэвэр ус уух хэрэгтэй.

4. Алхах, жирэмсний дасгал хөдөлгөөн хийх нь өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэхэд тустай.

5. Ургамлын найрлагатай, ашигтай бактер агуулсан өтгөн хаталтыг бууруулах хоргүй, гаж нөлөөгүй бүтээгдэхүүн болох ЭМИКҮРҮ эслэгийг хэрэглээрэй.

 

Эмикүрү эслэгийг мулухия ургамлаас гарган авдаг. Эслэгийн хэмжээ хүнсний ногоонуудтай харьцуулахад 8 дахин өндөр учир өтгөн хаталтыг бууруулдаг. Мөн 34 төрлийн амин дэм, эрдэс бодис, биологийн идэвхт нэгдлүүдээр баялаг тул өдөр тутмын хоол хүнснээс авах шаардлагатай шимт бодисын хэрэглээг бүрэн хангана.

Эмикүрү эслэг бүтээгдэхүүнд ашигтай бактери агуулагддаг тул ходоод гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгож, бяцхан үрээ тээж байгаа таны өтгөн хаталтыг арилгана.

Агар фармын бүх салбараас аваарай.

Эмчийн зөвлөгөө авах утас: 80805316

 

Эх сурвалж