Өвлийн улирал нь хүний сэтгэлд нөлөөлдөг бөгөөд гадаа хүйтэрч, тэнгэр бүүдийн тав тухгүй болоход, мөн эрт харанхуй болж, нар орой мандахад зарим хүн сэтгэлээр унаж, гутранги байдалд ордог.
Тиймээс үүнд юу тустай вэ?
Ашваганда буюу Энэтхэгийн хүн орхоодой
- Сэтгэл санаа тогтворжуулна.
- Стресс бууруулна.
- Танин мэдэх үйл ажиллагаа сайжруулна.
- Мэдэрлийн ядаргаанаас сэргийлнэ.
- Зүрх судасны үйл ажиллагаа сайжруулдаг.
Уг шинж хэнд илэрдэг вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий даяар 350 сая хүн өвлийн улирлын сэтгэл гутралаар шаналж байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4 дахин их өртдөг ажээ. Энэ нь аль ч насны хүнд тохиолдож болно. Уг шинжид өртөгсдийн дийлэнхэд нь эхний шинж тэмдэг 20-иод насанд нь илэрдэг бөгөөд нас ахих тусам улам нэмэгддэг байна.
Уур бухимдал болон стресс, сэтгэл гутралд нөлөөлөх гол хүчин зүйл нь:
Утаа утаа утаа
Хүйтрэхийн хэрээр Улаанбаатар хотын маань утаа ихэсдэг нь жам мэт болсон нь харамсалтай. Агаарын чанар доройтох үеэр амьсгалын замын хүндрэлүүд үүсгэдэг нь тодорхой билээ. Харин сүүлийн үед хорт утаа хүний сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөж, уур бухимдлыг нэмэгдүүлж стресс бий болгодог гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаж байгаа юм.