Хүний тархи хэрхэн суралцдаг вэ?

 

Хүний тархинд хэр олон мэдрэлийн эс байдаг вэ?

Хүний тархи нийт 85 тэрбум мэдрэлийн эсээс бүтдэг. Өөр хоорондоо мэдээлэл дамжуулснаар бид хуруугаа хөдөлгөж удирдан, алхаж гүйж, юмсыг бодож, сэтгэж сурч хөгжиж байдаг. Хүүхэд шинэ юм сурах бүрд хүний тархинд мэдрэлийн эсүүд нэмэлтээр хоорондоо холбогдож холбоос үүсгэдэг. Жишээлбэл хүүхэд нэмэх үйлдлийг сурах үед тархинд мэдрэлийн эс хооронд шинэ холбоос үүсгэнэ, хүүхэд нэмэх үйлдлийг олон дахин давтахад үүссэн холбоос бэхжиж дараагийн удаа хялбараар тоог нэмдэг.

Цэцэрлэгийн болон бага насны хүүхдийн хувьд  суралцах нь ихэвчлэн зорилтот бус, санамсаргүй байдлаар суралцдаг. Нярай үеэс эхлэн хүүхэд хүрээлэх орчны шинэ мэдээлэл, шинээр сонссон үгс, бусдын хөдөлгөөн зэргийг давтах бүрд түүнийг даган харж тархинд мэдрэлийн эсийн холбоос нэмэгддэг. Мэдрэлийн холбоос нэмэгдэхийн хэрээр хүүхэд тэр үйлдлийг илүү сайн суралцдаг. Харин бага ангийн хүүхдийн хувьд мэдрэлийн эсийн холбоос илүү их болж, боловсруулалт шаарддаг нарийн төвөгтэй үйлдлийг суралцаж эхэлдэг. Энэ үедээ унших, бичих, тоо бодох ур чадварыг суралцаж, хөгждөг.

Хүүхэд бүр өөр хурдаар юмсыг шинээр суралцдаг. Зарим нь амархан сурдаг байхад, зарим нь удаан хугацаанд давтсаны үр дүнд суралцдаг. Энэ нь тархины мэдрэлийн эсийн холбоос цөөн байвал илүү удаан суралцдагтай холбоотой. 

Ментат нь хүүхдийн тархины ой тогтоолт, сурах чадварыг түргэсгэж, удаан хугацааны ой санамжийг сайжруулдаг. Мэдрэлийн холбоос хоорондын үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн биологийн нойрыг сайжруулдаг. Ингэснээр хүүхэд сайн нойрсох тусам тархи сайтар амарч, хүүхдийн удаан хугацааны ой тогтоолт сайжирдаг. Ментат нь тархины үйл ажиллагааг тайвшруулдаг тул хэт хөдөлгөөнтэй, анхаарал төвлөрөлт багатай хүүхдэд ч эмчилгээний зорилгоор уулгадаг. 

Ургамлаас гарган авдаг Ментат шахмалыг 12-с бага насны хүүхдэд өдөрт 1 шахмалаар 2 удаа уулгаарай. Хүүхдийн тархины үйл ажиллагааг сайжруулах курс нь 1-3 сар байдаг. Та Агар фарм болон Epharma-с захиалан аваарай.