Анхлан төрөгч ээжүүдийн дунд нярайгаа шарласан үгүйг мэдэхгүй эргэлзэх нь их байдаг. Тэгвэл гэрийн нөхцөлд нярайн шарлалтын үед ямар шинж илэрдэг вэ?
- Нярайн шарлалт нь 2-4 дэх өдрөөс шарлаж эхэлдэг. Нярайн шарлалт нь эхлээд нүүр, дараа нь цээж, хэвлий, гар хамгийн сүүлд алга, ул гэсэн дарааллаар шарладаг.
- Эмнэлгийн нөхцөлд нярай шарласан эсэхийг Билирубинометр гэх багажаар арьсан дах шар туяаг хэмжиж шарлалтыг үнэлдэг.
- Гэрийн нөхцөлд та нарны гэрэлд хүүхдийн арьс, салстыг шар туяатай эсэхийг шалгаарай. Ингэхдээ хүүхдийн арьсан дэр хуруугаараа зөөлөн дараад гараа авах үед дарсан хэсэгт шар туяа татаж буй эсэхийг шалгана. Хэрэв танд шар туяа татсан эсэхийг ялгахад нь төвөгтэй байвал та өөрийн арьстай харьцуулаарай. Хүүхдийн дух, хамар, цээж , гарын алга дээр дахин давтаж дарж үзээрэй. Хэрвээ шар туяа татаж байвал хүүхэд шарлалттай байна.
Танай хүүхэд шарласан байвал та битгий санаа зовоорой. Нярайн шарлалт нь гүйцэт төрсөн нярайн 50-60%-д, дутуу нярайн 80% нь шарладаг. Тиймээс эмчилгээ, асаргаа сайн байвал шарлалт нь бүрэн эдгэдэг. Шарлалт нь дунджаар 10-14 хоногтойд буурдаг.
Ямар нярай шарлах магадлал их байдаг вэ?
- Хэрэв түүний ах, эгч нь шарлаж байсан бол дүү нь шарлах магадлал өндөр байдаг
- Дутуу нярай нь шарлах магадлал, гүйцэд нярайгаас өндөр байдаг
- Хэрэв ээж нь чихрийн шижинтэй бол нярай шарлах магадлалтай
- Ураг байх үед эх ургийн халдвар буюу TORCH халдвараар өвдөж байсан бол нярай шарлалт илүү хүнд явагддаг.
Нярайн шарлалтын үед ямар хүндрэл гардаг вэ?
- Цөөн тохиолдолд цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэж тархийг гэмтээдэг. Үүнийг Цөмийн шарлалт гэнэ. Шарлалттай хүүхэд унтаарч сул унжгар байх, хөхөө хөхөх чадваргүй болох, бөөлжих, сэрэхгүй байнга унтах эсвэл байнга чангаар бахирч уйлах, хөдөлгөөнд цочихгүй байх , зулай овойх , татах шинж илэрвэл шинж илэрвэл эмчид ЯАРАЛТАЙ хандах хэрэгтэй.
- Хүнд хэлбэрийн шарлалттай зарим хүүхдэд өсөлт хөгжлийн хоцрогдол, тархины гэмтэл үүсэх магадлалтай байдаг тул та 6 сар хүртэл 1 сар тутам, 6 сараас 1 нас хүртэл 2-3 сар тутам хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлж өсөлт хөгжлийг хянуулаарай.
.
Хүндрэлээс хэрхэн сэргийлэх вэ?
- Нярайг ойр ойрхон сайн хөхүүлээрэй. Хүүхэд хангалттай хэмжээний сүү хөхөж чадахгүй байгаа бол нярайн шарлалт хүндэрдэг. Учир нь хангалттай шингэн авч чадахгүй байгаа тохиолдолд өтгөнөөр ялгаран гарах ёстой билирубин биеэс бүрэн гадагшлахгүй. Биед их хэмжээний билирубин байснаар цөмийн шарлалт үүсэх магадлалтай. Тиймээс хэрвээ нярай сайн хөхөө хөхөхгүй , цадталаа хооллож чадахгүй байвал эмчээс хэрхэн хооллох тухай зөвлөгөө аваарай. Сайн цадаж байгаа нярай хамгийн ихдээ 2-3 цагийн дараа дахин хөхөж, шээж, баасны гаралт ч сайн байдаг.
- Хүүхдийг дааруулахгүй байгаарай. Дулаан температурт хүүхдийн цусны эргэлт сайжирч, билирубин бүрэн гарахад нөлөөлдөг.
- Нярайн арьс шар, ялангуяа гарын алга, хөлийн ул шар туяатай байх, цочромхой, хөхөндөө муудах, нойр хямрах, эсвэл хүүхэд унтаарах, хөдөлгөөн сулрах зэрэг шинж тэмдэг илрэх эсвэл шарлалт 10-аас илүү хоногоор үргэлжилбэл заавал эмчид хандана.
- Ургамлаас гарган авдаг ЛИВ.52 сироп нь цөсний ялгаралтыг эрчимжүүлж, хоолны шингэц, боловсруулалтыг сайжруулна. Элэгний эсийн нөхөн сэргээлтийг сайжруулснаар элэгний үйл ажиллагааг сайжруулан тогтворжуулна, бодисын солилцоог тэнцвэржүүлнэ. Та өөрийн нярайдаа 5-10 дуслаар өдөрт 3 удаа ууж шарлалт болон хүндрэлээс сэргийлээрэй. Агар фармын бүх салбараар худалдаалж байна.
- Мөн нярайн цусан хангамжийг сайжруулах, гэдэс дүүрэлтээс сэргийлэх зорилгоор нярайд өглөө оройд иллэг хийгээрэй.
Эх сурвалж
- https://www.mayoclinic.org/diseases-conditions/infant-jaundice/symptoms-causes/syc-20373865
- https://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK532930/
- https://www.msdmanuals.com/professional/pediatrics/metabolic,-electrolyte,-and-toxic-disorders-in-neonates/neonatal-hyperbilirubinemia