Амин дэм нь бяцхан үрсийн өсөлт хөгжил, дархлаа, тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах гээд олон төрлийн ашиг тустай байдаг. Бага насны хүүхдийн хувьд хэрэв өдөр бүр хүнсэндээ 10-с олон төрлийн хүнсний ногоо, жимс иддэг бол нэмэлтээр амин дэм уух шаардлагагүй гэж үздэг. 10-с дээш төрлийн хүнсний ногоо, жимс идсэнээр өдөрт авах ёстой амин дэм, эрдэс бодисыг авч чаддаг. Гэвч манай улсад өдөр тутамдаа ингэж хооллох боломж цөөн.
Хэдий хүүхэд хоолны дуршил сайтай байсан ч шим тэжээлээр баялаг хоол хүнс өдөр тутамдаа авч чадахгүй бол өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлнө. Мөн зарим тохиолдолд хүнснээсээ авч чадахгүй байгаа гээд хэт олон төрлийн амин дэм уух нь мөн ижил сөрөг нөлөө ихтэй байдаг тул та хүүхдийнхээ нас, амин дэмийн үйлчилгээ, найрлага зэргийг судалж байж амин дэм авах сонголтыг хийгээрэй. Зарим тохиолдолд хүүхдийн эмчээсээ зөвлөгөө авч хүүхдэдээ тохирсон амин дэмийг сонгох нь чухал.
Тэгвэл бага насны хүүхдэд ямар ямар амин дэм чухал нөлөө үзүүлдэг вэ?
- Витамин Д - Хамгийн чухал амин дэмүүдийн нэг. Манай улсын газар зүйн онцлогоор витамин Д-н дутагдалтай хүүхдүүд их байдаг. Витамин Д-г нарны туяанаас авч арьсанд нийлэгждэг. Витамин Д нь биед яс, шүдийг бэхжүүлэх, өсөлтийг дэмжих, дархлааг дэмжиж өвчлөлөөс сэргийлэх нөлөөллийг үзүүлдэг.
- Витамин С -Дархлаа дэмжих, үрэвслээс сэргийлэх, өвчилсөн гэмтсэн эсийн сийн нөхөн төлжилтийг дэмжих нөлөөтэй байдаг. Мөн Витамин С -ийн өөр нэг чухал давуу тал бол арьс, үс, үе хооронд агуулагддаг коллагенний ялгарлыг дэмжиж өгдөг.
- Витамин А Харааны хөгжил, өнгө ялгах зэрэгт нөлөөлдөг гол витамин нь Витамин А юм. Мөн хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжиж өгдөг.
- Витамин В9 буюу фолийн хүчил нь цусны улаан эсийг хөгжүүлэх, бие махбодид төмрийг шингээх үүрэгтэй. Төмөр хэрэв биед дутагдвал цус багадалт үүсдэг. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй.
- Витамин В 12 буюу Кобаламин нь мэдрэлийн эсийн өсөлт, гадна бүрхүүлийг дэмжиж сайжруулдаг. Ингэснээр хүүхдийн тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулж, оюуныг дэмждэг.
- Цайр нь хүний биеийн хамгийн чухал нөлөөллийг үзүүлдэг эрдэс юм. Цайр нь дархлаа дэмжиж, суулгалтын үед гэдсэнд өнгөр тогтоож суулгалтыг зогсоох нөлөөтэй.
Хэрвээ танай хүүхдэд доорх шинжүүд байгаа бол заавал нэмэлтээр мультивитамин уулгаарай. Үүнд
- Цусанд Д витамины түвшин бага
- Бие махбодын болон өсөлт хөгжлийн сааталтай хүүхэд
- Архаг өвчлөлтэй хүүхэд
- Эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас хоолны дэглэм барьдаг , хоолны дуршил бага бол заавал мультивитамин уулгаарай.
Болгарын Витамикс үйлдвэрийн бамбаруушын хэлбэртэй мультивитаминыг хүүхдүүддээ уулгахыг санал болгож байна. Найрлагадаа:
- Витамин Д 240 ОУН
- Витамин С 45мг
- Ниацин 12мг
- Витамин Е 6мг
- Пантотены хүчил 6мг
- Цайр 6мг
- Витамин В6 1,2мг
- Витамин А 600мкг
- Фолийн хүчил 210мкг
- Биотин 60мкг
- Витамин В12 1,8мкг тус тус агуулдаг.
Та бүхий л мультивитаминыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалаарай. Хэдий чихэр шиг амттай ч гээсэн хүүхдэдээ чихэр шиг идэж болохгүй гэдгийг заавал ойлгуулж хэлээрэй.
Вита Бийр мультивитамин нь Агар фармын бүх салбараар худалдаалж байна. Мөн Epharma-с онлайнаар захиалан хүргүүлж аваарай.
Эх сурвалж
- https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/nutrition-and-healthy-eating/expert-answers/multivitamins/faq-20058310#:~:text=A%20mineral%20or%20vitamin%20supplement,A%20chronic%20disease.