Бидний гамрит буюу Гайморит гэж нэрлэдэг хамрын үрэвсэл нь яг юу вэ?
Хүний хамрыг тойрон гавалд байрладаг дөрвөн хос дайвар хөндий бий. Эдгээр хөндийнүүд нь хамартай цуг агаарын солилцоо явуулдаг. Агаарын солилцоо алдагдаж эдгээр хөндийнүүдэд агаар орохгүй болсноор хөндий дотор нус, шүүрлүүд хуримтлагдсаар улмаар өтгөрөн хамар, дайврын хөндийн үрэвсэл үүсдэг.
Шалтгаан:
- Амьсгалын замын халдвар
- Хамрын харшил
- Хамрын таславч муруй, тэгш бус байх
- Хамрын ургацаг
- Дархлаа сулрах
- Тамхичид
- Шүдний өвчин хүндэрхэд
Гайморитын шинж тэмдэг:
- Хамар битүүрэх
- Чих өвдөх
- Толгой өвдөх
- Тонгойход нүдний дор, дэр хэсэгт чинэрч өвдөх
- Үнэрлэх, амтлах мэдрэмж муудах
- Амьсгал эвгүй үнэртэй болох
- Халуурах
Эдгээр шинж тэмдгүүд дангаар болон хавсран илэрч байгаа бол та яаралтай чих хамар хоолойн мэргэжлийн эмчид хандаарай. Өмнө нь гайморит тусаж байсан хүмүүс дараагийн удаад улирал солигдох, дархлаа муудах, чих хамар хоолойн үрэвсэлт өвчин туссаны дараа хүндрэлээр дахин тусах магадлалтай байдаг.
Урьдчилан сэргийлэхийн тулд:
- Амьсгалын замын халдвараар өвдөхөөс сэргийлэх
- Гарын ариун цэвэр сахих
- Харшилтай бол харшил сэдрэхээс сэргийлж, тогтмол маск зүүх, хооллолтондоо анхаарах
- Гэрт болон ажил дээрээ агаарын сэлгээ сайн хийх
- Хамар угааж хэвших. Ялангуяа хүйтэн сэрүүн цаг агаарт хамраа угаах нь бусад өвчлөлөөөс сэргийлэх тустай.
Хэн хамар угаавал тохиромжтой вэ?
- Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх хүн угаах боломжтой.
- Ханиад, томуугаар өвдсөн үед хүндрэлээс сэргийлэх
- Харшилтай хүмүүст: Аллерги хөдлөн нус тасралтгүй гоожиж, эсвэл хамар битүүрч амьсгалахад хүнд болсон үед
- Утаа тоостой орчинд ажилдаг хүмүүст: Хамрын хөндийг цэвэрлэж, бохирдлыг гадагшлуулна.
- Хүүхдүүдэд: Хүүхдээ амьсгалын замын халдвараас хамгаалахын тулд хамрыг нь цэвэр байлгах зорилгоор хэрэглэнэ.
Танд Польш улсын Иригасин брендийн хамар угаах сав болон давсыг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
Агарфармын бүх салбар болон Epharma онлайнаар захиалан аваарай.