Та бөөсөнд хүртэл улирал байдаг гэдгийг мэдэх үү? Сонин байгаа биз? Дийлэнх Монголчуудын дунд бөөсийг устаж үгүй болсон, одоо цагт бөөс гэж байхгүй. Эсвэл ариун цэвэр муу сахисан хүн л бөөстдөг, Хятад үсний боолтоос бөөс гардаг гэх ойлголтууд одоог хүртэл байдаг. Тэгвэл гадаадын бусад орнуудын эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарын айдаг нэг зүйл нь бөөсний улирал байдаг гэнэ. Жил бүр улирал солигдож, агаарын температур нэмэгдэх үед бөөснүүд маань оршин тогтнолоо баталж, гэр бүл, сурган хүмүүжүүлэгч нарт таагүй байдал үүсгэдэг байна.
Бөөсний улирал хэзээ болох, жилийн тодорхой үеүдэд бөөс яагаад элбэг байдаг, хамгийн чухал нь бөөсний улиралд хэрхэн халдвараас сэргийлэх талаарх мэдэх ёстой зүйлсийг энд бичье.
Цаг агаарын байдал нь бөөс тархах томоохон хүчин зүйлсийн нэг. Бөөс нь тодорхой улиралд, тэр тусмаа хүүхдүүдийн хичээл сургууль орж, бие биетэйгээ ойрхон байгаа үед элбэг тохиолддог. Улирлын чанартай ийм тохиолдлын гол шалтгаан нь сургууль, цэцэрлэг, зуслан зэрэг хүүхдүүд бие биедээ ойртож, малгай, үсний сам, ороолт зэрэг хувийн эд зүйлсээ хувааж хэрэглэдэгт байгаа юм.
Толгойн бөөс нь хичээлийн шинэ жилийн эхэнд, хүүхдүүд ангидаа буцаж ирэх үед дээд цэгтээ хүрдэг. Учир нь сургууль цэцэрлэг нь хүүхдүүдийг нэг газар олуулаа ойрхон байх орчныг бүрдүүлдэг бөгөөд энэ нь бөөснүүдийн хувьд тархах мөрөөдлийнх нь талбар л гэсэн үг. Дээрээс нь аялал, зугаалгаар явах зэрэг олон нийтийг хамарсан үйл ажиллагаа их болдог нь бөөс тархах бас нэг хүчин зүйл нь болж байгаа юм.
Бөөстэй тэмцэх хамгийн гол зүйл бол эрт илрүүлж, цаг алдалгүй арга хэмжээ авах юм. Ингэхийн тулд:
1. Бөөс байгаа эсэхийг тогтмол шалгаж байх: Хүүхдийнхээ хуйх, үсэнд нь бөөсний шинж тэмдэг байгаа эсэхийг, ялангуяа ид оргил үед байнга .шалгаж байгаарай. Эрт илрүүлснээр халдварыг бусдад тараахаас сэргийлнэ.
2. Хүүхдэд бөөсний тухай мэдлэг олгох: Хүүхдэд толгойн бөөс, хэрхэн тархдаг, бусадтай толгойгоороо наалдахаас зайлсхийхийн ач холбогдлыг заа. Тэднийг малгай, сам, үсний хэрэгсэл гэх мэт хувийн эд зүйлсийг бусадтай хуваалцахгүй байхыг сануул.
3. Бөөсний эсрэг зохих бүтээгдэхүүнийг хэрэглээрэй: Хэрэв толгойн бөөс илэрсэн бол бөөс арилгахад зориулагдсан Хигия бөөсний эсрэг шампунь хэрэглээрэй. Зааврыг анхааралтай дагаж, мөрдөөрэй.
4. Бөөсийг самнах: Бөөсний шампунийг хэрэглэсний дараа нарийн шүдтэй самаар үсээ самнана. Бүх бөөс хуурсыг арилгахын тулд энэ процессыг хэд хоногийн турш давтах шаардлагатай.
5. Сургууль цэцэрлэгт нь мэдэгдэх: Хэрэв таны хүүхэд толгойн бөөстэй бол сургууль цэцэрлэгт нь заавал мэдэгдээрэй, Ингэснээр тэд цаашид тархахаас сэргийлэхийн тулд зохих арга хэмжээ авах болно.