Хоросолыг хэрхэн уулгах вэ?
Дулаарахтай зэрэгцэн бага насны хүүхдийн дунд Гэдэсний халдварт өвчнөөр өвдөн шингэн баах, дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг. Ингэж шингэн алдсанаар хүүхдийн бие сульдаж, зовуурь нэмэгддэг.
Шингэн алдалтаас сэргийлэх хамгийн зөв, хурдан арга бол Хоросол уулгах юм.
Тэгвэл хоросолыг хэрхэн уулгах вэ?
- Хоросолыг уулгахдаа халуун бүлээн 200 мл усанд найруулж ойр ойрхон уулгах хэрэгтэй. Халууныг хадгалахын тулд халуун барьдаг саванд хийж хадгалаарай. Ингэхдээ хэт халуун, хүйтэн байж болохгүйг санаарай.
- Бөөлжиж байгаа хүүхдэд нэг дор ихээр уулгавал хүүхдийн дотор муухайрч, бөөлждөг.
- Хэрэв хүүхэд ойр ойрхон бөөлжиж байгаа бол бөөлжсөнөөс 10 минутын дараа бага багаар уулгаж эхлээрэй.
- Тогтмол уулгаарай. Хүүхдэд бага багаар халбагаар эсвэл шприцээр завжийг дагуулан уулгаарай. Ялангуяа шингэн алдаж суулгаж байгаа үед хүүхэд их унтаж, сульддаг тул унтаж байхад нь ч хоросол уулгаарай. Ингэхдээ завжийг дагуулан бага багаар уулгана. Хүүхэд хахах эрсдэлтэй тул багаар уулгаарай.
- 2 наснаас доош насныханд суулгалт, бөөлжилт бүрийн дараа 50-100 мл хоросол уулгана
- 2-с дээш насныханд суулгалт, бөөлжилт бүрийн дараа 100-200 мл хоросол уулгадаг . Тэгэхээр хүүхэд өдөр 5 удаа шингэн бааж байгаа бол өдөртөө 500 мл хоросол ууж байж алдсан шингэнийг нөхөх боломжтой.
Хүүхдэд уухад зориулсан Ойн жимсний амттай Хидротон хоросол уухыг зөвлөж байна. Ойн жимсний амттай тул бяцхан үрсийн уух дуршлыг нэмдэг. Агар фарм болон Моносын бүх салбаруудаар худалдаалж байна.