Шалтгаан тодорхойгүй нүүр халуун оргиж, хөлрөөд байна уу ?

Эстроген /эмэгтэйчүүдийн даавар/ ялгарал багассаны улмаас ургал мэдрэлийн /вазомотор/ хямралтай холбоотой үүсдэг зовуурь юм. Энэхүү ургал мэдрэлийн халуун удирддаг хэсэг нь  эмэгтэйчүүдийн дааврын төвтэй ойр байдаг тул эмэгтэйчүүдийн дааврын үйл ажиллагаа хэт идэвжих, буурах зэрэгт цочирч доголддог байна.  

Сэтгэл хямралын дараа болон ихэвчлэндээ шөний цагаар хүзүүнээс нүүрлүү цогисон маягтай огцом халуун оргиж хүндэрсэн үед хөлрөлт үргэлжилнэ.

Халуу оргих, шөнө хөлрөх шинж нь цэвэршилтийн өмнөх үед эмэгтэйчүүдийн 75%-д илэрдэг.  

Халуун оргих шинжийг хоногт хөөрөх тоогоор : 

  • Хөнгөн зэрэг: Хоногт 10 хүртэл халуун оргиж хөөрөх ба биеийн ерөнхий байдал хэвийн буюу халууралт хэсэг үргэлжлээд аяндаа зогсдог тул хөдөлмөрийн чадвар хэвийн байна.. 
  • Дунд зэрэг: Хоногт 10-20 удаа халуун оргиж хөөрөх ба толгой өвдөх, эргэх, нойргүйтэх шинж хавсарч илрэх бөгөөд биеийн ерөнхий байдал сул халуурч хөөрөх үед хөдөлмөрийн чадвар суларч болно. 
  • Хүнд зэрэг: Хоногт 20 ба түүнээс олон удаа халуун оргиж хөөрөх бөгөөд биеийн ерөнхий байдал хүндэрч амьсгал давчидан , зүрх дэлсэж , толгой эргэдэг энэ үед  хөдөлмөрийн чадваргүй байна.  

Цэвэршилтийн өмнөх үед халууралт хөнгөн үзэгдэх боловч нас ахихын хирээр эмчлэхгүй, тоохгүй явах тусам шинж тэмдэг нэмэгдэж хүндрэхээс гадна эмчилгээ засал авах нь багасдаг тул цаг алдагдалгүй эмчлээрэй.  

Халуун оргих шинж илрэх эрсдэлт хүчин зүйл: 

  • Тамхи татах 
  • Чихрийн шижин 
  • Цусны даралт ихсэх өвчин 
  • Цусанд инсулин ихсэх өвчин 
  • Халууны улирал, халууны нөхцөлд 
  • Сэтгэл санааны дарамттай үед 
  • Архи, халуун ногоо, кофейн, өөх тостой хоол ихээр хэрэглэдэг эмэгтэйд  
  • Таргалалт 
  • Суугаа ажил эрхлэх 
  • Төрөл төрөгсөд, гэр бүлийн гишүүд нь зүрх судасны өвчтэй байх тохиолдолд  

Эмчилгээ: 

Үндсэн эмчилгээ даавраа цусандаа тогтвортой байлгахад оршино . Ингэснээр цусан дах эмэгтэйчүүдийн дааврыг хүлээн авч идэвхждэг тархины хэсэг маань тогтворжсоноор ургал мэдрэлийн халууны төв тогтворжино. 

Даавар нь сэтгэл зүй, бие махбодь болоод хүний зан төлөвтэй салшгүй холбоотой. Эдгээр химийн өндөр идэвхтэй органик нэгдлүүд нь хоолны дуршил, биеийн жин, сэтгэл санааны байдал болон бусад үйл ажиллагааг зохицуулахад оролцдог. 

Цусан дах даавраа хэрхэн тогтвортой байлгах вэ?  

Хоол хүнс : 

  • Уургаар /махан уургийн хэмжээг 20% байлгана/ баялаг хүнсний  бүтээгдэхүүн хэрэглэх
  • Сахар болон нүүрс усны / гурилан хэрэглээг багасгах / хэрэглээг багасгах
  • Өндгөвчнөөс ялгарах эстроген дааврын дутагдлын улмаас ихэнхи зовуурууд үүсдэг тул эстроген даавар төстэй үйлдэл үзүүлдэг хоол хүнс, жимс ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай. Үүнд:  шар буурцаг, дүпү, шош, лууван, улаан лооль, гүзээлзгэнэ зэрэг хүнс орно. 

Дасгал, хөдөлгөөн

  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх - Дасгал хөдөлгөөн нь дааврын тэнцвэрт байдалд шууд нөлөөлдөг. Дасгалын хэмнэл тайван, байнгийн байх нь чухал учир иог, усан бассейн зэргийг сонгоорой. Дасгалын гол нөлөө нь инсулины хэмжээг бууруулж, инсулины мэдрэг чанарыг ихэсгэдэг.

Даавар эмчилгээ : 

  • Даавар нөхөх болон дааврын бус эмчилгээг сонгон эмчилгээ хийлгэж болно. Амьтны гаралтай болон хүчтэй шууд дааврын эмчилгээ нь хөхний өмөн, умайн хавдар үүсгэх эрсдэлтэй ихтэй байдаг учир зайлшгүй эмчийн заавраар хэрэглэнэ харин шууд бус дааврын фитоэстроген / ургамлын гаралтай / эмчилгээг сүүлийн үед Эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг болсон байна. 

Фитоэстроген гэдэг нь Эстроген даавар төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамлыг хэлнэ. 

 

Фитоэстроген нөлөө үзүүлдэг эмийн ургамлыг агуулсан  МЕНОСАН эмийг танд зөвлөж байна. Цэвэр ургамлын гаралтай Меносан эмэнд   SARACA INDICA , ASPARAGUS RACEMOSUS  ургамлууд өндөр тунгаар орсон байдаг. Эдгээр эмийн ургамлууд нь энэтхэг , пакистаны хойд хэсгээр ургадаг, эмэгтэй даавартай адил бүтэцтэй бөгөөд  яг л эстроген даавар шиг үйлдэл үзүүлж, өндгөвчний хэвийн үйл ажиллагааг дэмжин, биений юмыг тогтворжуулан цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үеийн зовуурыг бууруулдаг байна. 

Меносан эмэнд орсон ургамлууд нь эстроген дааврын дутагдлаас үүсч байгаа  ХАЛУУН ОРГИХ, ШӨНӨ ХӨЛРӨХ зовуурийг намдааж өгнө. 

Меносан эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа 6-12  сар уухыг эмч нар зөвлөдөг.  Ингэснээр цусан дах эстроген /эмэгтэй / даавар тогтворжиж залуу насаа хадгалах боломжийг МЕНОСАН эм таньд олгоно.

Цэвэр ургамлын гаралтай тул эмийн сангаас эмчийн жоргүй худалдан авах боломжтой. Эмчээс зөвлөгөө авахыг хүсвэл 8080-8385 дугаартай холбогдоорой.