Яагаад хүүхэд хоолонд дургүй болдог вэ?
Бага насны хүүхдүүд дунд хоолонд дургүй болох олон шалтгаанууд байдаг. Тэднээс дурдвал:
1. Бие нь өвдсөн эсвэл саяхан өвдөөд эдгэсэн бол:
Хүүхэд өвдсөн үедээ хоолонд дургүйлхэж илэрхийлдэг. Эсвэл ойрын хугацаанд ханиад томуу тусаад эдгэж, антибиотик эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хоолны дуршил мууддаг.
2. Суурь өвчлөлүүд:
Хүүхэд цус багадалт, сульдаа буюу рахит , элэг цөсний өвчлөлтэй бол хоолонд дургүй болдог. Тиймээс та хүүхдээ суурь өвчин байгаа эсэхийг эмчид үзүүлээрэй.
3. Өтгөн хаталт:
Өтгөн хатдаг хүүхдүүдийн хоолны дуршил буурдаг. Гэдэс нь дүүрч, цүдийх, хүндрэхэд зовуурьтай байснаар хүүхдийн хоолны дуршил багасаж, юм идэх сонирхол буурдаг.
4. Сэтгэл зүйн байдал:
Хүүхэд орчин солигдох, ар гэрийн асуудлууд, өөрчлөлт зэрэгт дасахад хугацаа хэрэгтэй байдаг. Энэ үедээ хүүхэд өөрийн сэтгэл зүйн хямралтай байгаагаа хоолны дуршил буурч, хөдөлгөөний идэвх багасаж байгаагаар илэрхийлдэг.
5. Амттан
Хүүхэд хоолноос өмнө чихэр амттан зэргийн идвэл гэдэс дүүрч хоолны дуршил багасдаг. Чихэрлэг хүнснүүд нь хэсэг хугацааны дараа дахин идэх хүсэл төрүүлдэг тул хүүхэд махан хоолноос илүү амттан идэх дуртай байдаг. Амттан идэх дуртай хүүхдүүд жингийн илүүдэлтэй ч шим тэжээлийн дутагдалт орох нь элбэг байдаг.
6. Шүд ургалт:
Хүүхдийн сүүн шүд 6-7 сараас эхлэн ургаж 6 наснаас унаж, байнгын шүд буюу ясан шүд ургадаг. Шүд ургах үед буйл өвдөж хөндүүрлэн, хүүхэд хоол идэхэд өвдөж, хоолны дуршил буурдаг.
Ямар үед эмчид үзүүлэх вэ?
- Хүүхдийн гэдэс өвдөж хөндүүрлэх
- Жин бага нэмэх эсвэл нэмэхгүй байх (1 сард хэдэн кг нэмж байгаагаар үнэлнэ)
- Бөөлжих, суулгах, халуурах шинж
Хэрвээ дээрх шинжүүд илэрвэл заавал Хүүхдийн эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөө аваарай.
Харин дээрх шинж илрэлгүй хоолны дуршил багасаж байвал танд зөвлөхөд:
- Хүүхдийн элэгний эсийг хамгаалж, цөсний ялгаралтыг дэмжиж өгвөл хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирч дагаад хоолны дуршил сайжирдаг.
- Элэгний үйл ажиллагаа идэвхжихэд уургийн солилцоо эрчимжиж уургийн дутагдал нөхөгддөг. Энэ нь давхар эсийн далд өлсгөлөнтэй жингийн дутагдалтай хүүхдүүдийн бодисын солилцоог сайжруулдаг.
- Мөн цус нөхөн төлжүүлж цус багадалтыг эмчлэхэд сайн үр нөлөө хүртэл үзүүлдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Энэхүү бүх асуудлыг Лив 52 сиропд даатгаарай. Харин хоолны дуршил буурч байвал ургамлын гаралтай Лив 52 сиропыг уулгаарай.
Лив 52 сироп нь хоолны дуршлыг хэвийн түвшинд хүртэл нэмэгдүүлж, өсөлтийг эрчимжүүлж, биеийн жинг нэмэгдүүлнэ. Цөсний ялгаралтыг эрчимжүүлж, хоолны шингэц, боловсруулалтыг сайжруулдаг. Агар фарм болон Моносын бүх салбараас авах боломжтой.
Хоолны дуршил нэмэгдүүлэх зорилгоор хүүхдэд өдөрт 5-10 мл-р өдөрт 3 удаа ууна.
Эмчээс зөвлөгөө авах бол 80805316 дугаарт залгаарай.
Эх сурвалж:
- Eisenberg, M. E., Olson, R. E., Neumark-Sztainer, D., Story, M., & Bearinger, L. H. (2004). Correlations between family meals and psychosocial well-being among adolescents. Archives of Pediatrics & Adolescent Medicine 158(8), 792.
- https://researchpapers.himalayawellness.in/pdf_files/liv153.pdf
- http://www.aboutkidshealth.ca/en/healthaz/healthandwellness/nutrition/pages/appetite-slump-in-toddlers.aspx