Бөөрний үрэвсэл  Архи, Тамхи хэрэглэх үед сэдэрдэг

Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ.  

Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг.  

Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэр гэнэ.  

Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг.

Урт хугацаанд эдгэрээгүй үрэвсэл нь бөөрийг гэмтээх аюултай. 

 Та бөөрний архаг үрэвслийн үед хоолны дэглэм баримтлах нь бөөрөнд гэмтэл учруулахаас сэргийлж, бөөрний архаг өвчний явцыг удаашруулж болдог. Хэрэв та бөөрний хавсарсан гломерулопати (C3G), IgA нефропати (IgAN) эсвэл бөөрний архаг өвчин (БСӨ) гэх мэт өвчтэй бол идэж буй зүйлээ өөрчлөх шаардлагатай .  

Бөөрний архаг үрэвсэлтэй хүн бүрд тохирсон зөв хооллолтын төлөвлөгөө байдаггүй ч гэсэн таны бөөр гэмтэхээс сэргийлж, өвчний явцыг удаашруулж болох хоолны дэглэмд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

Бөөрний үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зүйлсийг анхаарна уу.

  • Хоолойн өвчнийг цаг алдалгүй эдгээх
  • ДОХ болон элэгний вирусээр халдварлахаас сэргийлэн бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэх
  • Цусны даралтыг тогтвортой барих
  • Давсны хэрэглээг багасгах
  • Уураг багатай хүнс хэрэглэх
  • Илүүдэл жинтэй бол жингээ хасах
  • Чихрийн шижинтэй бол сахарын хэмжээг хянах
  • Тамхинаас гарах
  • Өдөрт 6-8 аяга тасалгааны температурт байлгасан ус уух

 

Давсыг багасгах.  

Хоолны давсны натрийн хэмжээг хязгаарлах нь цусны даралтыг бууруулдаг. Бөөрний гэмтэл нь цусны даралтыг нэмэгдүүлж, цусны даралт ихсэх нь бөөрөнд гэмтэл учруулдаг. Давстай хүнсний хэрэглээгээ багасгах нь гар, хөл эсвэл биеийн бусад хэсэгт хаван арилгахад тусалдаг.  

 

Омега-3 тосны хүчлийг нэмэгдүүлнэ. 

 Загасны тосны нэмэлт тэжээлд агуулагдах өөх тос нь бөөрний үйл ажиллагааг дэмжин , илүүдэл шингэнийг биеэс гадагшлуулдаг байна. Мөн Загасны тос нь бөөрний үрэвслийг бууруулж бөөрний гэмтлийг удаашруулдаг байна Нэмэлт судалгаагаар омега-3 тосны хүчил агуулсан загасны тосны нэмэлтүүд нь цусны даралтыг бууруулж зарим хүмүүсийн бөөрний гэмтэл,үрэвслийг удаашруулж байг тогтоожээ.  

Уураг бага идээрэй  

Хоолоор идэж буй уургийн хэмжээг багасгах нь бөөрний өвчний явцыг удаашруулж, бөөрийг хамгаалах нөлөөтэй.  

Биеийн хэрэгцээнээс илүү уураг идэх нь бөөрийг ачаалж, бөөрний үйл ажиллагаа хурдан буурахад хүргэдэг.  

Хүнсний ногоо түлхүү агуулсан хоолны дэглэм баримтлах зөвлөж байна. 

 Сүүлийн үеийн судалгаагаар ургамлын гаралтай хоол хүнс нь бөөрний архаг өвчтэй хүмүүст тустай болохыг харуулж байгаа.  

Холестеролыг бууруулах 

Өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх нь Судсан дахь холестериныг ихэсгэж, бөөрний судаснуудад товруу хуримтлагдаж, улмаар бөөрийг гэмтээдэг.  

Ханасан өөх тосыг багасгах

 Улаан мах, сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг эдгээр өөх тос нь нийт холестерины хэмжээг нэмэгдүүлдэг. Ханасан өөх тосны хэрэглээгээ багасгах нь таны бага нягтралтай липопротейн (LDL) холестерин буюу "муу" холестериныг бууруулж чадна.  

Транс өөх тосыг хориглох

Хүнсний бүтэгдэхүүний шошго дээр заримдаа " устөрөгчжүүлсэн ургамлын тос" гэж бичсэн транс тосыг маргарин гэнэ. Дэлгүүрт худалдаалагдаж байгаа жигнэмэг, бялуунд маш их хэмжээний транс тос агуулагдаж байдаг. Транс өөх тос нь нийт холестерины түшинг нэмэгдүүлдэг.  

Хоолоор авч байгаа эслэгийг нэмэгдүүлэх

Уусдаг эслэг нь цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг. Уусдаг эслэг нь овьёосны будаа, шош, алим, лийр зэрэг хоолонд агуулагддаг. 

 Уусдаг эслэгийн ач холбогдол  

Өөх тос, холестерины шимэгдэлтийг бууруулна. Гэдэсний усан орчинд хөөж цэлцгэнэсэн хэлбэртэй болдог тул хоол хүнсний өөх тосыг өөртөө нэгдүүлэн биед өөх тос боловсрогдон шимэгдэх хэмжээг багасгадаг Гэдэсний ашигтай бичил биетнийг хадгална. Зарим уусдаг эслэг нь гэдэсний ашигтай бичил биетний өсөлтийг дэмжиж гэдэсний замыг эрүүл байлгахад нөлөөлдөг байна.  

Уусдаг эслэг  

Овьёос, вандуй, шош, алим, лууван, арвай, жүржийн төрлийн жимс зэрэгт агуулагддаг бөгөөд цусны холестериныг бууруулах, цусны глюкоз буюу сахрыг зохицуулахад чухал ач холбогдолтой. Уусдаг эслэг нь бүдүүн гэдсэнд хүрч гэдэсний бичил биетний оролцоотой задарч боловсрогдоно. 

 Согтууруулах ундааг хориглох эсвэл 100мл-ээс хэтүүлэлгүй ууна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг нэмэгдүүлж, бөөрийг чинь улам хүндрүүлдэг.  

Мөн та бөөрний эрүүл мэндийг хамгаалахын тулд илүүдэл жингээ хасах, идэвхтэй хөдөлгөөн хийх зэрэг амьдралын хэв маягтаа эрүүл өөрчлөлт хийхийг зөвлөж байна.  

Бөөрний үйл ажиллагаа болон бусад хүчин зүйлээс хамааран идэж болох эсвэл идэж болохгүй зүйл цаг хугацааны явцад өөрчлөгдөж болно.  

Жишээлбэл, хэрэв бөөрний үйл ажиллагаа буурвал фосфор, кали багатай хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. 

 Бөөрний архаг үрэвслийн эмчилгээний дараа

  • Эмчилгээний үр нөлөөг барих зорилгоор
  • Дахин бөөрний үрэвсэл сэдрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор
  • Бөөрний аяганцар, тэвшинцэрийн эдийн гэмтлийг нөхөн сэргээх зорилгоор 100% эмийн ургамлын найрлагатай #Цистон эмийг 2 ширхгээр өдөрт 2 удаа 3-6 сар тууштай уугаарай

Цистон эм нь

  • Бөөр шээс дамжуулах замын үрэвсэл
  • Бактерийн эсрэ
  • Чулууг задлах дахилтаас сэргийлэх, агчил тавиулах үйлдэлтэй. Жирэмсэн, хөхүүл эхчүүд, хүүхдийн шээс дамжуулах замын халдварын эмчилгээнд хэрэглэхэд үр дүн сайтай, хор аюулгүй байдгаараа давуу талтай эм юм.

           

  • Хималай Риналка эм нь давсагны гөлгөр булчингийн агчил тавиулах, халдварын эсрэг, шээсний /pH/ орчинг хэвийн болгох, шээсний замын салстын цочролыг бууруулах үйлдэлтэй. Бөөр  давсагны үрэвслийн үед илрэх шээхэд хорсох, халуу оргих, өвдөлттэй шээх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг шинж тэмдгийг түргэн хугацаанд намдаан, дахилтыг бууруулна.