Ургамлын тоосны харшил 

Ургамлын тоосны харшил 

Аав ээжийн хэн нэг нь харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 50%, 2-уулаа харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 75% байдаг. Амьдрах орчны тоос шороо, агаарын бохирдол, хүүхдийн антибиотикийн хэрэглээ, хооллолт гээд олон шалтгаанаас шалтгаалан харшилтай болох магадлал нэмэгддэг. 

4-9 сарыг ургамлын тоосны харшлын үе гэж үздэг. Ялангуяа 4 сарын сүүлчээс 5 сар дуустал модлог ургамал болох модны төрлүүд, 5-7 сард үет ургамлын тоосноос харшил нэмэгддэг. 6-8 сарын хооронд шарилж, луулийн харшил нэмэгддэг.   Та юунаас харшилж байгаагаа мэдэхийн тулд харшлын зовуурь эхлэхээс өмнө арьс болон цусаар шинжилгээ өгч харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшил эхэлсэн үед сорил тавиулбал дархлааны урвал хэт идэвхжиснээс болоод буруу буюу хуурамч эерэг гарах тохиолдол байдаг.  

Харшлын үед: 

  • хамар битүүрэх,  
  • нус гоожих,  
  • нүд улайж загатнах,  
  • тууралт гарах 
  • хамар, хоолой загатнах,  
  • Ойр ойрхон хүчтэй найтаалгах зэрэг байдаг. Харшил хүндэрсэн тохиолдолд хоолой сэрвэлзэх, ханиах, амьсгал авч чадахгүй болох шинжүүд ордог.  

Эдгээр шинж тэмдгээс хамаарч харшил уу эсвэл ханиад томуу туссан уу эсэхийг ялгадаг.  

Харшил хүндрэлээс сэргийлэх зөвлөгөө 

Харшилтай хүмүүс харшил эхлэхийн өмнө эсвэл харшлын ид үед хооллолтын дэглэм барьснаар харшил хүндрэлээс сэргийлдэг. Харшлын үед хориглох хүнс: Өндөг, боловсруулсан хүнс, цитрусын төрлийн жимс( мандарин, апельсин, нимбэг) киви, хэт амтлагчтай хоол хүнс ордог.  

Тоосны харшлын үед 04:00-10:00 болон 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг тул гэрт байх үед цонхоо хаах, гадуур явахдаа тухайн цагуудад маск зүүгээрэй. Маск зүүснээр харшил хүндрэхээс сэргийлдэг.  

Мөн тоосны харшлын үед гадуур өмссөн хувцсанд харшил үүсгэгч тоосонцор наалдсан байдаг тул гэртээ орж ирээд хувцсаа солих нь харшлын хүндрэлээс сэргийлдэг. 

Тоосоо соруулах болон агаар шүүгч хэрэглэснээр ам хамарт харшил үүсгэгч орохоос сэргийлнэ.  

Харшлын шинжүүд илрэхээс урьтаж, харшлын үед илрэх зовуурийг багасгахын тулд Брезол, Септилин зэрэг ургамлын эмийг уухыг зөвлөж байна. Эдгээр эмийг хавсарч хэрэглэх нь харшлын үед ялгардаг гистаминий ялгарлыг бууруулж, үрэвслийн эсрэг дархлаа идэвхжүүлэх нөлөөтэй. Тиймээс харшил эхлэхээс өмнө  1 сар, харшлын үед 1 сар уухыг зөвлөж байна. Ингэснээр харшлын зовуурь хөнгөн илэрнэ.  

 

  • Allergy & Asthma Network. Allergy statistics in the United States. 
  • Żukiewicz-Sobczak WA, Wróblewska P, Adamczuk P, Kopczyński P. Causes, symptoms and prevention of food allergy. pdia. 2013;2:113-116. doi:10.5114/pdia.2013.34162 
  • Portelli MA, Hodge E, Sayers I. Genetic risk factors for the development of allergic disease identified by genome‐wide association. Clin Exp Allergy. 2015;45(1):21-31. doi:10.1111/cea.12327 
  • https://www.medicalnewstoday.com/articles/allergy-season-calendar 
  •