Үтрээний хуурайшилт нь бүх насны эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог. Үтрээний хуурайшилт болон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үрэвсэлт өвчин хоорондоо холбоотой гэдгийг та мэдэх үү? Тэгвэл танд бяцхан зөвлөгөө өгье.
Үтрээний хуурайшилт гэдэг нь шүүрэл ялгаруулах булчирхайн үйл ажиллагаа буурахыг хэлэх бөгөөд дааврын алдагдал, үрэвслээс үүдэн тухайн булчирхайн үйл ажиллагаа буурдаг. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд үтрээний хуурайшилт элбэг тохиолддог. Энэ үед эстроген /эмэгтэйчүүдийн даавар/ даавар багассантай холбоотой үтрээний PH / үтрээний орчин/ өөрчлөгдөж хэвийн чийгшилт алдагддаг. PH ихэсч үтрээний орчин хүчиллэг болсноор үтрээний хана нимгэрч гэмтэл, халдварт өртөх эрсдэл ихэсдэг.
Түүнээс гадна шээсний сүвд өөрчлөлт орон үтрээнээс эмгэг үүсгэгчид /нян бактери, вирус/ болон мөөгөнцрүүд нэвтрэн ордог. Иймээс цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын халдвар /цистит/ хавсардаг болно. Энэ үед эмэгтэйчүүд үтрээний үрэвслээ эмчилэх нь хангалтгүй бөгөөд хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
Үтрээний хуурайшилт нь бүх насны эмэгтэйчүүдэд дараах шалтгаанаар үүсдэг . ҮҮнд:
- Хөхүүл үед- Сүү ялгарч байгаа үед окситоцин дааврын нөлөөгөөр эстрогены ялгарал буурч үтрээ хуурайшиж эхэлдэг. Жирэмсний өмнө болон төрсний дараах 1 жил хүртэлх хугацаанд тохиолдох нь хэвийн үзэгдэл юм.
- Жирэмснээс хамгаалах эм- Удаан хугацаагаар жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан бэлдмэл хэрэглэснээр прогестроны хэмжээ ихсэж үтрээний хэвийн ажиллагаа алдагдаж батгашиж, хуурайших гэх мэт сөрөг нөлөө гардаг. Энэ үед хамгаалах аргаа солих нь хамгийн зөв шийдэл бөгөөд тоохгүй явах нь умайн хавдар, элэгний хатуурал үүсгэж болно.
- Буруу ариун цэврийн хэрэглэл- Бэлгийн харьцаанд орохоос бусад үед хуурайшилт үүсэж байвал таны ариун цэврийн хэрэглэл таарахгүй байна гэсэн үг. Ариун цэврийн хэрэглэл / ялангуяа өдөр тутам байнга хэрэглэхэд / синтетик материалаас харшилж үтрээний ялгадас ихсэх ч харилцааны үед хуурай мэдрэмж төрдөг. Тиймээс өөрт тохирох материалаар хийгдсэн бүтээгдэхүүнийг сонгож даавуун дотоож өмсөөрөй.
- Хэт их чихрийн хэрэглээ: Чихэр, халуун ногоо нь эр бэлгийн дааврын нэмэгдүүлэн, эм дааврыг бууруулдаг. Эмчилгээ мэдээж зохистой хоолны дэглэм юм .
- Ханиад-Ханиад хүрэх үед үрэвслийн медиатруудаас үүдэн биеийн шингэний тэнцвэр алдагддаг учраас үтрээ хуурайшдаг. Ханиад эдгэрэхтэй холбоотой үтрээ хэвийн байдалдаа ордог тул энэ тал дээр санаа зовох зүйл байхгүй
- Тамхи - Тамхи татах нь цусан дахь хүчилтөрөгчийг багасгаснаар үтрээнд очих цусны урсгал буурч, үтрээний шүүрлийн булчирхай хатингаршил болоход нөлөө үзүүлдэг. Мөн эстроген дааврыг бууруулдаг мэдээж никотиноос татгалзах нь үндсэн эмчилгээ юм.
- ЦЭВЭРШИЛТ- Хамгийн элбэг тохиолддог бөгөөд цэвэршилтийн үед эмэгтэй дааврын үйл ажиллагаа буурч үтрээний булчирхайн үйл ажиллагаа буурдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн даавар хэрэглэх шаардлагатай юм.
Та хэдэн ч настай байсан, үтрээндээ анхаарлаа хандуулж, тогтмол эмчид үзүүлж байх хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал эмзэг эрхтэн тул, тоолгүй орхиж хэрхэвч болохгүй шүү.
Цэвэршилтийн үеийн эмчилгээ:
Үндсэн эмчилгээ даавраа цусандаа тогтвортой байлгахад оршино . Ингэснээр шүүрлийн булчирхайн үйл ажиллагаа тогтворжиж шүүрлийн үйл ажиллагаа хэвийн болоход бэлгийн харилцааны үе гэлтгүй үтрээ нөхөн сэргээгддэг байна
Даавар эмчилгээ :
Даавар нөхөх болон дааврын бус эмчилгээг сонгон эмчилгээ хийлгэж болно. Амьтны гаралтай болон хүчтэй шууд дааврын эмчилгээ нь хөхний өмөн, умайн хавдар үүсгэх эрсдэлтэй ихтэй байдаг учир зайлшгүй эмчийн заавраар хэрэглэнэ харин шууд бус дааврын фитоэстроген / ургамлын гаралтай даавар / эмчилгээг сүүлийн үед Эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг болсон байна.
Фитоэстроген гэдэг нь Эстроген даавар төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамлыг хэлнэ.
Фитоэстроген нөлөө үзүүлдэг эмийн ургамлыг агуулсан МЕНОСАН эмийг танд зөвлөж байна. Цэвэр ургамлын гаралтай Меносан эмэнд SARACA INDICA , ASPARAGUS RACEMOSUS ургамлууд өндөр тунгаар орсон байдаг. Эдгээр эмийн ургамлууд нь энэтхэг , пакистаны хойд хэсгээр ургадаг, эмэгтэй даавартай адил бүтэцтэй бөгөөд яг л эстроген даавар шиг үйлдэл үзүүлж, өндгөвчний хэвийн үйл ажиллагааг дэмжин, биений юмыг тогтворжуулан цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үеийн зовуурыг бууруулдаг байна.
Меносан эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа 6-12 сар уухыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр цусан дах эстроген /эмэгтэй / даавар тогтворжиж залуу насаа хадгалах боломжийг МЕНОСАН эм таньд олгоно.
Үтрээний хуурайшилтийн үеийн эмчилгээ:
Хэдийгээр дааврыг нөхсөн ч тухайн үтрээний булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж удахад шүүрлийн булчирхайд өнгөр үүсч шүүрэл ялгаралт мөн л буурдаг. Тиймээс дааврын эмчилгээний хажуугаар үтрээний өнгөр арилгаж, үтрээний орчинг сэргээх бэлдмэл хэрэглэх шаардлага гардаг
В-гель үтрээний мөөгөнцөр, нянгийн эсрэг, ҮТРЭЭНИЙ ХУУРАЙШИЛТ эсрэг үйлчилгээтэй бөгөөд В-ГЕЛЬ-г 2 гр-р өдөрт 1-2 удаа хэрэглэхэд /апликаторын тусламжтай хэрэглэнэ / шүүрлийн булчирхайн цэвэршиж, үтрээний орчин сэргэдэг.
АНХААРУУЛГА: Тусгай апликаторыг хэрэглэх бүрийн дараа халуун усаар угааж, хуурай газар хадгалаж дахин ашиглаарай.
Харин одоо бид та бүхэндээ үтрээний хуурайшилтаас сэргийлэх нэмэлт зөвлөмжийг хүргэж байна.
- Үтрээний үрэвслээ эмчлэх : Дээр хэлсэнчлэн үтрээний үрэвсэл нь үтрээний хуурайшилт үүсгэж болно. Учир нь эмгэг үүсгэг нь үтрээний орчинг өөрчлөн үтрээний булчирхай ажиллах нөхцлийг алдагдуулдаг. Энэ үед мазокын шинжилгээ өгч эмгэг үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийхийн хажуугаар нь үтрээний орчинг хэвийн болгох зорилгоор лукол эмийг хэрэглээрэй.
- Сул хувцас өмсөх -Хэт бариу хувцас нь үтрээнд агаарын нэвтрэлтийг хориглож эмгэг үүсгэгч үржих таатай орчин болдог. Нүдэнд үл харагдах ч анус, шээсний сүв, үтрээнээс байнгийн шингэн ялгарч холилдон эмгэг үүсгэж байдаг тул өдөр бүр дотоожоо сольж байгаарай.
- Ариун цэврийг сахих -Бэлэг эрхтэн загатнахыг болиулах хамгийн энгийн арга бол ариун цэврээ сахих юм. Та бэлэг эрхтнээ тогтмол буцалсан бүлээн усаар угааж, цэвэрлэх шаардлагатай. Бэлэг эрхтнээ чийгтэй байхад хувцас өмсөх нь асуудал үүсгэж, загатнуулж мэднэ.
- Үтрээ нь өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн.Тиймээс та хурц үнэртэй, бактерийн эсрэг үйлчилгээтэй саван хэрэглэж, үрж угаах шаардлагагүй. Хэрэв эвгүй үнэртэй ялгадас их бол лукол эмийг 2ш-ээр өдөрт 2 удаа 1 сар уугаарай.
- Ашигтай бактери хэрэглэх- Ашигтай бактери нь үтрээний Ph орчинг тэнцвэржүүлж эмгэг бактери үржихээс сэргийлнэ. Та ашигтай бактери сонгохдоо найрлаганд нь Лактобацил байна уу гэдгийг анхаараарай.
5. Өдөр болгон тогтмол ус ууж хэвшээрэй-Өдөр тутамдаа ус уух нь таны биеэс хорт бодис, бактерийг гадагшлуулж, эрүүлжүүлдэг билээ.
6. Чихрийн хэрэглээг бууруулах- Хэрэв та үтрээний загатналаа бууруулахыг хүсвэл, чихрийн хэрэглээг хязгаарлаж, хооллолтондоо анхаарах хэрэгтэй юм. Ялангуяа мөөгөнцрийн халдварын улмаас, үтрээ тань загатнасан бол, чихрээс татгалзах шаардлагатай. Энэ нь мөөгөнцрийн халдварын түвшинг бууруулж, үтрээ орчмыг загатнахыг болиулах тустай юм.
7. Хүйтэн жин тавих - Үтрээний загатнахыг бууруулах хамгийн энгийн арга бол хүйтэн жин тавих юм. Энэ нь өвдөлтийг намдаахаас гадна, загатналтыг бууруулах болно.