Шингэн алдалт гэж юу вэ?
Танай хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа үед биед ус, эрдэс бодисын тэнцвэр алдагдахыг “Шингэн алдалт” буюу “Усгүйжилт” гэнэ.
Шингэн алдалтын шалтгаан нь юу вэ?
- Бөөлжих, суулгалтаас шингэн алдалт үүсдэг.
- Ротавирус болон бусад халдвар
- Гэдэсний халдвар
- Удаан хугацааны антибиотик эмчилгээний дараа
- Цөөн тохиолдолд амны хөндий, хоолойн үрэвслийн үед хүүхэд шингэн ууж чадахгүй байгаа үед бас шингэн алдаж болно
- Халуун цаг агаарт удаан хугацаанд хөлрөх
зэрэг орно. Ихэнх тохиолдолд гэдэсний халдвар шалтгаан болдог.
Шингэн алдалтын шинж тэмдгүүд нь:
- Хуурай ам, уруул
- Уйлах үед нулимс бага гарах эсвэл огт гарахгүй байх
- Нүд хонхойх
- 6 сар хүртэлх хүүхдэд зулай хонхойх
- Энгийн үеэс цөөн тоогоор шээх
- Хүүхэд аашилж, яраглаж, зовуурилах
- Унтаарах
Шингэн алдалтыг хэрхэн эмчлэх вэ?
Шингэн алдалтын хүндэрснээс хамаарч өөр өөр эмчилгээ хийдэг. Хөнгөн зэргийн шингэн алдалтын үед:
- Хөнгөн зэргийн шингэн алдалттай хүүхдэд амаар шингэн сэлбэх давсны уусмал буюу Хоросол уулгана. Хоросол нь дотроо давс, сахар, эрдэс агуулдаг тул алдсан эрдсийг нөхөж авдаг.
- Хоросолыг уулгахдаа халуун бүлээн 200 мл усанд найруулж ойр ойрхон уулгах хэрэгтэй. Халууныг хадгалахын тулд халуун барьдаг саванд хийж хадгалаарай. Ингэхдээ хэт халуун, хүйтэн байж болохгүйг санаарай.
- Бөөлжиж байгаа хүүхдэд нэг дор ихээр уулгавал хүүхдийн дотор муухайрч, бөөлждөг.
- Хэрэв хүүхэд ойр ойрхон бөөлжиж байгаа бол бөөлжсөнөөс 10 минутын дараа бага багаар уулгаж эхлээрэй.
- Тогтмол уулгаарай. Хүүхдэд бага багаар халбагаар эсвэл шприцээр завжийг дагуулан уулгаарай. Ялангуяа шингэн алдаж суулгаж байгаа үед хүүхэд их унтаж, сульддаг тул унтаж байхад нь ч хоросол уулгаарай. Ингэхдээ завжийг дагуулан бага багаар уулгана. Хүүхэд хахах эрсдэлтэй тул багаар уулгаарай.
- 2 наснаас доош насныханд суулгалт, бөөлжилт бүрийн дараа 50-100 мл хоросол уулгана
- 2-с дээш насныханд суулгалт, бөөлжилт бүрийн дараа 100-200 мл хоросол уулгадаг . Тэгэхээр хүүхэд өдөр 5 удаа шингэн бааж байгаа бол өдөртөө 500 мл хоросол ууж байж алдсан шингэнийг нөхөх боломжтой.
- Зуны улиралд хоолой өвдөөгүй 3-с дээш насны хүүхдэд хоросолыг хөлдөөгөөд мөс болгон бага багаар өгдөг.
- Хөнгөн, амархан шингэх хоол хүүхдэд өгнө. Зажлууртай, шарсан хуурсан хоолыг хориглоно.
- Хоросолын оронд энгийн ус өгч болохгүй. Шингэний дутагдалд орсон байгаа хүүхдэд алдсан эрдэс, давсыг усаар нөхөх боломжгүй.
- Эмчийн заавраар бөөлжилт, гүйлгэлтийн эм уулгаарай.
Дунд болон хүнд зэргийн шингэн алдалтын үед заавал эмчийн заавраар эмчилгээ хийнэ.
- Хэрэв танай хүүхэд:
- 1 нас хүртэлх хүүхэд сүүлийн 24 цагийн турш зөвхөн шингэн сэлбэх уусмал (хөхний сүү) уугаад өөр хоол идэхгүй байгаа бол
- Сүүлийн 24 цагийн дотор 3-с дээш удаа бөөлжих эсвэл бөөлжилтийн тоо өдөр бүр нэмэгдэх
- Тод ногоон эсвэл улаан эсвэл хүрэн бөөлжих
- Ам , уруул хуурайших, шээс хэт багасах, нүд зулай хонхойх, уйлахад нулимс гарахгүй байх
- Хэт аашилж уурлах эсвэл унтаарч байвал ЗААВАЛ ЭМЧИД үзүүлээрэй.
Шингэн алдалтаас хэрхэн сэргийлэх вэ?
- Суулгалт, бөөлжилтийн үед заавал хоросол ойр ойрхон уулгана. Ялангуяа ойн жимсний зөөлөн амттай Хидротон хоросолыг уулгаарай. Зөөлөн амттай тул бага насны хүүхэд дуртай уудаг.
- Эмчийн заавраар эм уулгаарай
- Шингэц сайтай , шим тэжээлтэй зутан хоолоор бага багаар хооллох
- Хүүхэд суулгахад гэдсэндэх ашигт бактериа алддаг тул буцааж нөхөхөөр Боннисан сиропыг уулгаарай. Боннисан нь хоол боловсруулалтыг сайжруулж, элэг, нойр булчирхайны ферментүүдийг дэмждэг. Мөн ашигт бактерын хоол болох пребиотик агуулдаг тул гэдсэндэх ашигт бактерийн амьдрах нөхцөлийг дэмждэг. Нярай үеэс эхлэн 10 дуслаар уулгаарай. 6 сараас эхлэн сиропоор 5 мл-р өдөрт 3 удаа уулгана.
- Та Агар фармын бүх салбараас Боннисан болон Хидротоныг авах боломжтой.