Түргэн хоол тогтмол идвэл таны биед үрэвсэл үүсч, олон өвчний эх үүсвэр тавигдана.

Өнөөдрийн энэ завгүй ертөнцөд түргэн хоол нь олон хүмүүст тохиромжтой сонголт мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ  энгийн хоолыг бодвол хүний биед хэрхэн нөлөөлдөг, тэр тусмаа бидний дархлаанд хэрхэн үйлчилдэг талаар та сонирхож үзэж байсан уу?  

Түргэн хоол гэж юу вэ? 

Түргэн хоол гэдэг нь хурдан бэлтгэж, үйлчилдэг хоолыг хэлдэг. Жишээ нь бургер, шарсан төмс, пицца, хийжүүлсэн ундаа гэх мэт. Эдгээр хоол нь тав тухтай, амттай хэдий ч илчлэг ихтэй, хэт боловсруулсан эрүүл бус өөх тос, элсэн чихэр, давс ихтэй байдаг. 

Түргэн хоол таны биед хэрхэн нөлөөлдөг вэ? 

Эрүүл хоол хүнснээс түргэн хоол дараах байдлаараа ялгаатай.  

Шим тэжээлийн дутагдал: Хоол хүнсээр бидний авах ёстой амин дэм, шим тэжээл түргэн хоолонд байдаггүй. Хэт боловсруулсан, амталсан байдаг тул хоолны бүтэц өөрчлөгдөн хувирч, тэжээллэг чанараа алдсан байдаг. Иймээс түргэн хоолыг тогтмол идвэл таны бие суларч, улмаар дархлаа унаж, халдварт өртөмхий болно. 

Эрүүл бус өөх тос ихтэй: Түргэн хоол нь ихэвчлэн транс тос буюу эрүүл бус өөх тосыг ихээр агуулдаг.  Эдгээр өөх тос нь таны биед үрэвслийг үүсгэж, цаг хугацааны явцад дархлааг сулруулдаг. 

Илүүдэл сахар: Түргэн хоолны олон бүтээгдэхүүн, ялангуяа чихэрлэг ундаа, амттан нь их хэмжээний элсэн чихэр агуулдаг. Элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэх нь дархлааны системийг дарангуйлж, таны биеийг бактери, вирустай тэмцэхэд хэцүү болгодог. 

Давсны өндөр агууламж: Хоол хүнсэндээ хэт их давс хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Давсны өндөр хэрэглээ нь дархлааны вирүс, нянгийн эсрэг  үр дүнтэй тэмцэх чадварыг бууруулж, аливаа өвчний эдгэрэлтийг удаашруулдаг. 

 

Та тогтмол 7 хоногт 2-3 удаа түргэн хоол идвэл  хэд хэдэн сөрөг үр дагавар гарна. 

Үрэвсэл: Түргэн хоолонд агуулагдах транс өөх тос, сахар нь архаг үрэвслийг үүсгэдэг бөгөөд энэ нь таны дархлааг сулруулж, өвчинд илүү өртөмтгий болгодог. Ялангуяа хүүхэд, өндөр настай хүмүүст үрэвслийн үйл явц хурдан явагдана.  

Гэдэсний эрүүл мэнд: Түргэн хоол нь таны гэдэс доторх сайн бактерийн тэнцвэрийг алдагдуулдаг. Эрүүл гэдэс нь хүчтэй дархлааны тогтолцоонд зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь хортой эмгэг төрүүлэгчдийг устгахад тусалдаг. 

Таргалалт: Түргэн хоол нь ихэвчлэн илчлэг ихтэй учир жин нэмэх, таргалахад хүргэдэг. Биеийн жин нэмэгдэх тусам артерын даралт ихсэлт, зүрх судасны өвчин, элэгний өөхлөлт, чихрийн шижин, сэтгэл гутрал гээд олон өвчний эх үүсвэр болно. 

 

Түргэн хоолноос татгалзах энгийн аргууд :  

Тэнцвэртэй хооллоорой. Түргэн хоолноос гарах нь хялбархан биш гэдгийг олон судалгаагаар нотолсон байдаг. Иймээс та сардаа 1-2 удаа түргэн хоол идэхийг хичээгээрэй. Бусад үедээ аль болох хоолондоо жимс, хүнсний ногоо, үр тариа, өөх тос багатай уураг агуулсан хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Эдгээр хоол хүнс нь эрүүл дархлааг дэмжих шим тэжээлээр баялаг юм. 

Ус сайн уугаарай. Өдрийн турш 8-10 аяга усыг бага багаар уугаарай.  Ус уухад таны бодисын солилцоо хэвийн явах гол нөхцлийг хангах болно. Сүүлийн үед усыг халуун бүлээнээр уухыг бас зөвлөдөг болсон. Иймээс өдөр цайны цагаараа халуун бүлээн ус ууж байгаарай.  

Дархлаа дэмжих Септилин хэрэглээрэй. Та түргэн хоол иддэг бол септилинийг ууж байгаарай. Өмнө дурдсанчилан хүний биед үрэвсэл үүсч байгаа учраас септилин дэхь гүгэл модны давирхай, зүрхэн ягаандай, лидэр зэрэг эмийн ургамлууд нь үрэвслийг дарж, дархлааны эсүүдийг идэвхжүүлэн, халдварыг үр дүнтэй устгахад тусална. 

Тогтмол дасгал хийгээрэй. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулснаар таны дархлааг сайжруулж, ялангуяа дархлааны  эсүүд нян , вирүстэй тулалдах чадварыг сайжруулдаг байна. 

Хангалттай сайн унтаарай.  Хоногт 6-8 цагаар унтах нь эрүүл дархлааны тогтолцоонд маш чухал үүрэгтэй. Унтах үед хүний биеийн халуун бага зэрэг буурч, тархи амарч, хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа удааширч байхад дархлаа тогтолцоо өөрийгөө шинэчлэн, дараагийн өдөрт бэлддэг байна. 

Дүгнэлт 

Түргэн хоол тохиромжтой, амттай байж болох ч тогтмол хэрэглэвэл таны биед үрэвсэл үүсгэж, аливаа өвчний эхлэлийг тавьж, улмаар дархлааны системд сөргөөр нөлөөлдөг. Иймээс таныг зөв сонголт хийнэ гэдэгт итгэж байна.  

 

Нийтлэлийг бичсэн: Б.Даваацэрэн Хүний их эмч