Хэрвээ танай хүүхэд амаа ангайж унтдаг бол ...
Бяцхан үрсийн унтаж байгаа нь хичнээн эгдүүтэй байдаг билээ дээ. Жижигхэн гар, хөлийн хуруу, жижигхэн уруул. Заримдаа бүр хурхирна гээч. Гэхдээ амаа ангайж унтах нь амьсгалын дээд замын өвчлөлийн шинж тэмдэг байж болзошгүйг мэдэх үү?.
Хүүхэд яагаад амаа ангайж унтдаг вэ?
Нярай хүүхдийн хамар битүүрээгүй л бол зөвхөн хамраараа амьсгалдаг. Тэд уйлсан, хөхөө хөхөж байгаа үед л амаар амьсгалдаг. Харин 3-4 сар хүрэхэд энгийн үед ч амаар амьсгалж сурдаг.
Хамар битүүрэх нь ханиад, харшил зэрэг өвчний үеийн шинж тэмдэг байдаг. Зарим тохиолдолд өөр өвчнөөс ч үүдэлтэй байж болно. Ямар ч шалтгаантай байсан амаар амьсгалах нь олон сөрөг нөлөөтэй. Ялангуяа хамраар амьсгалахад бидний хамрын хөндийд нян вирусийг шүүж, агаарыг бүлээсгэж, уушгинд очдог бол амаар амьсгалахад хамар шиг шүүж, бүлээсгэж чаддаггүй.
Амаар амьсгалах шалтгаанууд
- Нус: Сүүлийн 1 сарын хугацаанд ханиад хүрсэн эсвэл харшилтай бол хүүхдийн хамар нусаар дүүрч битүүрдэг. Ингэснээр сэрүүн болон унтаж байх үедээ амаар амьсгалдаг.
- Нойрны апноэ: Амаар амьсгалах нь нойрны апноэ буюу амьсгал түгжих эмгэгийн шинж тэмдгийн нэг. Хүүхдийн гүйлсэн булчирхай томорсон бол амьсгалын замыг бөглөж нойрондоо хэсэг зуур амьсгалахгүй болно. Амьсгал түгжих эмгэгийн үед хурхирах, тайван бус унтах, амьсгал түгжих , ханиалгах, амьсгал боогдох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
- Таславч мурийх Хүүхдийн хамрын нүхийг тусгаарлах мөгөөрс, яс хэвийн бус байрласан тохиолдолд хамраар амьсгалахад хүндрэлтэй болж хүүхэд амаар амьсгалдаг.
- Зуршил Ханиад хүрээд эдгэсэн тохиолдолд хүүхэд амаараа амьсгалаад дасах нь бий. Тэгснээр эдгэсний дараа ч амаараа амьсгалсаар байдаг.
Хүүхэд амаараа амьсгалж байгааг хэрхэн мэдэх вэ?
1) Ам уруул хуурайших
Амаар амьсгалж буй хүүхдийн ам, уруул хуурайшиж хатдаг. Ихэнхдээ шөнө ам цангаж ус уухаар сэрдэг. Ингэж ам хуурайших нь цаашид шүр цоорох, буйл үрэвсэхэд хүргэдэг.
2) Амнаас эвгүй үнэр гарах
Ам хуурайших нь амнаас эвгүй үнэр гарах магадлалыг нэмэгдүүлдэг.
3) Астма, харшил
Хамраар амьсгалснаар агаарыг шүүдэг. Гэвч тогтмол амаараа амьсгалбал харшлах, ханиад хүрэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Амаар амьсгалах нь хүчилтөрөгчийн концентрацийг бууруулж, уушгины үйл ажиллагааг бууруулж, астма өвчнийг хүндрүүлдэг.
4) Эрүү, шүдний өөрчлөлт
Ам ангайсан үед хэл урагш доош байрлалтай болдог. Хүүхдийн хөгжиж буй эрүүнд өгч буй даралт эрүүний хөгжилд нөлөөлнө. Ингэснээр тагнай нарийсаж, өндөр болж, эрүүний хөгжил дутуу тул жижиг эрүүтэй болдог.
5) Үг буруу хэлэх
Амаа ангайсан чигээр байхад уруулын булчингийн сулардаг. Мөн хэл муутай, талтираа болно.
6) Биеийн өөрчлөлт
Амаараа амьсгалдаг хүүхдийн бие, поз өөрчлөгддөг. Хүүхдүүд агаар сайн авахын тулд хүзүү, мөрний байрлал урагш далийдаг. Урт хугацааны явцад хүзүү, мөр, нуруу, аарцагт нөлөөлдөг.
7) Нойронд муу
Амаар амьсгалснаар хүчилтөрөгч бага авч тархинд хамраар амьсгалснаар бага очдог тул нойрны хямралд ордог. Хүүхэд олон цаг унтсан ч өдрийн турш нойрмоглож, ядарч сульдан, хөдөлгөөн багатай, анхаарлаа төвлөрүүлэх чадвар муу байгаа нь анзаарагддаг.
8) Зан араншны өөрчлөлт
Зарим хэт хөдөлгөөнтэй хүүхдэд зан араншны өөрчлөлт илэрдэг. Амаар амьсгалснаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орох нь таны хүүхэд хэт хөдөлгөөн, анхаарал төвлөрөлт дутмагшилтай болох эрсдэлд ордог.
9) Шүд хавирах
Тархинд хүчилтөрөгч дутагдсанаар амьсгал тасалдаж, тархи эрүүгээ урагшлуулах дохио өгдөг. Эрүүгээ урагшлуулснаар хүүхэд шүдээ хавирдаг. Энэ нь хүүхдийн тархи амьсгал авахыг оролдож байгаагийн нэг шинж юм. Гүн, чанартай нойр авах нь таны хүүхдийн тархины өсөлтөд хамгийн маш чухал байдаг.
Эмчилгээ
Хэрэв танай хүүхэд амаар амьсгалж байвал хүүхдийн эмч, харшлын эмч, шүдний эмч нарт үзүүлж амаар амьсгалах гол шалтгааныг заавал олох хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмч нар шалтгааныг тодруулснаар эмчилгээ хийдэг.
Мөн амаар амьсгалахаас сэргийлэхийн тулд доор аргуудыг гэртээ хэрэглээрэй.
- Агаар чийгшүүлэгч. Агаарт чийг нэмэх нь хамар битүүрэхэд тусалдаг.
- Нус соруулагч. Бага насны хүүхэд хамарт нустай бол хамраар амьсгалахад хэцүү болдог. Зөөлөн нус соруулагчаар хамрын нусыг соруулаарай. Мөн дараагийн удаа хэрэглэхэд зориулж заавар савандаж угааж, хатааж тавиарай
- Ойр ойрхон шингэн уулгаарай.
- Давсны уусмалаар хамрыг угаах. Давсны уусмалаар хамрыг угаах нь хамарт байгаа нусыг зөөллөж, хамрын хөндийг цэвэрлэдэг. Мөн хамрын хөндийд байгаа нян үүсгэгчийг устгаж, гаргадаг. Хамрыг угаахдаа заавал цэвэр ус эсвэл буцалгаж, хөргөсөн усыг өрөөний температурт бүлээсгэн угаагаарай. Иригасин далайн давс нь зөөлөн тул бага насны хүүхдийн хамрыг угаахад хамгийн тохиромжтой.
Эх сурвалж
- Academy of General Dentistry. (2010). Mouth breathing can cause major health problems [Press release]. https://www.sciencedaily.com/releases/2010/04/100406125714.htm
- Katz ES, et al. (2012). Obstructive sleep apnea in infants. DOI: https://dx.doi.org/10.1164%2Frccm.201108-1455CI
- Mayo Clinic Staff. (2018). Pediatric obstructive sleep apnea. https://www.mayoclinic.org/diseases-conditions/pediatric-sleep-apnea/symptoms-causes/syc-20376196
- Mayo Clinic Staff. (2019). Common cold in babies. https://www.mayoclinic.org/diseases-conditions/common-cold-in-babies/diagnosis-treatment/drc-20351657
- Nasal irrigation: Is it safe? (n.d.). https://healthywa.wa.gov.au/Articles/N_R/Nasal-irrigation-is-it-safe