Жилээс жилд намссан ижий минь гэдэг дуу байдаг шүү дээ. Энэ дууг санахад л нээрээ л нуруу нь бөгтийхгүй хирнээ жил ирэх тусам намсаад байдаг.
Яагаад ?
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн дунд ясны сийрэгжилт, яс ургах зовууриуд их байдаг бөгөөд энэ нь эмэгтэй дааврын бууралттай шууд холбоотой.
Эмэгтэй даавар болох эстроген нь ясны хөгширсөн эсийг чөлөөлж, шинэ эс үүсэх зайг гаргаж өгдөг. Нас ахихын хирээр эмэгтэй даавар багасахад, яс хөгширсөн эсээ нөлөөлж чадахгүй нягтаршил буурч агшиж, хэврэгшдэг байна.
Ясны сийрэгжилттэй болж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хэдийгээр яс сийрэгжилт нь чимээгүй тахал гэж нэрлэгддэг бөгөөд цэвэршилтийн насанд дараах зовуурьтай хавсарч болно.
- Хөл гараар янгинах, сийгэх
- Нойргүйдэл / Калцийн эргэн шимэгдэлт алдагдсанаас орчноо мэдэрч гүн нойр алдагддаг /
- Яс ургах
- Шөрмөс татах
- Хөл гарын булчин бадайрах
- Амархан цуурч, гэмтэх
Ясны сийрэгжилт үүсэх шалтгаанууд :
- Цэвэршилт. Үүнээс сэргийлэхийн тулд, аль болох эртнээс кальциа, эмэгтэй даавартай хавсруулан уух шаардлагатай.
- Бөөрний архаг өвчлөл
- Олон төрөх , цөөн төрөх
- Байнгийн суугаа ажил /Өдөр бүр суугаа ажил хийдэг хүмүүс, бусад хүмүүсээс илүүтэйгээр ясны сийрэгжилтэнд өртдөг. Иймээс эмч нар өдөрт дор хаяж 30 минут дасгал хийхийг зөвлөдөг. /
- Тамхидалт /Тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх нь кальци биед шингэх явцыг муутгадаг. /
- Илүүдэл жин
- Хоол хүнснээс кальциа авч чадахгүй байх
- Удаан хугацааны суулгалт
- Витамин Д дутагдал
- Бамбайн дутагдал
- Эм, тариа: Гормонд нөлөөлөх эм, хорт хавдрын химийн тариа, стрессийн эмчилгээнд хэрэглэгддэг тайвшруулах эм бэлдмэл, хөхний хавдрын эмчилгээний үеийн тариа зэрэг нь ясанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг.
Хэрхэн эрүүл ястай байх вэ?
- Кальциар баялаг хоол хүнс хэрэглэх: Эрүүл хүчирхэг ястай байхын тулд 19-50 настай эмэгтэйчүүд 1000мкг , 50-иас дээш насны эмэгтэйчүүд өдөрт 1,200 мг кальци биедээ авах шаардлагатай. Цагаан идээ, алмонд самар, брокколи, цэцэгт байцаа, лаазалсан салмон загас, сардин загас, шар буурцагтай бүтээгдхүүнүүдэд кальци ихээр агуулагддаг учир та эдгээрийг өдөр тутмын хоол хүнсэндээ сонгон хэрэглээрэй.
40 дээш насанд эмэгтэй даавар уухгүйгээр кальци уухад цусан дах кальцийн хэмжээ ихсэж илүүдэл яс ургах зэрэг хүндрэл гардаг тул заавал эмэгтэй даавартай хавсруулан уугаарай.
2. Д витаминыг ч бас орхигдуулж болохгүй : Таны биенд кальци орсны дараа Д витамин хэрэгтэй газруудад шингээх үүрэгтэй байдаг. 19-70 настай хүмүүс өдөрт 2000ED, 70-аас дээш настай хүмүүс өдөрт 4000ED микрограммыг хэрэглэх шаардлагатай. Туна болон сардин загас, өндөгний шар, амин дэмээр баяжуулсан сүү зэрэгт Д витамин ихээр агуулагддаг. Мөн нарны гэрлээс бидний бие Д витамин ялгаруулан авах чадвартай.
3. Идэвхитэй амьдрал : Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүний яс илүү бат бөх байдаг.
4. Архи, тамхинаас татгалз : Хэрэв та архи, тамхи тогтмол хэрэглэдэг бол та ясны сийрэгжилтээр өвчилсөн байх магадлал маш өндөр.
Цэвэршилтийн ясны сийрэгжилтийн эмчилгээ:
Үндсэн эмчилгээ даавраа цусандаа тогтвортой байлгахад оршино . Ингэснээр ясны эсүүд төлжих боломж бий болдог.
Даавар эмчилгээ :
Даавар нөхөх болон дааврын бус эмчилгээг сонгон эмчилгээ хийлгэж болно. Амьтны гаралтай болон хүчтэй шууд дааврын эмчилгээ нь хөхний өмөн, умайн хавдар үүсгэх эрсдэлтэй ихтэй байдаг учир зайлшгүй эмчийн заавраар хэрэглэнэ харин шууд бус дааврын фитоэстроген / ургамлын гаралтай даавар / эмчилгээг сүүлийн үед Эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг болсон байна.
Фитоэстроген гэдэг нь Эстроген даавар төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамлыг хэлнэ.
Фитоэстроген нөлөө үзүүлдэг эмийн ургамлыг агуулсан МЕНОСАН эмийг танд зөвлөж байна. Цэвэр ургамлын гаралтай Меносан эмэнд SARACA INDICA , ASPARAGUS RACEMOSUS ургамлууд өндөр тунгаар орсон байдаг. Эдгээр эмийн ургамлууд нь энэтхэг , пакистаны хойд хэсгээр ургадаг, эмэгтэй даавартай адил бүтэцтэй бөгөөд яг л эстроген даавар шиг үйлдэл үзүүлж, өндгөвчний хэвийн үйл ажиллагааг дэмжин, биений юмыг тогтворжуулан цэвэршилтийн өмнөх болон цэвэршилтийн үеийн зовуурыг бууруулдаг байна.
Меносан эмийг 1 ширхэгээр өдөрт 2 удаа 6-12 сар уухыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр цусан дах эстроген /эмэгтэй / даавар тогтворжиж залуу насаа хадгалах боломжийг МЕНОСАН эм таньд олгоно.
эм бүх эмийн сангаар жоргүй олгогдоно