Хөөрхөн бяцхан үрд нь ямар зовиур илэрч байна. Хорвоо дэлхийд мэндлээд удаагүй бяцхан үрсэд дасан зохицох гэж багагүй асуудлууд тулгардагч, халамжит хөөрхөн аав-ээжийн асаргаа сувилгаагаар эрүүл, саруул өсч торнидог. Ганганах, уйлах, инээмсэглэх, янцаглах зэргээс өөрөөр өөрийгөө илэрхийлж чадахгүй бяцхан үрсээ аав-ээж нь харж, ажиглаад зарим тохиолдолд таавар тааж буй мэт учрыг нь олохгүй сандрах үе олонтоо. Тэр дундаа хоол боловсруулах замын асуудал бол санаа зовоох сэдвийн нэг байдаг. Гулгих, хэхрүүлэх, янцаглах, уйлагнах, тэр дундаа яг л оройн цагаар гэнэт хүчтэй чангаар, хаанаас нь юу хазчихав гэмээр уйлах тохиолдлууд олон байна. Та энэ тохиолдолд хүүхдээ маш сайн ажиглах, анзаарах хэрэгтэй, олон удаа давтагдвал эмчид хандах нь зүйтэй. Өнөөдөр Халамжит хөөрхөн аав-ээжид ГЭДЭСНИЙ КОЛИК ӨВДӨЛТ-ГЭДСЭЭР ХАТГУУЛЖ ӨВДӨХ ӨВДӨЛТ болон ГУЛГИХ талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Эхний сэдэв Гэдэсний Колик Өвдөлт:
Таны гэдэс базлаж өвдөж байсан уу? Ямар тохиолдолд үүсдэгийг та маш сайн мэдэж байгаа бизээ. Гэдсээ дааруулах, гэдэс хямраах хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд гэх зэргээс болдог шүү дээ. Үүнтэй ойролцоо нярай болон бага насны хүүхдэд Гэдэсний Колик өвдөлт буюу Гэдсээр хатгуулж өвдөх өвдөлт үүсч, үүнийгээ УЙЛЖ илэрхийлдэг. Эрүүл хүүхэд чанга, тод уйлдаг. Харин гомдох, уурлах, өлсөх, чанга өлгийдөх, норох, өвдөх үед янз бүрийн байдлаар үүнийгээ илэрхийлж уйлдаг. Хүүхдийг тайвшруулах, аргадах, хооллосны дараа уйлахаа больчихно. Хэрэв таны хүүхэд уйлаад байвал доорх шалтгаануудаас хайж үзэхэд буруудахгүй.
– Гэдэс дүүрэх, чих өвдөх, ивэрхий хавчигдах, гэдэс түгжрэх, мухар олгойн цочмог үрэвслийн үед хүүхэд гэнэт час хийн, хөлөө эвхэрч, тайван бус болж уйлна.
– Тархи, мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой үед уцаарлангуй, чанга уйлна.
– Амьсгалын дээд замын өвчнүүдийн үед төвөнхийн салст бүрхэвч, дууны хөвч гэмтэснээс болж хоолой сөөнгө, дуугүй уйлна.
Хэрэв ямар нэгэн өөрчлөлттэй зүйл илрэх болон хүүхэд шалтгаан тодорхойгүй уйлсаар байвал юун түрүүнд эмчид хандаарай. Биеийн халууныг хэмжиж үзэхээс гадна бусад өвчний шинж тэмдгийн дохио байгаа эсэхийг сайтар шалгаарай.
Өнөөдрийн хоёр дахь гол сэдэв бол ГУЛГИХ:
Халамжит хөөрхөн аав-ээжүүдээ "Хүүхэд тань хөхүүлсний дараа сүүгээ гулгиж гаргаад байна уу?" Хүүхэд хөхөө хөхөж байх явцдаа агаар залгилдаг. Хөхүүлсэн даруйдаа хүүхдээ хэвтүүлэхэд ходоодонд хуримтлагдсан агаар амаар гарах буюу гулгилт үүсээд байгаа юм. Тиймээс яах ёстой вэ? Танд 2 арга зааж өгье.
1. Босгож тэврэх. Хүүхдийн нүүрэнд эвтэйхэн байлгах үүднээс мөрөндөө зөөлөн алчуур тохоод, хүүхдээ биедээ нааж, зөөлөн тэвэрнэ. Нярай маань толгойгоо даагаагүй байдаг тул ингэж босоогоор нь тэврэхэд барьц муутай байдаг. Иймээс гарын шуун дээрээ хөнгөн суулгаад, нөгөө гараараа нуруунаас нь түшээд, хацрыг нь мөрөнд түшигдэж байхаар байрлуулбал сайн. Ингээд нурууг түшиж байгаа гараараа нуруун дээр нь хуруугаараа зөөлөн товшиж өг. Удалгүй хүүхэд маань хэхэрч агаарыг гаргана.
2. Хүүхдээ өвөр дээрээ суулгаад, нэг гараараа хүүхдийнхээ цээжин хэсгийг түшин, нөгөө гараар нурууг нь илэх хэрэгтэй. Хүүхдийн биеийн жин нэмэгдэж, байнга босоогоор тэврэхэд хүндрэлтэй болох эсвэл шөнө хөхүүлэх тохиолдолд энэ арга танд илүү амар байх болно. Ихэнх тохиолдолд хүүхэд амархан хэхэрч залгисан агаараа гаргадаг боловч, амархан гаргадаггүй хүүхэд гэж бас байдаг. Энэ нь ходоодны амсраас улаан хоолой хүрэх өнцөгтэй холбоотой. Зарим нь босоо байрлалд хэхэрч гаргадаг байхад зарим нь хагас налуу байрлалд гардаг. Иймээс аль алинаар нь туршиж үзэн хүүхдэдээ тохирох байрлалыг олж мэдээрэй.
Ихэвчлэн босоогоор нь 3 -5 минут тэврэхэд хэхрэхгүй бол хэвтээ байрлалд шилжүүлж болно. Алчуур юмуу даавууг нь хуйлаад хүүхдийн биеийн аль нэг талд ивж өг. Ингэснээр хүүхэд залгисан агаараа унгаж гаргаж чадна.
Гулгилт үүсэхэд 2 том шалтгаан нөлөөлдөг.
1. Хэт их хооллох (Хооллож дууссаны дараа хүүхэд бага хэмжээтэй ээдсэн, эсвэл хагас ээдсэн сүүгээр гулгидаг.Энэ үед 1 удаагийн хооллох хугацааг багасгах, эсвэл эхлээд хөхөө саагаад дараа нь хөхүүлэх зэрэг аргуудыг хэрэглэж урьдчилан сэргийлж болно.)
2. Агаар залгих (Хэт цочромтгой хүүхэд амьдралын 2-3 долоо хоногоос эхлэн үүсэх буюу эсвэл сүү багатай хөх, хөхний сүү садарч гарах, угжны шилийг хэвтээ байрлуулах,хүүхдийн булчингийн ерөнхий сулралын үед үүсэж болдог.)
Эмийн эмчилгээ:
Онцын эмчилгээ хэрэггүй. Гэхдээ гулгилт их байх нь хүүхдийн улаан хоолойд үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул хүүхдийн сүүний шингэцийг сайжруулах ургамлын, ногоон гоньдны тос агуулсан боннисанг хүүхдээ 3 сар хүртэл дусаалга хэлбэрээр хэрэглэж, дараа нь бор хоолонд орох үед нь ходоод, гэдэсний орчинг бүрдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах зорилгоор хэрэглээрэй.
Боннисан дусаалга 5-10 дуслаар өдөрт 3 удаа, боннисан сироп 10 мл өдөрт 3 удаа тус тус хэрэглэнэ.