Бороотой өдөр даарвал ЦИСТИТ
сэдэрнэ шүү бүсгүйчүүдээ анхаараарай !!!
Цистит нь нянгийн гаралтай давсгийн салст бүрхүүлийн үрэвсэл юм.
Уг үрэвсэл ихэвчлэн эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог учир нь шээсний сүв богино, өргөн учраас гаднаас нян орох нөхцөл болдог.
Эрэгтэйчүүдийн хувьд циститээр өвдөх нь харьцангуй бага байдаг.
Гэхдээ 45 наснаас дээш насны эрэгтэйчүүдэд түрүү булчирхай томорсны улмаас #цистит үүсэж болдгийг анхаарна уу!!!
Цистит үүсгэдэг шалтгаан
- Давсгийн салстыг E.Coli мэтийн нянгууд гэмтээснээс шээх үед гэмтсэн салст бүрхүүл мэдрэгшиж хорсож өвддөг.
- E.coli нян нь шээсний сүвээр орж дээшилж явсаар давсаг руу орж давсгийн салст бүрхүүлийг гэмтээж циститийг үүсгэдэг.Мөн циститийг бүрэн эмчлэхгүй удахад цааш шээлүүрээр дамжин бөөрний үрэвслийг үүсгэдэг.
- Шээсний катетр байнга хэрэглэх: Шээсний катетр тавих нь шээсний замын халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг.Иймд зайлшгүй шаардлагатай л биш бол катетр хэрэглэхээс зайлсхийх эсвэл антисептик бодис агуулсан халдваргүйжүүлэгчийг хамт хэрэглэх хэрэгтэй.
- Бусад шалтгаан: Янз бүрийн архаг суурь өвчинтэй байх тухайлбал бөөрний үрэвсэл, чихрийн шижин, шүд хорхойтох зэрэг нь нөлөөлөхөөс гадна хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой (даарах, хувийн ариун цэвэр муу сахих гэх мэт)
Xалдвар дамжин ороx замууд
- Өгсөx xалдвар - Гадна бэлэг эрxтэн өтгөнөөр бохирдсон болон янз бүрийн шалтгаант үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян шээдэг сүвээр дамжин /ялангуяа эмэгтэй xүмүүст/ давсагт орж үрэвсүүлнэ
- Цусаар дамжиx - Амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл, арxаг олгой гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлтэй өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагт орж үрэвсүүлж болно.
- Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан xалдвараас давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.
Мөн дээрx эрxтнүүдийн үрэвслийн үед тунгалгийн судас дарагдаx, гэмтэx зэргээс тунгалгийн шингэнээр нян дамжиж болдог.
Гэвч давсагт нян орсон тоxиолдол болгонд давсаг үрэвсэxгүй.
Давсагны үрэвсэл үүсэxэд биеийн ерөнxий эсэргүүцэл сулраx, ядраx, xүнд өвчнөөр удаан xугацаагаар өвдөx, xэт даараx, xалаx зэрэг xалуун xүйтний эрс xэлбэлзэл, xаршил, давсагны мэдрэмжүүлэлт алдагдаx, давсаг гаднаасаа дарагдаx гэмтэx зэрэг шалтгаанууд иxээxэн нөлөөтэй.
Циститийн үед дараах шинж тэмдэг илэрнэ
- Шээс маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ. ·
- Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө. ·
- Шээс хурц үнэртэй болно ·
- Шээс тунадастай болох эсвэл цустай шээх ·
- Хэвлийн доод хэсгээр өвдөнө. ·
- Шээхэд маш зовуурьтай ·
- Халуурах
Циститийг бүрэн эмчлэхийн тулд
1. #Цистит хөдөлсөн үед заавал эмчид хандан шээсэнд нян ургуулж, антибиотик тэсвэрт чанарыг үзэж байгаад тохирох антибиотикийг 7-14 хоног уух антибиотикийн үйлдлийг дэмжих зорилгоор #цистон эмийг хавсарч хэрэглэх
Мөн дахин циститээр өвдөхөөс сэргийлж та #цистон эмийг 2ш өдөрт 2 удаа 3 сарын турш ууж хэрэглээрэй
2. Мөн үтрээний үрэвслийг бүрэн гүйцэт эмчилж, үрэвслийг бүрэн дарах зорилгоор В гелийг өдөрт 2 удаа үтрээний гүнд 5-7 хоногийн турш хэрэглэх
В гель нь 10 гаруй төрлийн эмийн ургамлын найрлагатай,бөгөөд
- Мөөгөнцөрийн эсрэг,
- Бактерийн эсрэг
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд үтрээний болон умайн хүзүүний эмчилгээнд үр дүн сайтай байдаг.
В-Гель нь үтрээ болон умайн хүзүүний үрэвслийг хамтад нь намдаахын зэрэгцээ загатналтыг арилган, эдгэрэлтийг түргэсгэдэг.
3. Их өвдөлттэй , шээхэд хорсож өвдөх үед, шээс ойр ойрхон хүрч байгаа бол #риналка эмийг 15мл-ээр өдөрт 3 удаа ууж, шинж тэмдэг арилтал удаан хугацаагаар ууна. #Риналка нь шээсний өнгө, үнэрийг засаж, ялангуяа шээсний орчныг шүлтүүлж, шээхэд хорсож өвдөх зовуурийг арилгана. Риналкад агуулагдах Tribulus terrestris , Cretaeva magna нь ялангуяа шээс ойр ойрхон хүрэх, шээхэд хорсож өвдөх зовуурийг хурдан хугацаанд намдаана.
4. Циститийг үүсгэгч нян болох e.coli үржлийг дарангуйлах зорилгоор та цистон эмийг 2ш өдөрт 2 удаа 1 сар ууна. Дахин циститээр өвдөхөөс сэргийлэхийн тулд 1-2 сар ууна. #Цистонд агуулагдах Didymocarpus pedicellata эмийн ургамал нь e.coli нянгийн давсгийн салстад бэхлэгдэх чадварыг бууруулж, үржлийг дарангуйлахаас гадна давсагт үүссэн элсэнцэр хэлбэрийн жижиг чулууг задлах үйлдэл үзүүлдэг байна.
5. Цангис, аньс жимсний шүүс нь e.coli нянгийн үржлийг дарангуйлж, шээс хөөдөг учир өдөр бүр уухыг зөвлөж байна Өдөрт 4-5 аяга аньс жимсний жүүс уухад шээс дамжуулах замыг цэвэрлэдэг гэж үздэг байна.
6. Давсгаар их өвдөж байгаа үед та халуун бүлээн жин тавьж, булчинг сулруулж, өвдөлтийг намдааж болно .
7. Циститээр өвдсөн үед үнэртэй саван хэрэглэж болохгүй. Мөн ваннд хэвтэхээс илүү шүршүүрт орж, өөрт эвтэйхэн даавуун дотуур хувцас өмсөж, бариу хувцас өмсөхгүй байх хэрэгтэй.
8. Хоол хүнсний хувьд халуун ногоотой хоол хүнс хэрэглэж болохгүй бөгөөд шөлтэй ногоотой хоолыг ихэвчлэн иднэ.
9. Дороосоо даарахгүй байгаарай. Илүү дулаанхан хувцас байнга авч явснаар даарахаас сэргийлж болно. Гэртээ дулаанхан битүү шаахай өмсөөрэй
10. Дархлаа сайн дэмжээрэй. Та их ядрах, дархлаа муудах төдийд үүсгэгч нян үржин, давсгийн үрэвсэл дахин үүснэ. Дархлаагаа дэмжихдээ #септилин эмийг 3 сар ууж болно
Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах Утас: 80808386 80805328