Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь:
Сарын тэмдэг ирсэн эхний өдөр буюу үтрээгээр цус гарсан эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн эхний өдөр хүртэлх хугацаа юм.
Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох ба дунджаар 28-35 хоногтой байдаг.
Охидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ба аажимдаа 1-2 жилийн дараа тогтмолждог.
Мөчлөгийн зөрүү хэдэн хоног байх нь хэвийн бэ?
Мөчлөг нь цөөн хэд хоногоор өөр өөр байж болно.
Жишээ нь, энэ сарынх 28, дараа сарынх 30 байвал хэвийнд тооцогдоно гэсэн үг.
Харин олон хоногийн зөрүүтэй бол хэвийн бус байна.
Жишээ нь, энэ сарынх 21 хоног, дараа сарынх 33 хоног гэх мэт зөрүү нь 7-оос дээш хоног болоод ирвэл эмчид хандах хэрэгтэй. Энэ бол сарын тэмдэг тогтворжихгүй байна гэсэн үг.
- Заримдаа
- Ядрах,
- Бухимдах,
- Бие өвдөх зэрэг шалтгаанаас болоод мөчлөг өөрчлөгдөх нь бий. 1 сар өнжих нь тийм ч их санаа зовохоор зүйл биш боловч, хоорондох зай нь 60-аас олон хоног болбол эмчид хандах шаардлагатай.
Сарын тэмдгийн мөчлөгөө хэрхэн тоолох вэ?
Энэ сарын 17 сарын тэмдэг ирсэн бол дараа сарын 17 ирнэ гэсэн үг биш юм.
Нэг сар гэдэг бол 30-31 хоног байдаг Харин эмэгтэй хүний сарын тэмдэг нь 28-35 хоногийн мөчлөгтэй байгаа. Жишээ нь сарын тэмдэг нь 28 хоногийн мөчлөгтэй хүний хувьд энэ сарын 17-д ирсэн сарын тэмдэг нь дараа сарын 13нд ирнэ гэсэн үг юм.
Учир нь 17-ны өдрөөс хойш 28 хоногийн дараа ирнэ гэж тооцоолохоор дараа сарын 13ны өдөр гарч ирж байгаа юм.
Мөн 13ны өдөр нь 2-3 хоногоор хойшлох эсвэл урагшилж болно.
28 хоногийн хугацаанд таны биед юу болдог вэ?
Сарын тэмдэг ирсэн эхний өдөр буюу үтрээгээр цус гарсан эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн эхний өдөр хүртэлх хугацаа 28 хоног байдаг буюу сарын тэмдгийг мөчлөг нь 28 хоногтой хүнээр жишээ авъя.
Дөнгөж үтрээнээс цус гарч эхэлсэн өдрийг сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдөр гэж үзнэ.
Цус үзэгдэх хугацаа дунджаар 3-5 хоног байдаг.
Энэ үед хэвлийгээр өвдөх шинж тэмдэг илэрч болох ба энэ нь сав агшиж, булчин өвдөж буй юм.
Үүнтэй давхцан өндгөвчинд өндгөн эсүүд идэвхжин, өндгөн эс боловсорч гүйцэхэд 13 хоног шаардлагатай юм.
Өндгөн эс боловсорч байхдаа даавар ялгаруулж ингэснээр умайн хана зузаарч зөөлөн эд, цусан хангамжаар (эндометр) элбэгшдэг байна. 5-14 дахь хоногуудад сэтгэл сайхан, цоглог илүү бүтээмжтэй байна.
Өндгөвчөөс боловсорч гүйцсэн өндгөн эс ялгарах өдөр
Мөчлөгийн 14 дахь хоногт өнчин тархины дааврын нөлөөгөөр өндгөвчнөөс өндгөн эс гадагшилдаг.
Мөчлөгийн 15-20 хоног жирэмслэх магадлал хамгийн өндөртэй өдрүүд байдаг.
Мөчлөгийн 20-25 хоног цусан дахь даавруудын түвшин өөрчлөгдөж улмаар сэтгэл санаа тавгүй болох, мэдрэг болох, амархан уурлах, уйлах зэрэг шинж тэмдэг илэрч болно
Мөчлөгийн 25-28 хоног дараагийн сарын тэмдэгт бэлдэж, цусан дахь дааврууд ихсэж, хамар нүүрэн дээр батга гарч, хэвлийн бага зэрэг өвдөж болно.
Сарын тэмдэг тань тогтворгүй, өвдөлттэй ирж байгаа бол #эвэкер эмийг танд санал болгож байна
#Эвэкер нь 10 гаруй төрлийн эмийн ургамлын найрлагатай, умайн өндгөвчний үрэвслийг дарах, нянгийн үржлийг дарангуйлах, эстроген төст үйлдэл үзүүлж, сарын тэмдгийг тогтворжуулах, өвдөлт намдаах зэрэг үйлдэл үзүүлнэ