Бэлгийн сулрал болон түрүү булчирхайн эрүүл мэнд нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг юм. Түрүү булчирхайн томрол бэлгийн сулрал эдгээрийн хоорондын уялдаа холбоог ойлгосноор асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд тусална.
Энэхүү блогоор түрүү булчирхайн томрол нь бэлгийн сулралд хэрхэн нөлөөлдөг болон эмчилгээний аргуудын талаар товч мэдээллийг хүргэх болно.
Түрүү булчирхай болон бэлгийн үйл ажиллагааны тухай ойлголт:
Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны тогтвортой үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Хушга шиг хэмжээтэй, давсагны гарах хэсэгт шээсний сүвний амсрыг хүрээлэн байрладаг булчирхайлаг эрхтэн юм. Үрийн шингэний 30 орчим хувийг үйлдвэрлэдэг ба энэ нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнтэй байх, амьдрах орчин нь болж өгдөг.
Бэлэг эрхтний үйл ажиллагаа нь сэтгэлзүйн, мэдрэлийн, дааврын болон судасны хүчин зүйлсийн цогц уялдаа холбоо харилцан үйлчлэлийн үндсэн дээр явагддаг зүйл юм. Энэ үйл явц нь бэлгийн дур хүслээр өдөөгдөж, азотын ислийг ялгаруулж цусны судасны гөлгөр булчинг сулруулж шодой руу урсах цусны урсгалыг нэмэгдүүлэн хөндийлөг биеийг цусаар дүүргэн хөвчрөлт үүсдэг.
Түрүү булчирхайн томрол ба илрэх шинж тэмдэг:
Түрүү булчирхай нь эр бэлгийн даавар буюу тестостерон дааврын нөлөөгөөр үйл ажиллагаа нь идэвхжин сайжирч байдаг. Үүнтэй холбоотойгоор нас ахих тусам эрэгтэй хүний тестостерон дааврын ялгаралт багасаж байдаг учир ихэнх эрчүүд түрүү булчирхайн хоргүй томролд өртдөг. Түрүү булчирхай нь шээсний сүвийг хүрээлэн байрладаг учир шээс гадагшлуулалтын талаас шинж тэмдгүүд илэрдэг.
Үүнд:
Ойр ойрхон шээс хүрэх
Шөнө босож шээх
Гэнэт шээс хүрч шавдуулах
Дүлж шээх,
Шээс тасалдах,
Шээсний дараа давсаг сулраагүй мэт санагдах,
Шээс дусагнах гэх мэт шинж тэмдгүүд илрэхээс гадна шээс хаагдахад хүргэж болно.
Хэдийгээр түрүү булчирхайн хоргүй томрол нь амь насанд аюул учруулахгүй ч түний шинж тэмдгүүд нь эрэгтэй хүний амьдралын чанар ялангуяа бэлгийн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг.
Түрүү булчирхайн томрол ба бэлгийн сулралын хоорондын уялдаа холбоо:
Үрэвсэл ба Өвдөлт
Түрүү булчирхай нь анатомийн байрлалын хувьд бэлэг эрхтэнтэй ойрхон байрладаг учир аарцгийн бүсэд үүссэн үрэвсэл болон өвдөлт нь бэлэг эрхтний мэдрэлжүүлэлт ба цусны урсгалыг багасгаж болзошгүй.
Шээс ялгаруулалтын шинж тэмдэг ба бэлгийн эрүүл мэнд: Ойр ойрхон шээс хүрэх, шөнийн цагаар босож шээх зэрэг түрүү булчирхайн томролын шинж тэмдгүүд нь таагүй байдлыг бий болгож, нойронд ихээхэн нөлөөлдөг нь ядаргаа, стресс, бэлгийн дур хүслийг бууруулж бэлгийн сулралд шууд бусаар нөлөөлдөг.
Сэтгэл зүйн хүчин зүйлс: Түрүү булчирхайн шинж тэмдгүүдийг зохицуулахтай холбоотой стресс, түгшүүр нь бэлгийн сулралд мөн нөлөөлдөг. Шээсний замын асуудал бэлгийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовох нь бэлгийн сулралыг улам хүндрүүлэх түгшүүрийн мөчлөгийг бий болгодог.
Эм ба гаж нөлөө: Түрүү булчирхайн томролд хэрэглэдэг эмүүд нь бэлгийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Жишээлбэл: шээсний урсгалыг сайжруулахын тулд түрүү булчирхай, давсагны хүзүүний булчинг сулруулдаг учир заримдаа бэлгийн харьцаанд ороход хүндрэл учруулж, цусны даралтыг бууруулж, хөвчрөлд нөлөөлдөг.
Түрүү булчирхайн томрол болон бэлгийн сулралыг эмчлэх:
Аюурведийн анагаах ухааны үндсэн дээр бүтээгдсэн, судалгаа шинжилгээгээр нотлогдсон 100% ургамлын гаралтай Химиплази.
Найрлагад агуулагдах ургамлууд нь альфа-1-адренорецепторын хориглодог тул түрүү булчирхайн томролын шинж тэмдгүүд болох: ойр ойрхон шээх, шөнө шээх, дүлж шээх, шээс тасалдах, шээсний дараа давсаг сулраагүй мэт санагдах, шээс дусагнах гэх мэт зовууриудыг анагааж эрэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах, бэлгийн эрүүл мэндэд шууд бусаар нөлөөлдөг мөн 5-альфа-редуктаза ферментийг дарангуйлдаг тул түрүү булчирхайн эдийн ургалтыг дарангуйлснаар түрүү булчирхайн томрол даамжрахаас сэргийлнэ. Үрэвслийн эсрэг үйлдэлтэй тул томролын үед үүсэх хоёрдогч халдварыг эмчилж, сэргийлнэ.
Хэрэглэх арга: 1 шахмалаар өдөрт 2 удаа хэрэглэнэ. Курсээр удаан хугацаанд хэрэглэх боломжтой.
Бэлгийн сулрал, хөвчрөлийн хямралд: Тэнтэкс роял
Олон ургамлын нийлмэл найрлагатай энэхүү бэлдмэлийг янз бүрийн шалтгаан (чихрийн шижин, зүрх судасны өвчин (ЗСӨ), эндотелийн үйл ажиллагааны алдагдал, мэдрэлийн ядаргаа, хэт их таргалалт, архи тамхины хэрэглээ) -ын улмаас үүсэх бэлгийн сулралын эмчилгээнд зөвлөдөг. Тэнтэкс роял нь бэлгийн дур хүслийг нэмэгдүүлж, Цусан дахь Азотын ислийн түвшинг нэмэгдүүлэн бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулснаар хөвчрөлийн хямралыг засаж, бэлгийн сулралыг эмчилдэг. Мөн эр бэлгийн дааврыг хэвийн хэмжээнд хүртэл нэмэгдүүлнэ. Түүний найрлага дахь Crocus sativus нь хүчтэй антидепрессант нөлөөтэй сэтгэлийн хямрал, сэтгэл түгшилтийн түвшинг бууруулан бэлгийн эрүүл мэндийн сайжруулдаг.
Хэрэглэх арга: 2 ширхгээр орой унтахаас 2 цагийн өмнө өдөрт нэг удаа хэрэглэнэ. Курс эмчилгээ 6-12 долоо хоног. Удаан хугацаанд хэрэглэхэд аюулгүй аажим зөөлөн үйлдэлтэй.
Амьдралын хэв маягаа өөрчлөх:
- Хоолны дэглэм ба дасгал:
Эрүүл хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөн нь түрүү булчирхайн эрүүл мэнд, бэлгийн сулралыг хоёуланг нь сайжруулдаг. Антиоксидант, омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс, тогтмол биеийн тамирын дасгал хийснээр цусны урсгалыг сайжруулж, үрэвслийг бууруулдаг.
Та амьдралын хэв маягаа өөрчлөн, дээрх бүтээгдэхүүнүүдийг эмчээс зөвлөгөө аван хэрэглээд үзээрэй. Үр дүнгээ гарцаагүй өгөх болно. Асууж хэлэлцэх зүйл байвал групп дээр пост оруулаарай. Танд баярлалаа