Монголчуудын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгааны тэргүүн эгнээнд халдварт өвчнийг эс тооцвол бөөрний өвчлөл багтаж байна.
Иймдээ ч бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болоод бөөрөө хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө, мэдээлэл оруулж байна.
- -Бөөрний өвчин дотроо маш олон хэлбэртэй.
Үүн дотор бөөрний аяганцар тэвшинцрийн буюу бактерийн гаралтай үрэвслээр үүсгэгдэж байгаа эмгэг сүүлийн үед маш их болсон.
Мөн нэг хэсэг нь бөөрний үндсэн эдийг буюу түүдгэнцрийг гэмтээдэг эмгэгээр өвчилж байна.
Цаашилбал бөөрний чулуу, бөөрний дутагдал, удамшлын шалтгантай эмгэгүүд гээд маш олон янзын өвчлөлүүд бий.
Нийт хүн амын дунд хамгийн өндөр хувийг эзэлж байгаа нь бол бөөрний тэвшинцрийн үрэвсэл,
мөн бөөрний үндсэн эдийг гэмтээдэг түүдгэнцрийн үрэвсэл юм.
- Тэвшинцрийн үрэвслийн үед халуурах,
- Шээсний гарц бага байх,
- Үнэртэй болох,
- Хавагнах,
- Өвдөлт өгөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Шинж тэмдэг тод илэрдэг учраас хүмүүс эмнэлэгт харьцангуй хурдан хандаж, эмчилгээ хийлгэдэг.
Харин түүдгэнцрийн эмгэгийн гол шалтгаан нь шүд, хоолойгоо эмчлэхгүй удаан явсантай холбоотой.
Энэ үед шээс бага зэргийн өөрчлөгдөх, хавагнах шинж тэмдэг илэрдэг учраас хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тиймээс хожуу шатандаа оношлогдох нь сүүлийн үед ихсэж байна.
- Хожуу оношлогдсон тохиолдолд амь насанд аюултай юу?
- Түүдгэнцрийн эмгэг нь хоёр бөөрийг хамтад нь гэмтээж, бөөрний архаг дутагдалд хүргэдэг.
Архаг дутагдалд хүргэж байгаа шалтгааны бараг 70-80 хувийг энэ эмгэг эзэлж байна.
Тиймээс хөдөлмөрийн насны хүмүүс, эрэгтэйчүүд өртөх нь их байдаг. Шүд өвдөх, хоолойны өвчин зэргийг хүмүүс тэр бүр тоодоггүй, тухайн үедээ өвдөлтийг дарсхийгээд л өнгөрөөдөг.
Гэтэл үүнээс болж бактери цусаар дамжин тэжээгдэж, хүний биеийг хордуулснаар цусанд эргэлдэн бөөрийг гэмтээж байна гэсэн үг.
Хүмүүс хоолойны өвчин зүрхэнд нөлөөлдөг гэдгийг сайн мэддэг хэр нь, бөөрний өвчинд яаж нөлөөлдгийг огт мэддэггүй.
Шүд, хоолойны өвчлөлөөс болж насан туршдаа бөөрний аппаратнаас хамааралтай болж, цаашлаад амь насаа алдана гэдэг маш харамсалтай хэрэг.
- Нийт хүмүүсийг тооцоод үзэхээр 550 дөхсөн хүн гемодиализийн эмчилгээнд орж байна. Тэгэхээр Монголд 6000 хүн тутмын нэг нь гемодиализийн эмчилгээ хийлгэж байна гэсэн үг.
Хүн амын тоо нэмэгдэх, амьдралын хэв маяг өөрчлөгдөх тусам л энэ тоо нэмэгдсээр байна.
Мөн сүүлийн үед
- чихрийн шижин,
- таргалалт,
- цусны даралт ихсэхтэй холбоотойгоор бөөрний архаг дутагдал манай улсад ихсэж байна.
Өмнөх жилүүдийн судалгаагаар гурван монгол эмэгтэй тутмын хоёр нь тэвшинцрийн үрэвсэлтэй гэсэн мэдээлэл бий.
Энэ нь эмэгтэй хүний биеийн онцлогтой шууд холбоотой.
Учир нь үтрээний үүдэвч, анус, шээсний сүв нэг дор, ойрхон байрладаг мөн шээсний сүв нь өргөн, богино байдагтай холбоотойгоор халдвар авах, бактери үржих магадлал маш өндөр.
Тйимдээ ч бөөр шээсний замын халдварын 80 хувь нь бүдүүн гэдсэнд байдаг Е,Coli бактериар үүсгэгддэг. Е,Coli бактер нь антибаитикийн тэсвэржилт өндөртэй, хурдан антибиатикт дасдаг, удаан хугацааны эмчилгээ шаардшатай байдаг. Е.Coli үед антибиотиг мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөөд тохирох антибиотикийг 7-10 хоног уух, антибиотик эмчилгээтэй хамт ургамлын найлгатай үрэвсэлтийн эсрэг, бөөр хамгаалах Цистон эмийг хамт уух 2 ширрэгээр өдөрт 2 удаа. Цистон нь Е,coli нянгийн үржлийг дарангуйлах, Дахиан халдварлах
Манай монголчууд бөөр өвдсөн, шээсний өнгө, үнэр өөрчлөгдсөн бол заавал эмчид очиж үзүүлэх хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр бүх эмэгтэй яагаад үүгээр өвдөхгүй байгаа юм бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Энэ нь харин тухайн хүний дархлаатай шууд холбоотой. Ажил амралтаа зөв зохицуулах, даарч хөрөхгүй байх, зөв хооллох, ариун цэврийг чанд сахих зэрэгтэй холбогддог.
- Нийгмийн байдлаас болоод ч тэр үү хүмүүс маш бухимдангуй болсон. Стресс уур бухимдал бөөрний өвчлөлд нөлөөлдөг гэдэг үнэн үү?
- Хүмүүс стресс бөөрний өвчлөлд нөлөөлж байна гэж хэлэхээр их гайхдаг. Үүний шалтгаан нь гэвэл бөөр гэдэг эрхтнийг бүтцийнх нь хувьд аваад үзвэл хүний нүдэнд үзэгдэхгүй маш олон судсуудтай.
Хүмүүс зүрхээр л их хэмжээний цус шахагддаг гэж боддог. Гэтэл нэг бөөр цагт 1 л гаран цусыг шүүдэг. Хоногтоо 1800 литр цусыг шүүж байдаг.
Бөөр цуснаас хорыг шүүж ялгадаг. Гэтэл стрессдсэн үед зүрх өвдлөө гэж яриад байдаг. Тэгвэл бөөрөнд байгаа судсанд ч гэсэн ялгаагүй агшилт үүсч байгаа.
Тэгэхээр хүн байнга стресстэй байхад бөөрөн дэх маш олон жижиг судсууд агшиж, энэ нь бөөрний цусан хангамжийг алдагдуулахад хүргэж байгаа юм.
- Бөөрний өвчлөл үүсэх, сэдрэх, хүндрэх зэрэг нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалах уу?
- Монгол орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс хувцсаатааруулж өмсөх, шингэнээ зохицуулж уух, ажил амралтаа зөв төлөвлөх хэрэгтэй. Мөн хүүхдийг багаас нь шүд, хоолойг нь эрүүл байлгах өвчилсөн бол тухай бүрт нь эмчлүүлж байх ёстой.
Жилдээ нэг удаа ч болов хүүхдээ дагуулан шинжилгээ өгч эмчид үзүүлж байх хэрэгтэй. Гол нь хүний биеийн дархлаа сайн байх юм бол аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн ч хүндрэхгүй байх талтай. Тиймээс дархлаа сайтай, эрүүл байхад амьдралын зөв хэв маяг хамгийн чухал.
- Нуруугаар өвдөх нь бөөрний өвчинд хамааралтай юу?
-Ихэнх хүмүүс бөөр өвдлөө гэж ирдэг. Эмэгтэй хүний хувьд бөөр өвдлөө гэхэд нуруу, өндгөвч зэргийг давхар шалгах хэрэгтэй. Харин эрэгтэй хүний хувьд бөөр, түрүү булчирхай, нуруу зэргийг мөн давхар үзүүлэх шаардлага гардаг.
Альнаас нь ч шалтгаалж өвдөж болно. Эмч үзэж байж л онош тавина. Бөөрний өвчний үед заавал эмчид хандах хэрэгтэй. Хүмүүс бөөрний энэ хавьд өдвөж байна гээд л дур мэдэн эм ууж эхэлдэг.
Мөн эмчид хандан, эмчилгээ бичүүлж авчихаад 5 сарын дараа ч юм уу тэр эмээ дахин эмчид үзүүлэхгүйгээр авч уудаг. Ийм байдлаар дур мэдэн өөртөө эмчилгээ хийх, эрүүл мэнддээ хэнэггүй хандахаа болих хэрэгтэй.
Бөөрний үрэвсэл нь янз бүрийн бактераар үүсгэгддэг учраас шээсний ариун чанарыг шалгах шинжилгээг өгч, тохирсон антибиотек эмчилгээг эмчийн зааврын дагуу хийлгэх хэрэгтэй.