Нярай үед гэдэс дүүрч хүүхэд зовуурилан уйлдаг. Ингэж уйлахдаа тогтмол цагт (ихэнхдээ оройн цагаар) юунд ч тайвшрахгүй уйлдаг.
1. Хөхөө хөхүүлэхийн өмнө доош нь харж хэвтүүлээрэй. Ингэснээр биеийн жингээр гэдсээ дарж, хий гадагшлалыг нэмэгдүүлдэг.
2. Хөхүүлснээс цагийн дараа дугуй жийж байгаа мэт хөлийг зөөлөн эргүүлээрэй.
Гэдсэнд хуримтлагдсан хийг гадагшлахад тусалдаг.
3.Доош харуулж тэврээрэй. Зарим хүүхэд доошоо харж хэвтэх дургүй байдаг тул оронд нь доош харуулан тэвэрч болно.
4. Хөхүүлсний дараа эгц босоогоор тэвэрч хэхрүүлээрэй. Ингэснээр хөхөө хөхөх үед гэдсэнд хуримтлагдсан хийг хэхэрч гарган, гэдэс рүү орохоос сэргийлдэг.
5. Хажуу тийш нь харуулж унтуулаарай. Нярай үедээ хажуу тийш харж хэвтвэл амархан хэхэрдэг. Мөн хэрэв хүүхэд гулгивал хажуу тийш харуулж хэвтэх нь аюул багатай байдаг.
Хэрэв танай хүүхдийн гэдэс дүүрч зовуурилж байгаа бол гэдэс дүүрэлтийн эсрэг Бонниспазыг 4 дуслаар өдөрт 3 удаа эмчийн заавраар уулгаарай. Үргэлжлүүлэн нярайн гэдэс дүүрэлтээс сэргийлэх бол Боннисан дусаалгыг өдөр бүр уулгаарай. Боннисан нь хоол боловсруулалтыг сайжруулж, гэдэсний ашигтай бактерийн тоог нэмэгдүүлэх давуу талтай.
Эмчийн зөвлөгөө авах бол та 80805316 дугаар луу залган зөвлөгөө аваарай.
Шинэхэн ээжүүддээ түгээгээрэй.