Сүүлийн 20 жилийн туршид маш олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулсан мультивитамин зах зээл дээр гарч, эцэг эхчүүд хүүхдүүдээ өдөр бүр өгдөг болсон. Гэтэл хүүхэд өдөр бүр хоол, хүнс хэрэглэж байгаа түүнээс энэ олон төрлийн аминдэм, эрдсийг авдаг тул хүүхдээ нэмэлт витамин өгөхгүй гэсэн хэсэг бүлэг хүмүүс ч байдаг. Тэгвэл энэ 2 үзэл бодлын аль нь зөв юм бол???
Хүүхдээ хэрэгтэй аминдэм, эрдэс бодисыг агуулсан шим тэжээлээр баялаг хоол хүнсийг өгөхөд үндсэндээ 2 зүйл заавал шаарддаг.
1. Хүүхэд бүр өмнө нь сэтгэл гарган бэлдсэн хоолыг тэр бүр идээд байдаггүй. Иймээс хүүхдийн сонирхол татах, олон өнгө орсон, өвөрмөц таваглалттай хоолыг илүү идэх учир ээж, ааваас тодорхой хэмжээний хүчин чармайлт шаардна.
2. Шим тэжээлээр баялаг хоолыг хийхийн тулд цоо шинэ ногоо, олон төрлийн жимс, шинэхэн мах зэрэг орцыг эхлээд сонгон авч, дараа нь хүнсний чанарыг алдагдуулахгүйгээр зөв хоол хийх техникээр хоол хийж өгөх шаардлага гардаг. Гэвч ээж, аав нарын хэдэн нь энэ мэдлэгийг эзэмшсэн байдаг бол гэдэг нь эргэлзээтэй.
Хоолыг хийх явцдаа шарах, хуурах, чанах явцад нийт хоол хүнсэнд агуулагдах витамин, аминдэм эрдсийн 75% алдагддаг гэсэн судалгаа байдаг.
Journal of the American Medical Association (JAMA) Америкийн эрүүл мэндийн холбооны сэтгүүлд дурдснаар дараах нөхцөл байдалд байгаа хүүхдийг нэмэлт мультивитаминыг өдөр бүр уухыг зөвлөж байна. Үүнд:
- Өдөр бүр шинэ жимс, ногоо тогтмол идэж чаддаггүй бол
- Архаг хууч өвчнөөр удаан өвдөж байгаа бол
- Тогтмол загас, тахиа зэрэг өөх тос бага агуулсан махан бүтээгдэхүүн хэрэглэж чаддаггүй бол
- Өдрийн хоолны илчлэг нь 1200 калориас бага бол
- Ногоон хоолтон, веган бол
- Хоол хүнсний харшилтай бол
- Зүрх судасны эмгэгтэй бол
- Ямар нэг витамины дутагдалд орсны шинж илэрсэн бол
Ялангуяа 0-6 насны хүүхдүүдэд Тархины хөгжил, танин мэдэхүйн , сурах чадварыг дэмжих Витамин В1,В2 В3 . цус төлжүүлэх В6, В12 Дархлаа дэмжих, ясны хөгжлийг сайжруулах Витамин Д, витамин С, хүүхдийн харааг хамгаалах, хөгжилд нь оролцох Витамин А илүү түлхүү хэрэглэхийг зөвлөдөг.
Эрхэм хүндэт ээж, аав нар та бүхэн одоо ямар витамины найрлагатай нэмэлт бүтээгдэхүүн авахаа мэдсэн бол ямар тунгаар уух, ямар чанарын шаардлага хангасан эсэхийг нь заавал шалгах хэрэгтэй.
Олон улсад витамин дээр хэд хэдэн шалгуур тавьж, чанарын үнэлгээ хийдэг: Хамгийн гол үзүүлэлт нь витамины биед шимэгдэн орсноос хойш яг хэдэн хувь нь хүүхдийн биед үлдэж, тухайн витамины үйлдлээ үзүүлж чадаж байна вэ? гэдгийг үнэлдэг NRV /the percentage of the nutrient reference value of that ingredient in the product/ тухайн бүтээгдэхүүний найрлага дахь витамины шимэгдэлт гэж ойлгож болно.
Энэхүү үзүүлэлтээр тухайн витамины чанар , үр дүнг илэрхийлнэ.
Жишээ нь:
Мөн ямар витаминуудыг хослуулан нэг савлагаанд багтаах вэ? гэдэг нь маш чухал асуулт болдог. Зарим витаминуудыг хоорондын зохицол муу байдаг . Иймээс англи улсад 21000 хүнд судалгаа хийж судалсны үр дүнд 0-6 насны хүүхдэд зориулсан мини дропс мультивитамин 9 төрлийн зайлшгүй хүүхдэд хэрэгтэй, бие биеийнхээ үйлдлийг дэмждэг зохицол сайтай аминдэмийг сонгон хийсэн.
Нийтлэл бичсэн: Б. Даваацэрэн Хүний их эмч
Эх сурвалж: https://www.naturesaid.co.uk/blog/the-argument-for-childrens-supplements/