Биений юм ирэх үед нуруу өвдөх нь ямар шалтгаантай вэ?

Биений юм ирэх үед бага зэргийн өвдөлт илрэх нь хэвийн боловч хэт их өвдөх нь эмгэг юм. Үүнийг анагаах ухаанд дисменорреа гэж нэрлэдэг.

Эмэгтэйчүүдийн биений юм ирэх үед нуруу өвдөх нь түгээмэл асуудал бөгөөд ихэнхдээ хэвлийн доод хэсэг болон нурууны доод хэсэгт өвддөг. Энэхүү өвдөлт нь дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй байж болох бөгөөд энэ нь умайн агшилттай холбоотойгоор үүсдэг гэж үздэг.  Зарим эмэгтэйчүүдэд биений юм ирэхийн өмнөх болон ирж буй хугацаанд нурууны өвдөлт маш хүчтэй илэрдэг.  Энэхүү шинж тэмдэг нь өдөр тутмын амьдралд нөлөөлөх хэмжээнд хүрдэг.

Биений юм өвдөлттэй ирэх шалтгаан: 

  • Доороос даарч хөрөх /төрөөгүй онгон охидын голлох шалтгаан энэ байдаг байна /
  • Дааврын хямрал  /хугацаа урт , богино болох, гарч буй цусны хэмжээ их, бага болох зэрэгтэй хавсарч байвал энэ нь даарын алдагдал үүссэнийг илтгэн /
  • Төрөлтийн дараах гам алдалт
  • Хорт зуршил /Тамхи/
  • Өндгөвчний үрэвсэл болон үтрээний үрэвсэл /маш олон судалгаанаас үзэхэд үтрээний үрэвслийн дараа өвдөлт эрс ихэсдэг байна тэгэхээр үрэвслээ ул сууриар нь эмчлэх хэрэгтэй байна / 
  • Простагландин хэмээх дааврын нөлөө- Простагландин нь сарын тэмдгийн үед их хэмжээгээр ялгардаг бөгөөд энэ нь умайн булчингийн агшилтыг өдөөж, өвдөлт үүсгэхэд нөлөөлдөг. Простагландин нь цусны эргэлтийг сайжруулж, үрэвслийн үйл явцыг зохицуулахад тусалдаг ч заримдаа хэт их ялгарснаар нуруу болон хэвлийн доод хэсэгт өвдөлт үүсгэдэг.

Биений юм ирэх үеийн өвдөлтийг бууруулах шийдэл: 

  • Доороос даарахаас сэргийлэх,
  • Үтрээний болон дааврын хямралаа эмчлэх шаардлагатай 

Himalaya брэндийн Эвекер болон Лукол эм нь биений юм ирэх үеийн өвдөлт, биений юмны мөчлөгийн хэвийн үйл явцыг дэмжихэд үр дүнтэй ургамлын найрлагатай бүтээгдэхүүнүүд юм. Эмэгтэйчүүдийн умайн эрүүл мэндийг дэмжиж, дааврын өөрчлөлтийг тогтворжуулснаар сарын тэмдгийн үеийн өвдөлтийг багасгахад тустай.

Эвекер эм нь байгалийн гаралтай фитоэстроген агуулсан бөгөөд энэ нь сарын тэмдгийн үеийн дааврын хэлбэлзлийг тогтворжуулж, умайн үйл ажиллагааг хэвийн байлгахад дэмжлэг үзүүлдэг.

Лукол эм : Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд үтрээний үрэвслийг/мөөгөнцөр, нян/ арилгадаг. Ингэснээр биений юмны үеийн өвдөлт, тэр дундаа нуруу болон хэвлийн доод хэсгийн өвдөлтийг бууруулах үйлчилгээтэй.

Эвекер эмийг 1 ширхгээр өдөрт 2 удаа, Лукол эмийг 2 ширхгээр өдөрт 3 удаа тухайн шинж тэмдэг арилтал ууж хэрэглэнэ.