Жирэмсний үед яагаад фолийн хүчил уух хэрэгтэй вэ ?

Эр, эм 2-ын 1,1 ширхэг бэлгийн эсүүд нийлэн цаашид хуваагдсаар хүүхдийг бий болгодог Энэхүү хэдэн тэрбум хуваагдалд шим тэжээл, эрдэс, витамин зайлшгүй шаардлагатай байдаг. Тэрхүү хэрэгцээт зүйлс нь эхийн цусанд байж хэмээн эсүүд ямар нэгэн алдаагүй хуваагдан олширч эрүүл хүүхэд бүрэлддэг.  

Маш олон төрлийн витаминууд байдаг авч үүн дотроо зайлшгүй хэрэглэх шаардлагатай цөөн витаминуудыг маш нарийн судалгаагаар тун хэрэглэх, хугацааг нь тогтоосон байдгийн нэг нь Фолийн хүчил юм.  

Фолийн хүчил нь : Фолийн хүчил нь ДНХ, РНХ болон олон уургийн нийлэгжилтэнд оролцдог тул биеийн эсийн үржил, тэдгээрийн ялгаралан хөгжилд зайлшгүй шаардлагатай. 

Фолийн хүчил дутагдахад :  

Ургийн мэдрэлийн нугасны гаж хөгжил (нурууны  гэх мэт), аненцефали (тархины хөгжил бүрэн бус эсвэл байхгүй), энцефалоцелийн (тархины гажиг) үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг  

Фолийн хүчлийн дутагдал нь мегалобластик цус багадалт 

Жирэмслэхээс өмнө болон жирэмсний эхний гурван сард фолийн хүчлийг санал болгож буй тунгаар хэрэглэхгүй байх нь дутуу төрөх, жин багатай төрөх 

Зүрхний гаж хөгжил үүсэх эрсдлийг тус тус нэмэгдүүлдэг байна.  

Фолийн хүчлийг хүнсээр бүрэн авч чадах уу?  

Бүхэл үр тарианы гурил, яншуй, бууцай, сонгино, ногоон навч, байцаа, ногоон вандуй, шош, хулуу, банана, элэг, үхрийн мах, мөөг, сүү сүүн бүтээгдэхүүн, самар, гэх мэт маш олон зүйлсд янз бүрийн хэмжээгээр байдаг жш нь та бананаас өдрийн хэрэглээний фолийн хүчилээ авахыг хүсвэл нэг дор 10кг банана идэх хэрэгтэй байдаг. Эсвэл 1кг элэг , 3кг банана ч юмуу.  

Жирэмсний эхэн үед дааврын хямрал түүнээс үүдсэн , хордлого зэргээс үүдэн хоол хүнснээс фолийн хүчлийг авах боломжгүй байдаг.  

Тиймээс нэмэлтээр уух зайлшгүй шаардлагатай байдаг.  

Жирэмсэн үед фолийн хүчлийг 800мг уух бөгөөд өдөрт 400мг өдөрт 2удаа уух нь илүү сайн үр дүнтэй байдаг байна.  

 

Natures Aid Фолийн хүчил-ийг сонгож, эрүүл жирэмсний аялалаа эхлүүлээрэй! ????????