Өсвөр насанд батга гарах нь олон хүнд тулгардаг түгээмэл асуудал юм. Батга үүсэх гол шалтгаан нь дааврын хямрал, арьсны тослог ихсэх, тослог дээр гуужсан эсүүд нүхийг бөглөх, бактери үржих зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.
Батга үүсэх шалтгаанууд
Дааврын өөрчлөлт: Өсвөр насанд андроген даавар ихэссэний улмаас арьсны тослог нэмэгддэг. Энэ нь арьсны нүх сүвийг бөглөрөхөд хүргэж, батга гарах үндсэн шалтгаан болдог.
Бактерийн үржил: Propionibacterium acne бактери нь арьсны нүх сүв бөглөрөх үед үржиж, үрэвсэл үүсгэдэг. Энэхүү бактерын үржил нь батгыг хүндрүүлэх шалтгаан болдог бөгөөд судалгаагаар батганы 85-90% нь уг бактертай холбоотой байдгийг тогтоосон . Энэхүү бактери нь энгийн үед ашигт бактери хэлбэрээр арьсан дээр байрлаж байдаг. (Zaenglein et al., 2016).
Хооллолт ба амьдралын хэв маяг: Тослог, сахартай эсвэл сүүн бүтээгдэхүүн ихтэй хоол хүнс нь дааврын хямарал үүсгэж батгыг улам дордуулж болохыг судалгаанууд харуулсан байдаг (Smith et al., 2007).
Стресс: Стресс нь дааврын хямрал үүсгэн арьсны тослогийг нэмэгдүүлж, батга гаралтыг ихэсгэдэг. Судалгаагаар стресс нь арьсны үрэвсэл, тослогжилтыг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон (Chiu et al., 2003).
Орчны бохирдол: Бохирдол нь арьсны нүхийг бөглөж, батганы гаралтыг нэмэгдүүлдэг. Тиймээс арьсаа бохирдлоос хамгаалах нь чухал.
Батганы эсрэг бүтээгдэхүүнүүд нь арьсны үрэвсэл, бактерын үржлийг багасгах, арьсыг дотор талаас эрүүлжүүлэхэд тусалдаг. Үүнд Himalaya Neem капсул, Himalaya Purim, Fortex Пробиотик орно.
Himalaya Neem капсул
Нийм модны навч нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, үрэвслийг багасгадаг. Судалгаагаар нийм модны навчийг хэрэглэхэд Propionibacterium acne бактерийн үржлийг дарангуйлан, үрэвслийг бууруулдаг байна(Subapriya & Nagini, 2005).
Хэрхэн хэрэглэх вэ: Өдөрт 1-2 капсулаар 6 сар ууна
Himalaya Purim
Purim нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусыг цэвэршүүлэхэд тусалдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Цусны бохирдол гэдэг нь нэг үгээр цусаар эргэлдэж буй үрэвсэл үүсгэгч медиаторууд юм түүнийг биеэс гадагшлуулснаар нуруу хүзүү эрүү зэргээр батга гарах нь багасдаг байна.
Хэрхэн хэрэглэх вэ: Өдөрт 1-2 шахмалыг 6 сар ууна.
Fortex Пробиотик
Пробиотик нь гэдэсний бичил биетний тэнцвэрийг хадгалж, арьсны үрэвслийг бууруулж, батгыг эмчлэхэд тустай. Судалгаагаар пробиотик хэрэглэх нь гэдэсний ханаар шимэгдэх хорт бодисыг гадагшлуулдаг байна. (Bowe & Logan, 2011).
Хэрхэн хэрэглэх вэ: Өдөрт нэг удаа Fortex Пробиотикыг 6 сар ууна.
Батгатай үеийн арьс арчилгааны зөвлөмжүүд :
Өдөрт 2 удаа арьсаа зөөлөн бүтэцтэй угаагчаар цэвэрлэж, тогтмол чийгшүүлэх: Хүмүүс ихэвчлэндээ хүчтэй угаагч үр дүнтэй гэж эндүүрдэг арьс хуурайшихын хирээр тослогждог тул зөөлөн угаагч нь уртдаа илүү үр дүнтэй байдаг ба заавал чийгшүүлэх шаардлагатай.
Хоолны дэглэм : Сахараас бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Харин хоолны хувьд бэлэн болон лаазалсан , халуун ногоотой хоолыг хязгаарлаарай.
Ус ихээр ууж, стрессийг багасгах: Ус ихээр уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ялангуяа өглөөд нэг дор халуун бүлээн 500мл ус ууж хэвшээрэй.
Арьсанд зориулсан эмчийн зөвлөгөөг дагах: Батга нь дан ганц гаднаас биш дотроос ууж хэрэглэх зайлшгүй шаардлагатай байдаг шүү.
Эх сурвалжууд:
Zaenglein, A. L., et al. (2016). Guidelines of care for the management of acne vulgaris. Journal of the American Academy of Dermatology.
Smith, R. N., et al. (2007). The effect of a high-protein, low glycemic-load diet versus a conventional, high glycemic-load diet on biochemical parameters associated with acne vulgaris. Journal of the American Academy of Dermatology.
Chiu, A., et al. (2003). The response of skin disease to stress. Archives of Dermatology.
Subapriya, R., & Nagini, S. (2005). Medicinal properties of neem leaves: A review. Current Medicinal Chemistry.
Bowe, W. P., & Logan, A. C. (2011). Acne vulgaris, probiotics and the gut-brain-skin axis: from anecdote to translational medicine. Beneficial Microbes.