Уушги гэж юу вэ, яагаад бидний эрүүл мэндэд чухал вэ?
Хүний амьсгалын системийн гол эрхтэн болох УУШГИ нь биеийг хүчилтөрөгчөөр хангаж, биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах чухал үүрэгтэй. Уушги нь хүчилтөрөгчийг цусанд шингээн, бүх эд эсүүдэд хүргэж, бие махбодийн бодисын солилцоог дэмждэг. Үүнээс гадна, уушги нь агаарын бохирдлоос биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулж, хүний эрүүл мэндийн үндэс суурийг бүрдүүлдэг.
Амьсгалын системын эрхтэнд хамар, ам, хоолой, төвөнх, мөгөөрсөн хоолой, уушги ордог.
Амьсгалсан агаар хамар болон амаар дамжин бие рүү ордог. Хамрын хөндийл агаарыг бүлээсгэн, чийгшүүлж, агаарт байгаа тоос шороо болон бусад жижиг хэсгүүдийг шүүж өгдөг. Хамрын хөндийгөөс цааш агаар нь хамрын хөндий болон хоолойн уулзвар хэсэгт залгиурт (pharynx) очиж цаашид мөгөөрсөн хоолойноос уушги руу орно. Энэ дунд хүн юм залгих үед амьсгалын замыг хааж, хүнсийг уушгинд оруулахгүй байх зориулалттай жижиг эд болох таглаа (epiglottis) нь агаарын замыг хаадаг.
Мөгөөрсөн хоолойн доод төгсгөл нь баруун, зүүн гуурсан хоолой буюу бронхи (bronchi) болж хоёр хуваагдаж, уушгинд орно. Уушгинд бронхи нь жижиг салаа болон нарийн гуурсууд болж салбарладаг ба тэдгээр нь агаарын хүүдий буюу альвеолид төгсдөг. Альвеолид хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн давхар исэл солилцох гол үйл явц явагддаг. Нэг хүний уушгинд хэдэн зуун сая альвеоли агуулагддаг бөгөөд эдгээрийг гуурсан хоолойн мод гэж нэрлэдэг.
Уушги ямар үүрэгтэй вэ?
Уушги нь дараах үүргүүдийг гүйцэтгэдэг:
- Хүчилтөрөгчийг шингээх – Амьсгалаар орж ирсэн хүчилтөрөгчийг уушгинд шингээж, цусны урсгалаар дамжуулан биеийн эс бүрт хүргэдэг.
- Нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулах – Амьсгал гаргах замаар биед хуримтлагдсан нүүрстөрөгчийн давхар ислийг гадагшлуулдаг.
- Биеийн эсэргүүцлийг дэмжих – Уушгины эрүүл мэнд нь биеийн дархлааны системийг дэмжихэд чухал үүрэгтэй.
Яагаад өвлийн улиралд уушгиа цэвэрлэх шаардлагатай вэ?
Улаанбаатар хотын өвлийн улиралд агаарын бохирдол эрс нэмэгдэж, оршин суугчдын уушгины эрүүл мэндэд ихээхэн дарамт болдог. Гэр хорооллын утаа, автомашины утаа, агаарын тоосжилт, үйлдвэрийн хог хаягдал зэрэг олон эх үүсвэр нь агаар болон хөрсийг бохирдуулдаг. Эдгээр нь амьсгалын замаар дамжин уушгинд хуримтлагдаж, архаг өвчлөл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. 2018 онд “Environmental Pollution” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд Улаанбаатарын өвлийн улиралд агаарын бохирдол ихсэх нь хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөл, уушгины архаг үрэвслийн тоо нэмэгдэж байгааг харуулжээ.
Мөн American Thoracic Society-д нийтлэгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын зам төдийгүй зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон байна.
Уушгины эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ?
- Амьсгалын дасгал хийх
Амьсгалын дасгалуудыг өдөр бүр хийх нь уушгины хүч, уян хатан байдлыг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн солилцоог сайжруулдаг. Гүнзгий амьсгал авах, аажмаар гаргах дадлыг тогтмол хийх нь стресс тайлах давуу талтай.
2. Цэвэр агаарт алхах
7 хоног бүр цэвэр агаарт гарч, цэцэрлэгт хүрээлэн, байгалийн орчинд амрах нь уушгины эдийг сэргээж, эрүүл байлгахад тусалдаг. Агаарын бохирдол ихтэй үед амны хаалт тогтмол зүүх, гэртээ агаар цэвэршүүлэгч ашиглах нь уушгиныг хамгаалахад тустай.
3. Тамхи татахаас зайлсхийх
Тамхи нь уушгийг гэмтээж, уушгины үйл ажиллагааг муутгадаг. Архаг тамхичдын дунд амьсгалын зам амархан үрэвсэж, цэр салст ихээр ялгардаг. Ингэснээр зогсолтгүй ханиалгаж, цэр ихээр ялгарч, уушгины зам бөглөрөх болон уушгины өвчлөл амархан хүндрэх аюултай.
4. Дасгал хөдөлгөөн хийх
Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр уушгины багтаамжийг нэмэгдүүлж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг сайжруулдаг. Ялангуяа, алхалт, гүйлт, йога зэрэг амьсгалыг сайжруулдаг дасгалуудыг хийх нь уушгины эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.
5. Уушги цэвэрлэх багц
Аюурведийн анагаах ухааны Хималай брэндийн Кофлет болон Диакоф сироп нь ургамлын охиор уушгины эрүүл мэндийг дэмжих зориулалттай. Өвлийн улиралд Улаанбаатар хотын оршин суугчдын амьсгалын замд хуримтлагдсан бохирдлыг багасгах, уушгины үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй.
Зөгийн балтай Кофлет сироп нь
- Уушгины эдийг хамгаална
- Цэр шингэлж, ховхлох, ханиалгыг зөөлрүүлнэ
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй
- 2 наснаас дээш хэрэглэнэ.
Сахаргүй Диакоф сироп нь
- Диакоф нь амьсгалын замын салст бүрхүүлийг цэвэрлэж, цэр шингэлж ховхолно
- Үрэвслийн эсрэг үйлдэлтэй
- 6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэнэ
Харшлын эсрэг Брезол нь
- Харшлын эсрэг үйлдэлтэй тул амьсгалын замын салст бүрхэвчийг тайвшруулж, хаванг бууруулахад тустай.
- Амьсгалын замын цэр, салстын ялгаралтыг багасгаж, ханиалга намдаах үйлдэлтэй
- 6 сараас дээш насны хүүхдэд хэрэглэнэ
Та Агар фарм болон бусад эмийн сангаас эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.