Дархлааг энгийнээр тайлбарлахад биед өвчин үүсгэгч нян, вирус, гаднын биетийг таньж, устгадах цогц үйлдлийг нэрлэдэг. Дархлааны эсүүд олон төрлийн үүрэгтэйгээр хамтдаа бие махбодыг хамгаалдаг.
Дархлааны эрхтэн тогтолцоо нь зүрх эсвэл элэг шиг нэгэн бүхэл эрхтэн биш бөгөөд биеийн бүхий л хэсэгт тархан байрлаж, халдварын үед хурдан хариу үйлдэл үзүүлэн ажилладаг.
Дархлааны хариу үйлдлийг ерөнхийд нь төрөлхийн дархлаа болон олдмол дархлаа гэсэн хоёр өргөн хүрээтэй ангилалд хуваадаг.
Бие махбодь халдвартай тулгарахад дархлааны тогтолцоо нь гадны биетийг таньж, устгах үйл ажиллагааг эхлүүлдэг. Энэ тогтолцоонд ордог гол хэсгүүд нь цусны цагаан эс, лимфийн булчирхай, ясны чөмөг, дэлүү зэрэг эрхтнүүд юм.
- Цусны эсүүд: Эдгээр эсүүд нь биед орсон нян, вирусийг илрүүлж устгадаг. Дархлааны тогтолцооны гол "байлдааны" хэсэг гэж хэлж болно.
- Тунгалгын тогтолцоо: Хүзүү, суга, цавь гэх мэт газруудад байрладаг. Лимфийн булчирхайнууд нь дархлааны эсийг цуглуулж, биеийг хамгаалахад тусалдаг.
- Дэлүү: Хуучирсан эсийг цэвэрлэх, дархлааны үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.
- Ясны чөмөг: Цусны цагаан эс болон улаан эсийг үүсгэдэг газар. Энэ нь дархлааны тогтолцооны үндсэн эх үүсвэр болдог.
- Сэрээ булчирхай: Сэрээ булчирхай нь дархлааны системд чухал үүрэгтэй бөгөөд голчлон Т эс (T-лимфоцит) хэмээх дархлааны эсийг боловсруулж, идэвхжүүлэх гол үүргийг гүйцэтгэдэг. Т эс нь халдвартай тэмцэх, гадны биетийг устгах үйл ажиллагаанд оролцдог.
Дархлааны цагаан эс, макрофаг, цитокин зэрэг дархлааны бүрэлдэхүүнүүдийн тусламжтай ажилладаг. Эдгээрийг энгийнээр тайлбарлавал:
- Цагаан эс :Дархлааны системийн “цэргүүд” гэж ойлгож болно. Цагаан эсүүд нь янз бүрийн төрөлтэй бөгөөд тус бүрдээ өвчин үүсгэгчтэй тэмцэх тодорхой үүрэгтэй. Жишээлбэл, лимфоцитууд (В эс, Т эс) нь өвчнийг таньж, эсрэг бие үүсгэн тэмцдэг бол нейтрофил, эозинофил зэрэг бусад цагаан эс нь бактери, паразиттай шууд тэмцдэг. Эдгээр нь гаднын биетийг таньж, устгадаг үндсэн үүрэгтэй.
- Макрофаг : Макрофагийг “цэвэрлэгч” буюу “идэгч эс” гэж үзэж болно. Нян, вирус зэрэг гаднын биетийг залгих буюу устгаж, үүний зэрэгцээ бусад дархлааны эсүүдэд аюулыг анхааруулдаг. Макрофаг нь гадны биетийг задалж, түүний зарим хэсгийг гадаргуу дээрээ байрлуулснаар бусад дархлааны эсүүдэд гадны биетийг танихад тусалдаг.
- Цитокин: Цитокинуудыг “мэдээлэгч” эсвэл “дохио дамжуулагч” гэж ойлгож болно. Дархлааны эсүүд цитокин ялгаруулж, бусад эсүүдэд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг мэдээлдэг. Жишээ нь, вирусийн халдварын үед тодорхой төрлийн цитокин ялгарч, эсүүдийг идэвхжүүлэн хурдан тэмцэхийг уриалдаг. Цитокин нь үрэвслийг өдөөж, цагаан эсүүдийг гэмтсэн хэсэг рүү хурдан шилжихийг идэвхжүүлдэг.
Эдгээр дархлааны бүрэлдэхүүнүүд нь хамтран ажиллаж, аюулыг таних, мэдээлэх, устгах үйл явцад оролцдог. Тэдний үүрэг бүр өөр өөр боловч нэгэн зорилготой бөгөөд энэ нь бие махбодийг хамгаалж, эрүүл байлгахад оршино.
Ургамлын гаралтай Септилин дархлаа дэмжих үйлчилгээтэй, хэд хэдэн төрлийн ургамал, ургамлын ханд агуулдаг. Тус бүтээгдэхүүн нь дархлааны системийн үйл ажиллагааг сайжруулж, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай. Хэрхэн нөлөөлдөг вэ:
- Цагаан эсийн тоог нэмэгдүүлэх: Септилин нь цусны цагаан эсийн идэвхийг нэмэгдүүлснээр нян, вирусийг таньж устгахад нь тусалдаг. Энэ нь дархлааны системийг илүү хурдан, үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлдэг.
- Макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлэх: Макрофаг гэдэг нь гадны биет болон үхэжсэн эсүүдийг залгиж устгадаг эсүүд юм. Септилин нь макрофагийн идэвхжлийг нэмэгдүүлснээр халдвар, үрэвсэлтэй тэмцэхэд тус болдог.
- Цитокиний ялгаралтыг нэмэгдүүлэх: Цитокин нь дархлааны эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулдаг химийн бодис юм. Септилин нь цитокины ялгаралтыг дэмжсэнээр дархлааны системийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
- Антиоксидант үйлчилгээ: Септилин нь антиоксидант агуулдаг тул эсүүдийг чөлөөт радикалаас хамгаалж, эсийн гэмтлийг багасгадаг. Энэ нь дархлааны эсүүдийн эрүүл байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Үрэвслийн эсрэг үйлчилгээ: Септилин нь биеийн үрэвслийг бууруулахад тусалдаг. Энэ нь дархлааны системийг зохицуулж, биеийн өөрийн дархлааны хариу урвалыг сайжруулахад дэмжлэг болдог.
Септилин нь дархлаа дэмжих зорилгоор халдварт өвчин, амьсгалын замын үрэвсэл, харшил зэрэг нөхцөлд түгээмэл хэрэглэгддэг. Агар фармын бүх салбараас худалдан аваарай.