Хүүхдээ тэврэн суухдаа та гэнэт хүүхдийнхээ амнаас эвгүй үнэр үнэртэж байсан уу? Та тайван байгаарай. 2014 оны (the International Journal of Dental Hygiene) олон улсын судалгаанд нийт хүүхдийн 37,6% ямар нэг байдлаар амнаас эвгүй үнэр гарч болдгийг судалсан байдаг.
Амнаас гарах эвгүй үнэр нь хаанаас ямар шалтгааны улмаас гарч байгаагаас хамааран өөр өөр эмгэг өвчин байх магадлалтай. Өнөөдөр танд хамгийн түгээмэл 12 шалтгааны хэлж өгье.
Хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах 12 шалтгаан:
1. Амны эрүүл ахуй муу сахих
Амнаас эвгүй үнэр гарах шалтгааны ихэнхийг амны эрүүл ахуй муу сахисантай холбоотой байдаг. Хэрэв хүүхдийн шүдэнд чулуу үүссэн үед хоол хүнсний үлдэгдэл үлдэж, дутуу цэвэрлэгээтэй холбоотойгоор хуримтлагдсаар , нян үржин, нянгаас хүхэр хүчлийн сульфат гэх бодис ялгарснаас болж амнаас эвгүй үнэр гаргана.
2. Амтлагч ихтэй, шарсан хуурсан хоол хүнс тогтмол хэрэглэх
Хурц үнэртэй, амттай амтлагч, ногоо агуулсан хоол хүнсийг хэрэглэхэд хүүхдийн амнаас эвгүй үнэр гарч болно. Хоол боловсруулах үйл ажиллагаа хоол хүнс аманд орсон тэр агшнаас эхэлж, хурц үнэртэй, амттай хүнс задрахад хүхэр хүчлийн сульфат бодис ялгарч, амнаас эвгүй үнэр гарах эхлэл болно. Хүхэр хүчлийн сульфат ялгаруулдаг хүнсэнд сармис, сонгино ордог бөгөөд их хэмжээгээр тогтмол хэрэглэхэд хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болно. Тогтмол хэрэглэхэд хүүхдийн хувьд сонгино, сармисны үнэр шүдэнд чулуу болж, бөөгнөрсөн үед маш сайн угаасан ч арилахгүй байх тохиолдол байдаг.
3.Хүүхдийн хэлний өнгөрийг цэвэрлэхгүй байх
Таны хүүхдийн хэл хэр өнгөртэй байна вэ? гэдгийг сайтар ажиглаарай. Хэлний хөхлөгт янз бүрийн нян бөөгнөрч, үнэр ялгаруулах бодис гадагшлуулсны улмаас цагаан, шаргал гээд олон өнгийн өнгөр үүсдэг. Иймээс хүүхдийн шүдийг угаах бүртээ хэлний өнгөрийг хусаж цэвэрлэх нь маш чухал юм.
4. Шүдний цоорол, үрэвсэл үүсэх үед
Хүүхдийн шүдэнд чулуу үүсэх, шүдний цоорол гүнзгийрсний улмаас идээлэх үед амнаас муухай үнэр байнга ялангуяа өглөөгүүр их үнэртэнэ. Иймээс ээж та хүүхдийн шүдийг угаахдаа байнга шалгаж, өнгөц цооролт үүссэн бол заавал шүдний эмчид хандаарай.
5. Буйлны үрэвсэл
Хүүхдэд буйлны үрэвсэл хүндрэх харьцангуй байдаг боловч зарим тохиолдолд буйлны үрэвсэл хүндэрч периодонтит болох нь бий. Хүүхдийн шүдийг сайтар угаасан ч амны эвгүй үнэр арилахгүй үнэртээд байвал заавал эмчид хандахыг зөвлөж байна. Хүүхдийн буйл үрэвссэн үед буйл хавдаж, улайх, идээлэх нь хурдан байдаг . Мөн хүүхдийн буйлны үрэвслийг эмчлэх жоргүй , хоргүй зөөлөн гель HIORA хэрэглэхийг санал болгож байна.
6. Хүүхдийн шүд суларч унахын өмнөх үед
Ялангуяа 8-11 насанд хүүхдийн сүүн шүд суларч унан, байнгийн шүдээр солигдох үед суларсан шүд, буйлны завсраар хоол хүнсний үлдэгдэл үлдэж, дутуу цэвэрлэсэнтэй холбоотойгоор хуримтлагдан амнаас эвгүй үнэр гарч болно. Энэ үед амны эрүүл ахуйг сайн сахиж, буйлны үрэвсэл болж хүндрэхээс сэргийлээрэй.
7. Хангалттай шүлсний булчирхайгүй бол
Шүлс хүүхдийн амны эрүүл ахуйг сахихад маш чухал үүрэгтэй. Шүлсний булчирхай нь чийгшүүлэгч, анхдагч үүрэг гүйцэтгэдэг хоол боловсруулах, тэдгээрийн шүүрэл буюу шүлс нь ус, янз бүрийн ферментүүдийг агуулдаг. Физик шинж чанараараа шүлс нь салст наалдамхай шингэн бөгөөд нийт найрлагын 98 гаруй хувийг ус эзэлдэг. Амилаза, мальтаза, лизоцим зэрэг ферментүүд нүүрс усыг задлах бөгөөд амны хөндийд байгаа нян вирүсыг устгах үүрэгтэй. Иймээс шүлсний булчирхайны тоо хэмжээ бага байгаа үед хүүхдэд шүлс бага үүсч улмаар амнаас эвгүй үнэр гарч болно..
Ийм хүүхдүүдэд ус ойр ойрхон ууж байхыг зөвлөдөг.
8. Хоолой нь байнга өвддөг хүүхдүүд
Хоолойн махтай гэж ярьдаг хүүхдүүд буюу гүйлсэн булчирхайн үрэвслээр жилд 1-2 удаа өвддөг хүүхдийн гүйлсэн булчирхай хэмжээгээрээ том, хонхорцогт нь нүх үүссэн байдаг. Энэ нүхэнд янз бүрийн үхсэн нян, хоол хүнсний үлдэгдэл хуримтлагдснаас болж амны эвгүй үнэр гарна. Иймээс энэ хүүхдүүд өглөө, оройдоо заавал хоолойгоо давсны уусмалаар 3-4 удаа зайлж сурах хэрэгтэй. Мөн чих хамар хоолойн эмчийн заалтаар гүйлсэн булчирхайг мэс заслаар авахуулах хэрэгтэй.
9. Дунд чихний үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвслийн үед
Вирүс, нянгийн халдвараас улмаас дунд чих, хамрын дайврын хөндийд үрэвсэл үүсч, нян үржсэнтэй холбоотойгоор амнаас эвгүй үнэр гарна. Ялангуяа хамрын синусит, дунд чихний үрэвсэл болон залгиурын үрэвслийн үед илэрнэ.Мөн хүүхэд халуурах, ханиалгах, хоолой улайх, чихээр хатгуулах зэрэг бусад шинж илэрч болно. Энэ үед заавал эмчид хандаж, зөв эмчилгээг хийлгэх шаардлагатай. Хоолой байнга өвддөг хүүхдийн биеийн дархлаа муудсан байдаг тул хүүхдийн дархлааг дэмжих бэлдмэл хэрэглэх нь чухал.
10. Өглөө амнаас эвгүй үнэр гарах
Амнаас эвгүй үнэр зөвхөн өглөө үнэртэх нь шүдний чулуужилттай шууд холбоотой гэсэн олон судалгаа байдаг. Иймээс мөн амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих шаардлагатай.
11. Зарим өвчний үед амнаас эвгүй үнэр гарах нь
Улаан хоолойн сөөргөө, элэг, бөөрний эмгэг, ходоод, нойр булчирхайн өвчлөл , чихрийн шижингийн үед мөн амнаас эвгүй үнэр хүүхдэд илэрч болдог. Иймээс хэрвээ хүүхдийн шүд буйл эрүүл , шүдний чулуугүй, хэлний өнгөргүй бол хүүхдээ хүүхдийн дотрын эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн гэдэс өвдсөн үед хүүхдийн гэдэсний дархлааг дэмжих бэлдмэлийг эмчийн заавраар бас хэрэглэж болно.
12. Хамарт юм гацаж, удах үед
Ялангуяа бага насны хүүхдүүд хамартаа янз бүрийн жижиг самар, ногоо, таглаа, тоглоом, цаас зэрэг зүйлийг хийгээд гацааж, үлдээх нь бий. Энэ нь удснаас үрэвсэл үүсгэж, нян үржин хүүхдийн ам, хамарнаас эвгүй үнэртэй зүйл байнга үнэртэнэ. Хүүхдийн хамарт юм гацсан үед хамарнаас нус байнга гоожих, эсвэл ногоовтор өнгөтэй цэр гарах зэрэг шинж илэрч болно. Энэ үед эмчид хандан гаргаж аван, үрэвслийн эсрэг эмчилгээг хийнэ.
Хүүхдээ яаж амны эвгүй үнэрээс салгах вэ?
1. Хүүхдийн шүдийг сойздож угаах, шүдний утас хэрэглэж шүдний завсрыг цэвэрлэх, буйлны үрэвсэл байгаа эсэхийг харах, хэлний өнгөрийг хусах, хоолны өмнө дараа заавал бүрэн цэвэрлэх, хоолой өвддөг бол давсны уусмалаар өглөө, оройдоо хоолойг зайлах зэрэг арга хэмжээг авна. Харин ямар нэг өвчний улмаас эвгүй үнэр гарч байгаа бол заавал эмчид хандан эмчилгээ хийлгээрэй.
2. Хүүхдэд амны эрүүл ахуйг хэрхэн зөв сахих талаар заах
Өдөр бүр шүд, буйл, хэлээ цэвэрлэхийг зааж, өөрөө үлгэр дууриалал болох нь хамгийн шилдэг арга гэж судлаачид үздэг.
3. Зөв зохистой, амтлагч багатай хоол хүнсийг хэрэглэх
Хэт хурц амттай, шарсан хуурсан хоол хүнсийг тогтмол хэрэглэхгүй. Аль болох зөөлөн давс багатай, шөлтэй, амтлагч бага агуулсан хоолыг өдөр бүр бага багаар идэх нь чухал. Мөн өдөрт 4-6 аяга усыг заавал уулгахыг зөвлөж байна. Ус сайн уух тусам амны хөндийг эрүүл байхад чухал нөлөөтэй.
4. Чихэр идсэн үедээ шүдээ заавал угаах
Хүүхэд бүр чихэр идэх дуртай. Үргэлж хүүхдээ чихэр өгөхгүй байж бид чадахгүй учир хүүхдээ чихэр идсэн л бол шүдээ угаах эсвэл усаар амаар зайлах талаар зааж, ийм дадалтай болгох хэрэгтэй.
5. Сард нэг удаа заавал шүдний эмчид үзүүлэх
Хүүхдийн шүдний бүтэц нимгэн, амархан гэмтдэг тул том хүн шиг 6 сард нэг удаа үзүүлэхэд хэт оройтдог. Иймээс хүүхдийн шүд өвдөөгүй байсан ч хамаагүй урьдчилан сэргийлэх, шүдний чулууг түүлгэх, цэвэрлэгээ хийлгэх зорилгоор шүдний эмнэлэг зориорой ээжээ. Мөн 3 сар тутам чих хамар хоолойн эмчид үзүүлж, чих, хамар хоолойг эрүүл байгаа эсэхийг шалгаж эмчилж байгаарай.
Эх сурвалж: https://hurstpediatricdentistry.com/blog/what-causes-bad-breath-in-kids/
https://www.medicalnewstoday.com/articles/bad-breath-in-kids