Янз бүрийн витамин, эрдэс уух талаар та зөндөө л олон мэдээлэл уншиж байсан биз ээ. Энэ удаагийн нийтлэлээрээ бүсгүй танд заавал уух ёстой витамин , эрдсийн талаар мэдээллийг эх сурвалжтайгаар бэлтгэн хүргэлээ.
+30 наснаас эхлэн уух ёстой 5 эрдэс
1. Төмөр
20 настай харилцуулахад бидний бодисын солилцооны хурд удааширч, цусанд өөхөн товруу үүсэх явц ихэсэж, артерын даралт тогтворгүй болох, жин нэмэгдэх хандлагатай болно. Бүсгүйчүүдийн хувьд цус төлжилт арай удаавтар болно. Иймээс цусаа төлжүүлэх зорилгоор төмөр бага тунгаар агуулсан витаминыг өдөр бүр хэрэглэж болно.
2. Цайр
Хүний үсний уналт янз бүр байх боловч +30наас эхлэн хүний үс, хумсны ургалт ихэсэх боловч чанарын хувьд муудах нь шалтгаан нь цайрын дутагдал байдаг.
3. Селен
350.000 эмэгтэйчүүдийг хамруулсан 69 судалгаагаар эмэгтэйчүүдийн дунд хөхний хавдар, уушгины хавдар , бүдүүн гэдэсний хавдар зэргээр өвдөх эрсдлийг бууруулж байгаа нь ажиглагдсан байдаг. Мөн селен хүчтэй антиоксидант учир арьсны хөгшрөлтийг багасгаж, үрчлээг багасгана.
4.Кальци
30 наснаас эхлээд биед кальцийн хэрэгцээ өмнөх үеээс илүү ихэсэж эхэлнэ. Танд гэж хэлэхэд одоо л шүдний эрүүл мэнд, үе мөчиндөө анхаарах цаг шүү. Энэ үеэс нэмэлтээр кальци ууж, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр та +60 настай болсон ч тэгш сайхан нуруу, хүчтэй өвдөгний үетэй байх болно.
5. Магни
Нас явах тусам таны ажил даах чадвар буурч байгаа та анзаарсан уу? 20 настайдаа шөнө дүл хүртэл юу ч бодохгүй сайхан сууж, ажлаа амжуулж чаддаг байсан бол одоо та өмнөх шиг байж чадахгүй байгааг гайхаж байна уу? Энэ бол танд магни дутагдаж, булчин чангарч, мэдрэл сульдаж байгаатай холбоотой байж болох юм.
Ямар витамин уух вэ? гэхээс илүү ямар шаардлага хангасан витаминыг сонгон авах хэрэгтэй вэ? гэдэг асуултанд та анхаараарай.
1. Витамины шингэцийн байдал
Витамины савлалт нь капсул, шахмал, шингэн хэлбэрээр байдаг. Хүний биед хурдан шимэгддэг , ямар нэг гаж нөлөө бага хэлбэр нь шахмал юм. Мэдээж ходоод гэдэсний үрэвсэлтэй, эмгэгтэй хүмүүс эсвэл хүүхэд, хөгшин хүмүүст шингэн хэлбэр илүү тохирно.
2. Үнэ өртөг ба чанарын баталгаа
Үнэтэй витамин чанартай гэж бодогдох үе бий. Гэхдээ гол нь чанарын үзүүлэлтүүдийг илэрхийлэх шошго байгаа эсэхийг заавал хараарай. Үүнд: GMP -олон улсын үйлдвэрийн чанар аюулгүй байдалын баталгаа , GLP -олон улсын лабораторын чанар, үр дүн , GAP -ялангуяа ургамлаас гаргаж авсан бүтээгдэхүүн дээр харах бөгөөд тухайн гарган авсан ургамлын тарималжуулатын аюулгүй байдал үр дүн, чанарыг илэрхийлнэ. Vegan 100% энэ бол бүтээгдэхүүн цэвэр ургамлаас гарган авсныг илтгэнэ. Жишээ нь: Англи улсын NATURES AID компани бүх бүтээгдэхүүн олон улсын чанарыг хангахаас гадна англи улсын хатан хааны нэрэмжит шагнал, тэмдэглэгээг авсан байдаг.
4. Витамины найрлага ба туншил
Витамины зохицол гэж бий. Хоорондоо таарахгүй зохицол муутай витаминыг удаан уухад биед сөрөг нөлөө гарч болно гэдгийг анхаараарай.
1. Витамин А
Витамин А нь тосонд уусамтгай хүний биеийн хэд хэдэн бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Үүнд: нүдний хараа, ясны өсөлт, нөхөн сэргэлт, эсийн үйл ажиллагаа орно. Витамин А хүчтэй антиоксидант бөгөөд архаг хууч өвчний үед биеийн эсийг хамгаална.
А витаминыг 2 аргаар гаргаж авдаг. Амьтны элэг, тахианы өндөг зэргээс гаргаж авсныг амьтны гаралтай А витамин (preformed vitamin A ), лууван, байцаа, броккли зэрэг ургамлаас гаргаж авсныг ургамлын гаралтай А витамин (provitamin A ) гэж нэрлэдэг.
19 наснаас дээш эмэгтэй хүн бүр өдөрт витамин А 700мкг хэмжээгээр авч байхыг FDA / америкийн хоол хүнсний агентлагаас зөвлөдөг. Харин жирэмсэн, хөхүүл бол өдөрт 1300мкг болгож өсгөхийг санал болгодог. Та А витаминг элэг, өндөгний шар, загас, бяслаг, цөцгийн тос , сүү, луувангаас авах боломжтой. Мөн витамин А -г нэмэлтээр савласан байдлаар авах бол beta-carotene / ургамлаас ялган авсан/ төрлийг хэрэглэхийг зөвлөж байна.
2. Витамин В6
Усанд уусамтгай Витамин В6 нь хүний биеийн 100 гаруй бодисын солилцоонд оролцдог чухлаас чухал витамин юм. Ялангуяа дархлааны тогтолцоо, улаан эсийн нөхөн төлжилт, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд шууд оролцоно. Өдөрт хүн 1,3мг уухыг зөвлөдөг. Жирэмсэн үед эрт үеийн хордлогыг дарах зорилгоор өдөр бүр арай өндөр тунгаар уухыг бас зөвлөдөг.
Та В6 Витаминыг цитрусын бус жимс, өглөөний овьёос, загас, төмснөөс авах боломжтой. Витамин В6-г нэмэлт хэлбэрээр уух бол аль болох В бүлгийн витаминуудыг хослуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.
3. Витамин B12
Витамин В12 нь усанд уусамтгай витамин бөгөөд хүүхдийн ДНХ-ийн нийлэгжилт, улаан эсийн нөхөн төлжилт, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд оролцдог. Цус багадалттай эмэгтэйчүүдийн уух ёстой витамин бол яах аргагүй витамин В12 юм. Өдөрт уух ёстой тун нь 2,4мкг юм.
4. Фолийн хүчил буюу Витамин В9
Усанд уусамтгай , хүний ДНХ нийлэгжилтэнд шууд оролцдог тул ургийн гажиг сэргийлэхээр илүүтэй их хэрэглэгддэг витамин. Мөн хүний улаан эсийн нөхөн төлжүүлж, цус багадалтаас сэргийлнэ. Өдөрт уух ёстой тун 400мкг, жирэмсэн үед 800мкг байж болно. Хоол хүнснээс бол бараан ногоовтор өнгөтэй жимс , самар, талх зэргээс авч болно.
5. Витамин C, Д
Витамин С, Д хүний биеийн ерөнхий дархлааг дэмжин, халдвараас хамгаалахаас арьсны тунгалаг байдал, нөхөн төлжилтөнд чухал оролцоотой.
Эцэст бүх хүмүүс хэрэглэхэд тохиромжтой A-Z витамин нь Монголоор бол А-Я хүртэл бүх л витаминыг дотроо агуулсан гэсэн үг. Дээрээс нь энэхүү витамин дээр нэмэлтээр нүдний хараанд чухал хэрэгтэй ЛЮТЕЙН, зүрх судасны эрүүл мэндэд нэн тустай ЛИКОПЕН хоёр агуулагддагаараа бусад энгийн мультивитаминаас ялгарах онцлогтой бөгөөд өдөрт нэгхэн ширхэг капсул нь хүний биеийн бүтэн өдрийн хэрэгцээг хангаж өөр олон төрлийн витамин уух цаг зав, өртгийг хэмнэх төгс бүтээгдэхүүн юм.
Та Vitamix Multivitamin A-Z ийг өдөр тутам хэрэглэснээр :
1. Өсвөр насны хүүхэд, залуусын хэвийн өсөлт бойжилтыг дэмжиж өндөр, биерхүү болоход туслана.
2. Идэр насны залуус, бүсгүйчүүдийн – Биеийн эрч хүчийг сэлбэж, биемахбодын эрдэс бодисын дутагдлаас үүдэлтэй ядаргаа, стрессийг бууруулах, өнгө зүсээ хадгалж авч үлдэх.
3. Хижээл насны болон ахмад настнуудын эрдэс минералын дутагдлыг нөхөж тогтвортой хэмжээнд эд эсийн нөхөн төлжилтийг дэмжиж өдрийн хэрэгцээг хангаснаар хөгшрөлтөөс сэргийлэх давуу талтай.
Эх сурвалж:
https://www.hsph.harvard.edu/nutritionsource/vitamin-a/
https://ods.od.nih.gov/factsheets/VitaminB6-HealthProfessional/
https://www.health.ny.gov/publications/1335/
https://ods.od.nih.gov/factsheets/VitaminD-HealthProfessional/