/Mayo Clinic судлаачид нь 003-2011 он хооронд 0-2 насандаа их хэмжээтэй антибиотик санамсаргүй уусан хүүхдийг судлан үзэхэд хүүхдэд цочмог астма , амьсгалын замын цочмог харшлын урвал,арьсан дээрх тууралт , экзем үүсч болно.
Амьдралынхаа эхний 2 жилд ямар нэгэн байдлаар антибиотик хэрэглэх нь бодисын солилцооны эмгэг /таргалалт , дархлаа тогтолцооны эмгэг / астма, хоол хүнсний харшил / танин мэдэхүйн эмгэг/ хүүхэд хэт хөдөлгөөнтөх хам шинж / зэрэг илүүтэй тохиолдож байгааг тогтоосон байна. Хүний биед 3 триллион янз бүрийн хэвийн бичилтэн байдаг бөгөөд антибиотикыг хэрэглэснээр эдгээр хэвийн бичил биетний орчинг өөрчилж, улмаар дархлааг хөгжүүлэх , хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцох, амьсгалын замыг хамгаалах зэрэг үүргээ гүйцэтгэх боломжгүйд хүргэж байснаар дээрхи өвчлөлийн үүд болдог гэж үзэж байна.
Хамгийн түгээмэл 2 гаж нөлөөг та бүхэнд толилуулья.
1. Хоол боловсруулах замын талаас илрэх гаж нөлөө: Хүүхдийн гэдсээр хүчтэй өвдөж, олон удаа огих, их хэмжээгээр бөөлжих, олон удаа суулгах зовуурь илэрнэ.Антибиотикийн тун хэмжээ, хоруу чанараас хамааран хүүхдийн элэг, бөөр хүндээр гэмтэж, хүүхдийн амь насанд аюул учруулж болно.
2. Харшлын урвал анафилакси илрэх: Хүүхдийн амьсгалын зам хөөж хавагнан, бүх биеэр янз бүрийн тууралт гарч, цэврүү үүсэх зэрэг шинжүүдээр илэрнэ. Хүүхдийн амьсгал боогдож , хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж, мөн л амь насанд аюул учруулна.
Антибиотикийн тунг 2-3 дахин их өгсөн үед хүүхдийн биеийн ерөнхий байдал тогтвортой байх боловч дотор муухайрах, дотор муухайрах, бөөлжих, суулгах, арьсаар тууралт гарах зэрэг зовууриуд бас илэрч болно.
Яаралтай авах арга хэмжээ:
1. Яаралтай тусламжийг дуудаж, хүүхдийн уусан эмийн сав, үлдэгдлийг үзүүлэхэд бэлднэ. Эмнэлгийн тусламж 30 минут дотор ирэхгүй байгаа бол өөрөө хүүхдээ ойролцоо дүүргийн хүүхдийн эмнэлэгт хүргэнэ.
2. Эмнэлэгт хүүхдийн ходоодыг 3 цагийн дотор угааж, үлдэгдэл антибиотикийг биеэс гадагшлуулна. Мөн антибиотикийн үйлдлийг саармагжуулах зорилгоор нүүрсэн эмийг эмч тунг тогтоон хүүхдэд уулгана. Хордлогыг тайлах зорилгоор судсаар шингэн сэлбэх, хүүхдийн амин эрхтний үйл ажиллагааг дэмжих нэмэлт эмчилгээ авна.
3. Хүүхдийн биеийн байдлыг сайжиртал 3-5 хоног ажиглан, эмчилгээ үргэлжлүүлэн хийнэ. Хүүхдийн биеийн байдал сайжирсан, эсвэл харьцангуй бага тунгаар антибиотик уусан бол эмнэлэгт яаралтай тусламжийг хүргэсний дараа гэр лүү нь буцаадаг. Буцаагдсан үед 24-36 цагийн туршид ээж хүүхдээ 1-2 цагт тутам хүүхдийн амьсгал, зүрхний цохилтыг тоолж, хүүхдийн биеийн байдлыг ажиглан тэмдэглэн, эмчийн зөвлөсөн эмчилгээг хийнэ.
Өндөр тунгаар антибиотикийн хордлогонд орж,яаралтай эмчилгээг хийлгэсний дараа ээж та хүүхдийн элгийг дэмжих, хамгаалах зорилготой лив52 дусаалга, сиропыг хүүхдийн насанд тохируулан 3 сар уулгана. Мөн хүүхдийн гэдэсний үйл ажиллагааг дэмжих, хоолны шингэцийг сайжруулах, хэвийн бичил биетний тоог нэмэгдүүлэх, гэдсэнд өнгөр тогтоох , хордлого тайлах зорилгоор бонисан сиропыг 3 сараар уулгахы санал болгож байна.
Антибиотикийн хордлогоос сэргийлэх 5 чухал алхам:
- Эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмээ авна. Эм нь 2 төрлийн нэртэй байдаг. Үүнд: Эмийн олон улсын нэршил, худалдааны нэр ордог. Жишээ нь : бидний сайн мэдэх АЦЦ бол худалдааны нэр , олон улсын нэр нь ацетилцистейн юм. Тэгэхээр эмчийн бичсэн жорын нэр худалдааны нэрээс өөр олон улсын нэршлээр ихэвчлэн бичигддэг. Мөн эм бүр үйлдвэрлэгчээсээ хамаараад уух заавар, туншил өөр байдаг тул зөв эмийг зөв тунгаар, зөв аргаар хэрэглэхийн тулд эм зүйчээсээ маш сайн зөвлөгөө аваарай.
- Эмийн зөв цагтаа цагчилж заавал өг. Хүүхдийн эмийг хэдэн цагаар , өдөрт хэдэн уухыг заавал давтан асууж, цаглаж өгнө. Учир нь эмийн задралын хугацаа, ходоод, гэдэсний ханаар шимэгдэх тун, өвчний үүсгэгч нянгийн үржлийг дарах хүч зэргээс хамааран нарийн цагийг эрдэмтэд бодож гаргасан байдаг шүү.
- Хүүхдийн жинд тохирох тунгаар эмийг бичиж өгсөн байдаг тул том хүний тунгаар өгч хэрхэвч болохгүй. Зөв аргаар гэдэг нь аливаа эмийг усаар даруулж уух, усанд найруулж өгөх, сүүнд найруулах, хэлэн дор шимүүлэх, шулуун гэдсэнд хийх гээд олон аргаар хэрэглэдэг. Иймээс энэ эмийг эм зүйчээс яаж хэрэглэхийг заавал асуугаарай.
- Хүүхдэд эм өгөх мэдээж хэцүү. Гэхдээ ихэнхи хүүхэд эм яагаад ууж байгааг сайтар тайлбарлаж, өгөхөд ойлгодог гэдгийг та мэдэх үү? Аль болох хүчлэхгүйгээр хүүхдийнхээ анхаарлыг саатааруулж өгвөл илүү үр дүнтэй. Нэг удаагийн оролдлогоор өгснөөр хүүхдэд эмийг уулгахад илүү үр дүнтэй.
Эх сурвалж: Overdose Of Antibiotics: Know About Its Potential Side Effects | OnlyMyHealth
Antibiotics: Overdose vs. Misuse | Poison Control
Antibiotics: Are you misusing them? - Mayo Clinic