Артерийн даралт ихсэлт буюу өндөр даралт нь олон жилийн турш шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол олонтаа байдаг ба аюултай үр дагаварт хүргэдэг эмгэг бөгөөд "чимээгүй тахал" ч гэж нэрлэгдэх тохиолдол бий. Энэхүү нийтлэлд артерийн даралт ихсэлт гэж юу болох, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлс болон даралтыг хэрхэн хяналтандаа байлгаж, эрүүл мэндээ хамгаалах талаар өгүүлэх болно.
Артерийн даралт ихсэлт гэж юу вэ?
Артерийн даралт ихсэлт гэдэг нь артерийн хананд цусны урсгалын үзүүлж буй даралт нь их байхыг хэлнэ . Цусны даралт дараах хоёр тоогоор хэмжигддэг:
- Систолын даралт (дээд): Зүрх агшиж байхад артерийн доторх даралтыг илэрхийлдэг тоо.
- Диастолын даралт (доод): Зүрх амарч байх үед артерийн доторх даралтыг илэрхийлдэг тоо.
Хэвийн даралт 120/80 мм.муб-аас бага байдаг бөгөөд 130/80 мм.муб-аас дээш гарах нь даралт ихсэлт гэж үзнэ. Хэрэв үүнийг эмчлэхгүй тохиолдолд цус харвалт, бөөрний эмгэг зэрэг олон ноцтой хүндрэл үүсгэж болно.
Даралт ихсэлтийн шалтгаан
- Анхдагч (үндсэн) даралт ихсэлт: Энэ нь тодорхой нэг шалтгаангүй бөгөөд генетик, амьдралын хэв маяг, насжилттай холбоотой байдаг.
- Хоёрдогч даралт ихсэлт: Бусад эрүүл мэндийн асуудлуудаас, жишээ нь, судасны хатуурал, бөөрний өвчин, гормоны өөрчлөлт зэрэгтэй холбоотой үүсдэг.
Гол эрсдэлт хүчин зүйлс
Артерийн даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг хэд хэдэн амьдралын хэв маяг болон орчны хүчин зүйлүүд байдаг:
- Генетик буюу удамшил: Гэр бүлийн гишүүд нь өндөр даралттай бол эрсдэл нэмэгдэнэ.
- Нас: Нас ахих тусам даралт ихсэх хандлагатай.
- Хооллолт: Давсны өндөр хэрэглээ, кали багатай хоол, хэт их архи уух зэрэг нь даралтыг нэмэгдүүлдэг.
- Хөдөлгөөний дутагдал: Суурин амьдралын хэв маяг жин нэмэгдэхэд хүргэдэг бөгөөд энэ нь даралтыг ихэсгэдэг.
- Стресс: Байнгын стресс мөн нойргүйдэл даралтыг нэмэгдүүлдэг.
- Бусад эмгэг: Чихрийн шижин, таргалалт, унтахын хүндрэл зэрэг нь даралт ихсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Анхаарал татахуйц статистик
Дэлхий даяар артерийн даралт ихсэлттэй хүмүүс 1.28 тэрбумд хүрсэн ба тэдгээрийн зөвхөн тавны нэг нь даралтаа хянаж чаддаг (ДЭМБ, 2021).
Даралт ихсэлтийг хэрхэн эмчилдэг вэ?
Даралт ихсэлтийг эмчлэхэд ихэвчлэн амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд болон шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээ хэрэгтэй болно.
Мөн хүн тус бүрийн онцлогоос хамааран эмчилгээ өөр өөр байдаг.
- Эмийн сонголтууд: Эмч дараах эмүүдийг жорлохоор санал болгодог:
- ACE саатуулагчид (жишээ нь, лизиноприл)
- Кальцийн сувгийн хориглогчид (жишээ нь, амлодипин)
- Бета-блокерууд (жишээ нь, метопролол)
- Шээс хөөх эм, биеийн шингэнийг багасгахад тусалдаг.
- Ургамлын эм (жишээ нь, абана)
- Амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд: Эмийн эмчилгээтэй хослуулан амьдралын хэв маягийн өөрчлөлтүүд даралт ихсэлтэнд томоохон нөлөө үзүүлдэг.
Даралт ихсэлтийн үед:
- Зүрхний эрүүл мэндэд тустай хоолны дэглэм
DASH (Даралт ихсэлтийн үеийн хоолны дэглэм) нь жимс, ногоо, бүтэн үр, уурагаар баялаг хоолны дэглэмийг санал болгодог бөгөөд энэ нь даралтыг бууруулахад үр дүнтэй нь нотлогдсон. Мөн давсны хэрэглээг багасгаж, кали ихтэй жимс, хүнсний ногоо, жишээлбэл, гадил, бууцай зэрэг хоол хүнсэндээ нэмээрэй. - Дасгал хөдөлгөөн
Өдөрт 30 минутын дунд зэргийн ачаалалтай дасгал хийснээр даралтыг 5-8 мм.муб-аар бууруулах боломжтой. Америкийн Зүрхний Холбооны судалгаанд тогтмол биеийн хөдөлгөөн хийх нь даралтыг бууруулдаг гэж үзсэн байна. - Стресс удирдах
Бясалгал, амьсгалын дасгал, иога зэрэг нь таныг тайвшруулах бөгөөд маш үр дүнтэй. - Хорт зуршлаас татгалзах
Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь даралтыг нэмэгдүүлдэг.
Артерийн даралт ихсэлтийг байгалийн аргаар эмчилье: Хималай брэндийн Абана
Синтетик буюу химийн найрлагатай эмүүд даралт ихсэлтэд үр дүнтэй ч удаан хугацаанд тогтмол хэрэглэх нь элэг, бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс дэлхийн чиг хандлага илүү аюулгүй, хор нөлөө багатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдрүү чиглэглэж байна.
АБАНА нь:
- Цусны даралтыг бууруулах
- Бага нягтралтай өөх тос буюу “муу өөх”-ийг бууруулах
Триглицерид болон LDL холестерины хэмжээг бууруулснаар, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ. - Цус шингэрүүлэх үйлчилгээ
Цусны өтгөрөлтөөс сэргийлж, судасны бөглөрөл үүсэх эрсдлийг багасгах ба та бүх эмийн сангуудаас жоргүй авах боломжтой.
Journal of Clinical and Diagnostic Research сэтгүүлд гарсан судалгаагаар, АБАНА-д агуулагдах Аржуна ургамал нь цусны даралт болон липидийн түвшинг маш сайн бууруулсан гэж үзсэн, мөн Phytomedicine сэтгүүлд дурдсан судалгаагаар Шанкапушпи нь стрессийг маш сайн бууруулсан ба АБАНА нь бүх төрлийн шалтгаант даралт ихсэлтийг бууруулаад зогсохгүй стрессээс үүдэлтэй даралт ихсэлтийг ч мөн тогтворжуулдаг болох нь батлагдсан байна.