Угжийн найрлага дахь  BPA  сөрөг нөлөө  ба  угжны арчилгаа

Хоол хүнс , шингэн зүйлийг хадгалах үүрэгтэй хуванцар савнууд нь бисфенол А  (BPA)  агуулсан поликарбонатаар хийгддэг.  (BPA) нь хуванцарыг хатуу бүтэцтэй болгож, хоол хүнсэнд нян үржихээс сэргийлэх мөн лаазыг цэвэрлэхээс хамгаалдаг.

Судлаачид  бисфенол А  (BPA)  нь амьтанд хийгдсэн судалгаагаар дотоод шүүрлийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар өвчин үүсгэж байгааг ажигласан байна.Мөн нярай, 0-6 насны хүүхдүүдэд дотоод шүүрлийн эмгэг үүсгэх эрсдэлтэй гэж үзэн, хүүхдийн хэрэглэж байгаа хоол хүнсний сав баглаанд бисфенол А  (BPA)  агуулсан хуванцарыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

Ялангуяа тунгалаг өнгөтэй, савны ёроолд 7 номер , PC гэсэн үсэгтэй бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Эдгээр хуванцарууд нь бисфенол А  (BPA)  агуулсан поликарбонатаар хийгдснийг илэрхийлж байгаа юм. Үүний оронд саван дээр BPA-free гэсэн тэмдэглэгээтэй сонгон авч хэрэглээрэй. Эсвэл шилэн, цаасан ууттай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг санал болгож байна. 

Сүүлийн жилүүдэд хүүхдийн угжийг полиэтилин, полипропилен агуулсан хуванцараар хийн, бисфенол А  (BPA)  агуулсан поликарбонатаар хийхгүй болсон нь сайн мэдээ юм. Ийм хуванцар бүтээгдэхүүн нь 2,5 гэсэн номерыг ёроолдоо бичсэн байдаг. Иймээс хүндэт эцэг эхчүүд минь хүүхдийнхээ угжны материалыг нэг сонирхоод хараарай. 

Хэрэв таны хүүхдийн угж бисфенол А  (BPA)  агуулсан поликарбонатаар хийгдсэн , савны ёроолд  номер 7 , PC гэсэн тэмдэглэгээтэй бол 

-ийм угжийг буцалгаж хэрэглэхгүй 

-бичил халаагуур зууханд  /печинд / халааж болохгүй 

-аяга таваг угаагчаар угааж болохгүй. 

Хүүхдийн угжны хуванцар дээр номер 2,эсвэл 5  BPA-free тэмдэглэгээтэй байх ёстой гэдгийг та мэдсэн бол одоо яаж арчлах талаар ярилцья. 

1. Хүүхдийн угжийг хэрэглэсний дараа цэвэр усаар заавал зайл.

2. Угжинд зориулсан угаагчийг бага зэрэг хийж, усаар зайлах хөдөлгөөнөөр угаана

3. Усаар сайтар зайлаад , хатаагчтай бол хатаагчинд хийнэ. Байхгүй бол нарны гэрэл тусах, цэвэр газарт хатаана. 

Угжаар хооллодог хүүхдийн гэдсэн дэхь бактерийн тоо цөөн, дархлаа сул байдаг тул амархан гэдэс өвдөнө. Иймээс та хүүхдийн гэдэсний орчинг тэнцвэржүүлэх, хэвийн бичил биетний амьдрах орчинг бүрдүүлэх, гэдэс дүүрэлтийг багасгах ногоон гоньдны тос ихээр агуулсан БОННИСАН өдөр бүр хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. 

0 сартайгаас эхлээд угжиж байгаа бол боннисан дусаалгыг өдөр бүр хэрэглэж болно. Нярайн гэдсээр долоо хоногт 2-3 удаа гэнэт оройн цагаар юунд ч тайвшрахгүй чангаар уйлж байвал энэ бол нярайн гэдэсний хатгалгаа буюу колик байж болно. Энэ үед танд боннисан дусаалга тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Эх сурвалж:

Bisphenol A | EFSA

Adapted from Caring for Your Baby and Young Child: Birth to Age Five (Copyright © 2009 American Academy of Pediatrics)